Олж мэдсэн сониноос…


Ажлынхаа шугамаар Булган явсан төсөл хэрэгжүүлж буй олон газраар л явж байна даа. 1 сарын сүүлээр гахайны эрчимжсэн аж ахуй байгуулах зорилго бүхий компаний гахайн ферм дээр очсон чинь яг ухаан алдаж унах гэж байсан. Уг нь ихээхэн ашигтай бизнес юм шиг байна лээ. Гэхдээ тэр доторхи үнэр нь арай л аймар байсан шүү. Орчуулга хийж байсан болохоор гараад явчихаж болохгүй. Хэцүүдсэн шүү. Гэхдээ маш их арчилгаа бас үйл ажиллагаа шаарддаг юм байна лээ.

Дараагийнх нь саяхан явсан Булганы аялалаар тахианы ферм байлаа. Тэгээд тайлбарыг нь сонсон зүйлсээсуу хуваалцвал:

Ангаахайг 3-4 хоногтой байхад нь аваад 1-4 сарын хугацаанд халуун дулаан орчинд тэжээж 15 вакцин хийлгэдэг байна. Гэхдээ авсан эхний долоо хоногтоо 35 градусаас дээш хэмтэй орчинд байлгах хэрэгтэй ажээ. Тахиа нь ойролцоогоор 13-18 сарын хугацаанд өндөр өгдөг бөгөөд Монгол тахиа жилд 150-180 мянга харин Америк үйлдрийн тахиа нь 300-340 мянган өндөр гаргадаг байна.

Ер нь гахайн ферм дээр ч очиход монгол гахайн нь бусад үйлдрээ бодоход бараг хоёр дахин удаан өсдөг бас мах, өөх гардаг юм байна лээ.

За өөр чинь мод тарих, нэхий, хүнс, ундаа гээд л ер нь их л юм сонсож байна шү. Амьдрал дээрээ харин миний хэрэгжүүлэх нь худлаа байхаа да. :D

Нээрээ замаараа Эрдэнэтээр дайрахад хэдийгээр зун шиг халуун бас нартай байсан хэдий ч агаар нь бүүдгэр бас цагаараад байсан чинь тэр нь Эрдэнэт үйлдвэрийн хаягдал болох хиймэл нуураас болоод ЦАГААН ТООС гэдэг зүйлээс болдог гэнээ. Үүнийг дарахын тулд Засгийн газраас ихээхэн хэмжээнйи төлбөр төлж компаниар цэвэрлүүлдэг байна. Тэрхүү компани нь цаасны үйлдвэрлэх зорилгоор модыг 200 хэмд чанадаг бөгөөд /зураг дээр овоороостой байгаа шороо шиг зүйлс нь чанасан мод/тэрнээс үйлдсэн уусмалыг боловсруулж цэвэрлэдэг байна.

За энэ удаагийн trip-ээрээ нэг иймэрхүү зүйл олж мэдлээ гэж.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s