СУЛЛЫН ГАР ТЭНИЙСЭН НЬ
Публий Сервилий Ватий Изуарий, Аппий Клавий Пульхра хоёрыг элчин байх үед ромын он тооллын 675 оны арван нэгдүгээр сарын ид (арван нэгдүгээр сарын 10)-ээс дөрвөн хоногийн өмнө Ромын хотын гудамжууд, үүр цайхаас эхлэн дүүрэн хүнтэй болж, хотын хэсэг бүхнээс Их циркийг чиглэн хүмүүс цутгана.
Их төлөв жирийн иргэд суудаг хөл үймээн ихтэй Эсквилин Субурра гэдэг нарийхан тахир гудамжуудаас авахуулаад хүмүүс улам улам олширсоор Табернель ба Шаварчдын болон Шинэ гол гудамжаар ганцхан циркийн зүг рүү л тэмүүлнэ.
Хотын иргэд, ажилчид, пролетариуд, мөн хотын цэргийн ангиудынх хашир хуучин дайчид, жирийн хүм үүс, алиалан хошигногчид, хэсүүчлэн явж инээдэм тоглоом үзүүлэгч улс, бөхчүүд болон, хэсэг хэсгээр бөөгнөрөн үймэлдсэн хүүхэд багачууд эд бүхэн тасралтгүй үргэлжлэн цувсаар байлаа.
Хүмүүсийн баясгалант царай, хөгжилтэй харц, шалиг сул үгс, тохуу тоглоом энэ бүгдийг харахад улс амьтан ямар нэгэн дуртай юмаа үзэн сонирхохоор ингэж тасралтгүй цувж яваа юм байна гэж аргагүй л бодогдуулна
Ром хот анх байгуулагдсанаас хойшхи 138 онд эртний Тарквиний хааны бариулсан циркийг хэвлэл, бичгийн хянан байцаагч Квинт Фламиний 533 онд бас нэг цирк бариулж өөрийнхөө нэрээр нэрлэсэн тэр цагаас аваад Их цирк гэж нэрлэх болсон билээ.
Палатин, Авентин гэдэг хоёр толгодын хооронд Мурсийн хөндийд байгаа Их цирк нь хожим Юлий Цезарь , Октавиан Август нарын өөрчлөн байгуулсантай адил тийм хэмжээ хязгааргүй их, тийм үзэсгэлэнтэй сайхан байдлыг олоогүй байсан боловч уртаараа хоёр мянга нэг зуун наян алхам өргөнөөрөө есөн зуун ерэн алхам бөгөөд нэгэн зэрэг зуун хорин мянган хүн багтах хэмжээтэй мөн л үзэсгэлэн төгөлдөр том цирк байсан юм.
Энэ циркийн барилга зууван хэлбэртэй боловч баруун тал шулуухан, харин зүүн тал нь дугуй билээ. Циркийн өрнөт этгээдэд арван гурван гулдан хаалга бүхий оппидиум гэгч барилга байдаг бөгөөд түүний төв дундах гулдан хаалга нь цирк рүү орох хоёр гол хаалгын нэг нь учраас ёслолын хаалга гэж нэрлэгджээ. Энэ хаалгаар сахиус бурхны дүр барьсан ёслолын жагсаал, циркийн тайзан дээр гарч ирдэг нь циркийн тоглоом эхэллээ гэсэн дохио байжээ. Бусад арван хоёр гулдан хаалган дотор морины жүчээ буюу “хар байшин” байдаг бөгөөд циркийн тайзанд морин уралдаан болох үед тэрэг, морьдыг тэнд байлгана. Харин цус урсгах тэмцээн хийх үед бол, гладиаторууд болон араатан байраладаг ажээ.
Үзэгчид суух олон довжоо оппидумаас эхлэн доошоо бүтэн хүрээ болон тойрч үргэлжилнэ. Олон эгнээ суудал, гулдан хаалганы дорхи саравчинд тулж очдог, тэнд ямбатан авгай нарын суух газар билээ.
Ёслолын хаалгын эсрэг талд Ялгуусан хаалга байдаг. Түүгээр ялан дийлэгчид ордог ажээ. Оппидумын баруун гар талд үхлийн хаалга байдаг. Биеэ сэг болтол сийчүүлэн үхсэн буюу үхэж байгаа гладиаторуудын сэглэгдсэн биеийг циркийн тусгай ажилчид урт иштэй дэгээгээр чирч энэ муу ёрын хаалгаар гаргаж зайлуулдаг ажээ. Опподиум Ялгуусан хаалга хоёрын хоорондуур “нуруу” гэж нэрлэгддэг таван зуун алхам урт намхан хана циркийн талбай дундуур зүссэн нь уралдааны үед түүгээр газрын зайг тогтооно.
Энэ нурууны гол дунд гантиг түүний хажуугаар жижиг цамхаг багана, өргөл тахилын сан, хүний баримал дүрс босгоостой билээ.
Циркийн талбайг хүрээлсан намхан хашлагын дагуу нь дүүрэн устай шуудуу үргэлжлэх бөгөөд түүний гадуур төмөр тор татсанх нь циркийн талбай дээр улангассан араатан амьтдын дайран довтолж болзошгүй аюулаас үзэгчдийг хамгаалсан ажээ.
Ромын хотын барагдашгүй олон мянган хүнээр улам бү рдүүрч байсан үзвэрийн энэ асар их байр ийм байдалтай билээ.
Энэ өдөр чухам юу болж байгаа билээ? Ямар баяр болов оо? Өдий олон хүн юу үзэхээр циркт цугларав? Гэвэл Италийн эзэн Ром хотынхныг айлган сүрдүүлэгч зол заяат Луций Корнеллий Сулла зол заяат гэгч Ромын ард иргэдийг гурван өдрийн турш хооллон зочилж юм үзүүлэн зугаацуулна гэж хэдэн долоо хоногийн өмнө тушаасан байжээ.
Догшин захирагчийн тушаалаар Марсын талбайд болон Тибр голын дагуу зассан ширээний ард, сонин юм үзүүлэх өдрийн урьд оройноос эхлээд Ромын бүх муу сайн хүмүүс сууцгааж шөнө болтол шуугин найрлаж эцэст нь цадигаа алдсан билээ. Кай Марийн аюулт дайсны хийсэн энэ найр, хоол унд, хамгийн нарийн нандин дарсар арвин ихийн хувьд хааны баян тансаг сүр хүчтэй найртай эн тэнцмээр болжээ.
Зол заяат Сулла гар тэнийлгэн Геркулест зориулан хийсэн энэ найр цэнгэлд хөрөнгө зөөрийнхөө аравны нэгийг зарсан билээ. Ингэж Сулла, баруун гараараа дээрэмдэн булааж авсан хөрөнгийнхөө зарим хэсгийг зүүн гараараа бэлэглэн өгч байхад, Луций Корнелий Суллаг үнэн зүрхнээс үзтэл үзэн яддаг. Ромынхан түүний үзүүлэн өгсөн зүйлийг баясгалантай царай гарган хүлээн авч байлаа.
Өдөр болж нарны гэгээн туяа үүлсийг нэвтлэн, олон дов толгодын орой, дуган сүм, гялалзсан цагаан өнгийн үнэтэй гантиг чулуугаар хийсэн дээдэс язгууртны орд харшийг нэгэн зэрэг гийгүүлэхийн хамт Их циркт үзэгчдийн сандал дээр суусан хүмүүсийг тэтгэч илчээрээ дулаацуулан ээнэ.
Ром хотын зуу гаруй мянган иргэд, өөрсдийн хамгийн дуртай зүйл болох гладиаторуудын тулалдааныг харахаар хүлээж суув.
Эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу, дээдэс, доодс гэх зэрэг зуун мянга гаруй янз бүрийн хүнээр дүүрсэн циркийн сүрлэг байдлыг төсөөлөхөд ч бэрх бизээ! Галт уулын хүнгэнэсэн чимээ шиг нижигнэсэн үй түмэн хүний хүчит шуугиан, шуурганы үед тэнгисийн ус аймшигт ширүүн давалгаалж байгаа мэт жирэлзэн хөдөлсөн олон хүний толгой, гар нь Их циркийн энэхэн үеийн юутай ч зүйрлэшгүй үзэсгэлэнт байдлын зөвхөн өчүүхэн хэсэг нь байлаа.
Циркийн амфитеатрт суусан жирийн хүмүүс өөрсдийнхөө авчирсан хоолыг идэцгээжээ. Тэд нар, гахайн өөх, үхрийн хөргөсөн мах дуртайяа иддэг, олгойтой цус, аарцтай ба бал бурамтай боов юмуу хатаасан талхыг их л амтархан залгиж байсан бөгөөд тэгэх зуураа хошин, чихэнд чимэггүй шог үг дууриаж, санаа амар чалчиж тасралтгүй тас няс инээлдэхийн хамт эхнэр хүүхдээ эрхлүүлэх гэсэн харц язгууртан, хуурсан самар, хуушуур худалдагчдаас энэ хямд үнэтэй амттай идээг худалдан авч байв. Нарийн нандин найрсаг зантай ихэмсэг баячууд, морин цэргийнхний болон дээдэс язгууртны гэр бүлийн хүмүүс хэсэг хэсгээрээ бөөгнөрөлдөн бужигнана. Хээнцэр гангацуул, хатуу суудлыг сийрс, хивсээр бүтээж, цэвэрхэн авгай, гоолиг бүсгүй нарыг төөнөм нарнаас хамгаалан шүхэр дэлгэнэ.
Ялгуусан хаалганы дэргэдхэн гуравдугаар эгнээнд хоёр хар хүний дунд ер бусын гоо үзэсгэлэнтэй авгай сууж байлаа. Энэ авгайн гоолиг нарийн бие, гоо сайхан цээжийг зэрвэсхийн харахад үнэхээр Ром хотын охин гэмээр ажээ.
Түүний цэвэрхэн царай, өргөн магнай, аятайхан монхордуу хамар, жижигхэн ам, ухаалаг том хар нүд нь дур сэтгэл булаамаар сайхан билээ. Эрдэнийн чулуун даруулгаар дух дээрээ тогтсон тас хар өнгөтэй, мяндсан ширхэгтэй буржийлгаагүй өтгөн зөөлөн үс нь мөр рүү нь унжсан байв. Цав цагаан өнгийн нарийн ноосон эдээр хийж доогуур нь гоёмсог алтан саагаар эмжсэн хувцсан дотроос, түүний биеийн гуа үзэсгэлэн илхэн харагдана. Олон нугалаа гаргаж хийсэн ув улаан судалтай цагаан нөмрөгийг хувцсан дээгүүрээ нөмөрчээ. Ийм чинээлэг хувцасласан энэ гоё авгайн нас гуч хүрээгүй бололтой.
Энэ бол Луций Валерия Мессалын охин, Цицеронтой өрсөлдөгч нэртэй илтгэгч Квинт Гортензийн төрсөн дүү Валерия юмсанжээ. Үр хүүхэдгүй гэдэг нэрийдлээр түүний нөхөр нь хэдхэн сарын өмнө хаяжээ. Гэвч Ром даяар аль эртнээс ил ярилцдаг болсон түүний зан авир, нөхрөөс салахын үнэн шалтгаан нь болсон бөгөөд Валерияг завхай хүүхэн гэцгээдэг билээ. Нөхрөөсөө салсан боловч юу ч гэсэн нэрээ энэ мэтийн муу үгээс хангалттай хамгаалж чадсан ажээ.
Түүний дэргэд өндөр нуруутай, туранхай, цонхигор царайтай, үсээ гөлчийтөл самнаж үнэртэй ус ханхлуулсан Эльвий Медуллий суух бөгөөд тогтчихсон цог жавхлангүй царайд нь уйтгарлан номой болсны тэмдэг тодорчээ. Энэ хүн сая гучин тав хүрч байгаа мөртлөө амьд явахад сонингүй мэт санаж явдаг ажээ. Эльвий Медуллий гэдэг энэ хүн бол эх орон ба түүний нэр алдрыг хамгаалах үүргийг харц угсаатан ардуудад шилжүүлж өгөөд өөрсдөө жаргал цэнгэл хөөж бусдын эзэмшлийн хөрөнгө үрэхийг эрхэмлэдэг Ромын дээдэс язгууртны нэг билээ.
Цэвэрхэн дугуй царайтай, тарган бөгөөд намхан биетэй наргиантай байдлын Марк Деций Цедиций гэгч Валерия Мессалынх нөгөө талд сууж байв. Энэ хүн хоолны газрын ширээний ард аль болох удаан суухыг хамгийн дээд жаргал гэдэг бөгөөд Ром хотын хамгийн нэртэй мэргэжилтэн болох тогоочийнхоо хийсэн нарийн нандин хоолыг амтлан идэж, өдрийн тэн хагасыг өнгөрүүлээд, оройн зоогийн тухай бодлоор өдрийн нөгөө хагасыг өнгөрүүлдэг буюу нэг үгээр хэлэхэд үдийн хоолыг шингээж суухдаа оройн хоолоо хүсэн мөрөөдөж байдаг ажээ.
Уран үгээрээ алдаршсан Квинт Гортензий жаахан азнаж байгаад мөн энд хүрч ирэв. Энэ хүн гучин зургаа хараахан хүрээгүй боловч үг хлэх гар хөлөө хөдөлгөх хэв ёсыг удтар судлаад, биеэ хөдөлгөн үг яриаг гайхамшигтай сайхан тохируулж сурсан учир сенат юм уу хоолны газар, бусад ямар нэгэн газарт байхад нь түүний хөдөлгөөн төрөлхийн ийм авъяас чадвартай юм уу гэмээр байдаг билээ. Ер нь Гортензий их чадварлаг жүжигчин байсан билээ. Ялгуусан амжилтынхаа тэн хагасы нь уянгат хоолой, унших урлагийн бүх аргыг их сайн эзэмшсэнээс байгуулсан бөгөөд эмгэнэлт жүжгийн нэртэй жүжигчин Эзоп алдартай Росций хүртэл Гортензийг үг хэлж байхад аялан уших аргы нь сурч авах гэж Форум руу яаран очдог байжээ.
Дээдэс язгууртны ангийн арван дөрөв, арван хоёр насны хоёр хүүхэд хүмүүжүүлэгчийнхээ хараанд Валериягийн суудлаас холгүй байж харагдана. Энэ бол Пунийн хоёрдугаар дайны үед Карфаген хотыг заавал даран устгахыг чармайж байснаараа алдаршсан Катон Цензорын ач хөвгүүд бөгөөд Порций нарын омгийн Цепион Катон хоёр байжээ. Дүү Цепион үг хэлтэй хүү байсан бололтой бөгөөд хүмүүжүүлэгч Сарпедонтайгаа байн байн ярьж байхад нөгөө Марк Порций Партон хүү насныхаа хир хэмжээнээс хэтэрсэн ууртай байдалтай дуугүй ярвайн зогсож байгаа харагдана. Түүний хатуу зоримог зан авир, мохошгүй эрмэлзэл нь бүр өдий багаас тод үзэгдэнэ. Энэхүү төрөлхөөсөө сэтгэл санаагаа хатуужуулан Грекийн ба тухайлбал Стойкийн гүн ухааныг судалж, догшин ширүүн зантай өвөг эцгийнхээ заншлыг үгширтэл дууриасан тул арван дөрвөн настай энэ хүү жинхэнэ иргэн хүний байдалтай билээ. Утикад нас эцэслэхдээ Латины эрх чөлөөний тугийг үхлийн цагаан нөмрөг мэт хэрэглэн биеэ ороогоод талийсан гэдэг.
Ялгуусан хаалганы дээд талд гадагш гарах үүдний дэргэдэх вандан дээр язгууртны бас нэг хүү хүмүүжүүлэгчтэйгээ зэрэгцэн сууж байсан бөгөөд арван долоон нас дөнгөж хүрч ява нэгэн залуутай шамдан ярилцаж байлаа. Энэ залуугийн гялгар хар үс нь цонхигор нүүрээ аятайхан эмжиж, хоёр том хар нүд нь гялалзаж агуу их ухааны оч дүрэлзэх мэт харагдана. Энэ бол хожим “Эд юмын мөн чанара” гэдэг дууллар нэрээ үүрд мөнхжүүлсэн Тит Лукреций гэдэг билээ. Түүнтэй ярилцаж байсан арван хоёр настай Кай Лонгин Кассий нь консул агсан Кассийн төр хүү бөгөөд зоригтой, бяртай чадалтай хүн юм. Энэ хүү хожим, Ромын Бүгд Найрамдах Улс мөхөхийн өмнө болоод мөхсөний дараа болж байсан үйл явдын бүх түүхэнд хамгийн гарамгай суурийн нэгийг эзэлсэн ажээ. Лукреций, Кассий нар их л хөгжилтэй ярилцаж байлаа. Бас Суллын хүү нэрд дуртай, муу аргатай Фауст тэр хоёроос холгүй сууж байв. Түүний зүдэрсэн маягийн цонхигор нүүрт нь саяхан олсон шархны тэмдэг үзэгдэнэ.
Улбар шар үстэй, цэнхэр нүдтэй, бие султай энэ хүү хувьтай эцгийн зол заяат хүү блолон төрөх хувь надад тохиолдсон юм гэж бардсан байдалтай сууж байлаа. Консулууд болон өнөөдрийн найр цэнгэлийг зохиосон Суллын ирэхийг Ромынхан хүлээж байх зуур, сурагч гладиаторууд буюу тиронууд циркийн талбай дээр гарч, ёстой мэсээр бус харин модон сэлэм барьцгааж, их л шаламгайлан биедээ хар шаргүйгээр хатгалдаж байлаа. Гэтэл тэдний цусгүй тэр тулалдааныг Легионы хөгшин цэргүүд болон хэдэн зуун удаа тулалдаанд оролцож, одоо чөлөөлөгдсөн гладиаторуудаас бусад үзэгчид хэн ч сонирхсонгүй. Ингэж байтал гэнэт чанга алга таших шуугиан бараг нэгэн зэрэг шахам циркийн хүрээ дотор сонсогдлоо.
-Помпей мандтугай! Кней Помпей мандтугай! Агуу их Помпей мандтугай гэж хэдэн мянган хүн хашгиралдлаа.
Помпей циркт орж ирээд, оппидумийн талбай дээр байраа эзэлсэн бөгөөд уран эвлэгхэнээр мөхөсхийн ард иргэдэд баяр хүргэж мэндлээд талархлаа илэрхийлэн, гараа уруулдаа хүргэж тэд бүгдийг үнсэн ёсолсон тэмдэг болгов. Кней Помпей өндөр нуруутай, аварга биетэй хорин найм орчим насны хүн байлаа. Түүний ер бусын өтгөн үстэй бараг нийлчихсэн хөмсөг дороос нь том дугариг боловч тогтчихсон байдалтай золбоо муутай хар нүд харагдана. Түүний тогтуун царайн ширүүн байдал аварга том биеийг харвал эрэлхэг дайчин гоо үзэсгэлэнтэй мэт сэтгэл төрөх ажээ.
Энэ залуу хүү, аль хорин таван настай байхдаа Африкт дайнд явж нэр алдар олсны хамт “Агаа их” гэдэг цолыг Сулла их сайхан ааштай байх үедээ түүнд хайрласан бололтой. Помпей хуучин дайн тулалдаан, аюул осолд хатуужсан хашир цэргүүдээс бүрэлдсэн бүх Легионыхны хайрыг биедээ татаж чадсан учир тэд нар нь түүнийг эзэн хаан гэж өргөмжилжээ.
Их циркт цугларсан Ром хотынхон Помпейд ингэж өндөр дуугаар баяр хүргэсний нь Суллаг үзэн яддагаар ч зарим талаар тайлбарлагдах биз. Ард түмэн, Суллаг үзэн яддагаа өөр ямар нэг аргаар илэрхийлж чадахгүйдээ арга буюу Суллын гавъяа зүтгэлтэй тэнцэх тийм гавъяа байгуулж чадах ганцхан хүн болох Помпейг магтан алга ташиж Суллад хорсол заналаа илэрхийлж байлаа. Онц эрхийн хугацаа нь ирэх жилийн нэгдүгээр сарын нэгэнд дуусах консул Публий Сервилий Ватия Узаурик ба Аппий Клавдий Пульхр нар Помпейг ирснээс хойш удалгүй орж ирлээ. Албаа энэ сард гүйцэтгэж байгаа Сервилийн өмнө хиа нар нь явна. Өнгөрсөн сард албаа гүйцэтгэсэн Клавдийн хиа нар фасция барьж түүний араас даган явж байв. Консулыг оппидумийн байранд гарч ирэхэд үзэгчид Бүгд Найрамдах Улсынхаа дээд эрх барих хүмүүсийг хүндэтгэн, нэг хүн мэт зэрэг босоцгооно Консулууд ирмэгц, сурагчид цусгүй тулалдаанаа зогсоох ёстой, тулалдаанд оролцох гладиаторууд заншлын ёсоор засгийнх дээд эрх барих хүмүүсийн урдуур өнгөрөх дохиог хүлээж байв. Консулууд тэмцээн эхлэх дохио өгөх бол уу гэж хүн бүхэн оппидумыг ширтэн харах боловч консулууд ямар нэгэн хүний зөвшөөрли йг хүлээсэн мэт циркийн хүрээлэнгийн эгнээг тойруулан харна. Өөрийгөө дарангуйлан захирагчийн тушаалаа огцруулсан боловч Ромын засгийн дээд эрхэнд хэвээрээ байсан, Луций Корнелий Суллыг тэр консулууд үнэхээр хүлээж байсан ажээ. Тэгтэл энд тэнд алга сулхан ташиж эхэлснээ улам улмаар чанга ташицгаахад хүмүс цөм Ялгуусан хаалга руу харав. Түүгээр олон түшмэд, анд нөхөд болон клиентүүдээ дагуулсан Луций Корнелий Сулла орж илээ.
Энэ ер бусын хүн, тавин есөн настай, нилээд өндөр нуруутай, чийрэг аятайхан биетэй ажээ. Циркт орж ирэхдээ тэнхээ тамираа барсан хүн шиг алгуур номой алхаж байсан нь цаг үргэлж үйлддэг бөгөөд одоо хэзээ хэзээнээс илүү үйлдэх болсон ичгүүргүй муухай найр наргианы уршиг билээ.
Гэвч тэр номой алхааны гол шалтгаан бол эрт хөгширсөн тэмдгийцг нүүр царай бүх биед нь үлдээсэн эдгэршгүй шаналгаатай өвчин байжээ.
Суллын нүүр царай аймаар билээ. Нилээд аятайхан царайлаг магнай, арслангийнхтай төстэй гэмээр өндөр хамар, овоо том ам, шийдэмгий байдлын уруулы нь харахд цэвэрхэн хүн гэж болох бөгөөд энэ зөв хэлбэрийн царай нь өтгөн шаргалдуу үсээр хүрээлэгдсэн золбоотой бөгөөд бүргэдийн нүдэн шиг гялалзсан өнгөтэйн зэрэгцээгээр чоно шиг буруулсан харцтай юмыг нэвт шувт хармаар ажээ. Үргэлж ширүүн догшин нүд нь хөдлөх бүрдээ захиран тушаахыг эрмэлзэх, цуст шунах байдлыг илчилнэ. Гэвч бидний үзүүлсэн Суллын энэхүү дүр нь түүний царайны тухай ярихдаа хэрэглэсэн “аймаар” гэдэг үгэнд тохирохгүй боловч царай нь үнэндээ муухай билээ. Яагаад вэ? гэвэл түүний нүүрийг энд тэнд тархсан цагаан толботой, цохир улаан өнгийн муухай исэргэнэ бүрхсэн учир Афин хотын нэг алиалагчийн хошигнон хэснээр Суллын нүүр Маврын нүүрэнд гурил цацсан юм шиг болжээ.
Сулла ертөнцийн жаргалд хэтэрхий ханасан хүний дүртэйгээр циркт яаралгүй орж ирэв. Тэр алтан чимэглэл, хээгээр тойруулан эмжсэн, цас шиг цагаан өнгөтэй нарийн ноосон туник дээгүүр үндэсний палла буюу заншилт тогийн оронд алтан саагаар эмжсэн бөгөөд эрдэнийн чулуу шигтгэсэн алтан товчоор баруун мөрөн дээрээ тогтсонх гал улаан хламид нөмрөг нөмөрчээ. Сулла бүх хүн төрөлхтөн болоод ялангуяа өөрийн улсын иргэдийн жигшин үздэг хүний хувьд Грекийн хламид нөмрөгийг нөмөрч явдаг болсон цөөхөн хүмүүсийн нэг байжээ. Үй олон хүний алга ташихад тэднийг аягүй мишилзэж ярвайгаад “алгаа ташицгаа, алгаа ташицгаа, муу сайн малуу минь” гэж аман дотроо шивгэнэж байлаа.
Гэтэл консулууд тэмцээн эхлэх дохиог өгөхөд харанхуй байшингаас нэгэн зуун гладиатор гарч ирээд цувран жагсаж циркийн талбайг тойрч эхэллээ. Нэгдүгээр эгнээнд, Ретиарий, мирмиллон хоёр жагссан бөгөөд эд нар эхний ээлжинд тулалдах ёстой билээ. Барилцан тулалдах цаг нь тулсан боловч энэ хоёр завсар хорондоо их л тавтай ярилцаж явна. Эдний хойноос зөвхөн гурван салаат сэрээ жад тор хоёроор зэвсэглэсэн есөн лаквеатор явах бөгөөд эд нар жад бамбайгаар зэвсэглэсэн есөн секуторт тороо углаж тулалдах ёстой аж. Энэ хоёр, хоёр хүнтэй есөн эгнээний хойноос хос хосоороо гучин энгнээ болж жагссан гладиаторууд явна. Эд нар тал талын гуч гучин хүн болж багаахан байлдааныг үзүүлэн тулалдах байсан билээ.
Эдгээр гуч нь фракийнхан, нөгөө гуч нь дайчин байдалтай цэвэр үзэсгэлэнтэй чийрэг бөгөөд нуруулаг залуу самнитууд байв. Фракийнхан муруйлгасан үзүүртэй богинохон жад, дөрвөлжин хэлбэртэй төвгөр бамайгаар зэвсэглэж, толгой дээрээ магнайг халхлах саравчгүй дуулга өмссөн байна.Энэ бүхэн нь тэдний харъяат ард түм ний зэвсэглэл мөн байна. Үүнээс гадна бардам зоригтой фракийчууд час улаан туник өмсөж мөн дуулга дээрээ хоёр хоёр хар өд хатган хийсгэжээ. Нөгөө самнит явгуурын гучин хүмүүс, самниумыийн дайлдын хэрэглэдэг зэвсэг буюу өөрөөр хэлбэл богинохон иштэй шулуун жад жигүүр бүхий битүү дуулга ил яваа бариулыг хамгаалсан дөрвөлжин хэлбэртэй бяцхан бамбай төмөр бугуйвч, зүүн хөлий нь хамгаалсан жийрэг бүхий билээ.
Самнитууд хөх цэнхэр туник өмсөж, дуулгаа хоёр цагаан өдөөр чимжээ. Богинохон цагаан туник өмсөж, энгийн хутгай адилхан богино жад барьсан хорин андбат жагсаалын сүүлд явах бөгөөд эд нар нүдэнд зориулсан тун жижигхэн бөгөөд ташуу нүхтэй саравч бүхий дуулга өмсчээ. Бие биеий нь алуулахын тулд циркийн тусгай албаны хүмүүс улайсгасан саваагаар шавхуурдан шахаж халз тулгах хүртэл энэ хөөрхий хорин хүн үзэгчдийг хөгжилдүүлэн цэнгэлдүүлж, нуугдан тоглож байгаа мэт бие биетэйгээ тулалдаж байх ёстой байжээ.
Нэгэн зуур гладиатор циркийн талбайг тойрон явж байхад үзэгчид хашгиралдан алга ташиж байлаа. Гладиаторууд Суллын сууж байсан байрны урд хүрч очоод сургуулийн эзэн өөрийн багш Акцианаас урьдчилан захисан ёсоор өөдөө харж:
-Захирагч танд баяр хүргэе! гэж нэгэн зэрэг хашгирав. Урдууран өнгөрч яваа гладиаторуудыг Сулла олон тулалдаанд шалгарсан туршлагатай нүдээрээ ажиглан харж, орчин тойрны хүнд хандаж
-Тун гэмгүй байна шүү! Энэ бяртай зоримог залуучууд сонин юм үзүүлэх бололтой. Тэгэхгү йбол Акциан л гашуудах болно доо. Энэ зуун гладиаторын өртөг тэр луйварчин чинь надаас хоёр зуун мянган сестерций авчихсан юм гэв.
Глдиаторууд, циркийн талбайг нэг удаа бүтэн эргэж консулуудад баяр хүргээд харанхуй байшиндаа буцаж ороход мөнгө шиг гялалзаж байсан циркийн талбай дээр мирмиллон ретиарий хоёр өөд өөдөөсөө халж харж хоцорлоо.
Циркийн дотор чив чимээгүй болж, барилцан авахад бэлэн болсон энэ хоёр гладиаторыг үй түмэн нүд ширтэн харна.
Галл гаралтай мирмиллон шаргал үстэй, өндөр нуруутай, бяртай хөнгөн гавшгай сайхан залуу бөгөөд мөнгөн загасаар чимэглэн хийсэн дуулга өмсөөд, нэг гартаа төдий л томгүй бамбай, нөгөө гартаа богинохон иштэй хавтгай жад барьжээ. Зөвхөн гурван салаат жад, тор хоёроор зэвсэглэсэн цэнхэр туниктэй ретарий, мирмиллоноос хорин алхам зайтай газар зогсож байхыг харвал, мирмллоныг торондоо яавал аятайхан оруулан барих билээ? гэж бодож байгаа юм шиг байлаа.
Мирмиллон зүүн хөлөө урагш тавьж нугалсхийсэн өвдөг дээрээ бүх биеэрээ тулан зогсож, жадаа бариад ташаа руугаа бараг тонгойлгон барьж ретиарийн довтлон ирэхийг хүлээж байлаа.
Ингэж байтал, ретарий гэнэт мирмиллоны зүг ухасхийн харайж, хэдэн алхам газар хүрч ирээд, гал цахилгаан шиг хурднаар хөдлөн тороо чулуудлаа. Гэвч мирмиллон тэр даруй баруун тийш үсэрч бараг газар хүртэл тонгойгоод тороос мултрангуут, ретиарийг дайрахад нөгөөдөх нь тороо алдаж хаяснаа мэдээд байдаг хурдаараа зугтав.
Мирмиллон түүний хойноос нь хөөж эхэлсэн боловч илүү хурдан шаламгай ретиарий, циркийн талбайг нэг бүтэн эргэж тороо унагасан газарт хүрч ирээд шүүрч авлаа.
Ингэж ретиарий тороо шүүрэн авах үед мирмиллон түүнийг бараг гүйцэж ирэв. Дайсан дайрахад бэлхэн болсон яг тэр үед ретиарий гэнэтхэн эргээд түүн рүү тороо дахин хаясан боловч мирмиллион түрүүлгээ харж унаад, бие дахин аврав. Түүний шалавхан босон харайж ирэхэд нь ретиарий гурван салаатай жадаа сунгаад үзүүрээр нь зэв бамбайгий нь шүргэв.
Тэгэхэд нь ретиарий хүмүүсийг эгдүүцүүлэн шуугиулж дахин зугтав. Учир нь тэд торондоо эзэн болж чадахгүй байж энэ гладиатор циркт тулалдах гэж биднийг доромжиллоо гэж хүмүүс үзэж байсан ажээ.
Мирмиллон энэ удаа ретиарийн хойноос гүйцсэнгүй харин дайсан дөхөж ирэх болзошгүй зүг рүү эргэж тороос хэдхэн алхам зайтай зогслоо. Ретиарий мирмиллоны зорилгыг мэдээд гэдрэг эргэж циркийн талбайн гол нуруу дагасаар Ялгуусан хаалгын дэргэд хүрэнгүүт нуруун дээгүүр харайгаад талбайн нөгөө хагаст орж торныхоо бүр дэргэд хүрсэн байлаа. Түүнийг хүлээж байсан мирмиллон угтан дайрахад олон мянган хүмүүж:
-Өгөөд тавьчих!… өгөөд бай!… алаач наад муу ретиарийгээ!… алаач… муу болхи юмыг… алаач! Ахероны эрэг дээр очиж мэлхий барихаар тонилго! Гэж хилэгнэн хашгиралдлаа.
Хүмүүсийн хашгиралдах дуунд сэтгэл нь хөөрсөн мирмиллон ретиарий руу улам улам хүчтэй довтоллоо. Нөгөөдөхийн нь царай хувхай цагаан болж, гурван салаат жадаараа цавчин дайсныг өөрөөсөө холхон байлгахыг оролдохын хамт тороо шүүрэн авах гэж бүх хүчээрээ чармайн Мирмиллоны дэргэдээс холдохгүй байв. Ингэж байтал мирмиллон бамбайгаараа гугрван салаат жадыг гараас нь мулт цохи од доогуур нь шургаж гараад, ретиарийн цээж рүү нь жадлахад бүр бэлхэн болж байтал ретиарий нөгөө гурван салаат жадаа дайсны бамбайд зоолтто хэвээр нь орхиж гэнэт торын зүг ухасхийсэн боловч дайсны жадад дайрагдахгүйгээр хурдалж амжсангүй зүүн мөрөндөө шарх олжээ. Шархнаас цус хүчтэй олгойдсон мөртөө тороо авч хурдан зугтаж гучаад алхам холдсоны дараа дайсны зүг эргэж
-Өчүүхэн шарх байна! Зүгээр! Гэж өндөр дуугаар хашгирав
Нэг минут өнгөрсний дараа:
-Нааш ир, нааш ир галлын сайхан эр, би чамайг эрээгүй, харин чиний загасы чинь эрж байна, чиний загасы чинь эрж байна. Нааш ир, нааш ир. Галлын сайхан эр минь гэж дуудав.
Үзэгчид олон энэ дууг дуулмагц их шуугин инээлдсэн бөгөөд ретиарий үзэгчдийн талархлыг дахин олж авчээ. Зэвсгээ алдаж хүнд шархдан цусаа урсгаж байгаа боловч, алиалан инээх самбаатай энэ хүнд баяр хүргэж нижигнэтэл алга ташицгаав.
Мирмиллон дайсны элэг доог болсондоо уурлаж ретиарий руу хилэгнэж дайрсан боловч тэр нь үсрэн ухарч жадаас нь эвтэйхэн бултаад:
-Нааш ир Галл минь! Өнөө орой сайн санаар Харонд шарсан загас явуулна! гэж хашгирав.
Энэ шинэ шог үг хүмүүст их сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд мирмиллон дахин довтлоход ретиарий түүнд тороо энэ удаа тун эвлэг хаяж дайснаа бүр орооцолдуулав.
Ингэхэд хүмүүс шуугин алга ташицгаав.
Мирмиллон тороос мултрах гэж маш гайхалтай хүч гаргавч үзэгчдийг шуугиулан инээлгүүлж улам орооцолдсоор байв. Ретиарий тэр зуур нь гурван салаат жадаа хаясан газар руу ухасхийн түргэн гэгч очоод түүнийгээ шүүрч аваад мирмиллон руу буцаж гүйх зуураа
-Харон загас авна даа!.. Харон загас авна даа! гэж хашгирч байлаа. Дайсныхаа дэргэд тулж явтал нь нөгөөдөх нь аварга хүчтэй гараараа туйлаас чармайсан байдалтайгаар гайхамшигтай ширүүн хөдлөн дайсны торыг тасадсан боловч тасарсан тор биеийг даган доошоо унахдаа хөлий нь тушаад урагш хөдөлгөсөнгүй. Гэвч гар нь суларсан учир ретиарийн довтолгооныг угтан авч чадах болжээ.
Циркийн дотор байгаа үзэгчид дахин нирхийтэл алга ташин, тулалдаж байгаа энэ хоёрын хөдөлгөөн арга, мэх бүхнийг тун анхааралтай ширтэн харж байв. Тулалдааны дүн ялихгүй осол эндлээс шалтгаалах шүү дээ. Мирмиллон тороо тасдах үед ретиарий гүйж ирээд бүх биеэр хүчлэн гурван салаат жадаараа дайснаа хүчтэй гэгч цохиход нь мирмиллон бамбайгаараа халхалсанд тэр нь бут үсрэв. Гэвч гурван үзүүртэй жад түүнийг шархдуулж нүцгэн гарын нь гурван хэсэг шархнаас цус олгойдлоо. Мирмиллон гурван салаат жадыг зүүн гараараа бараг тэр даруй шүүрэн авч бүх биеэрээ дайсныг дайрч түүний зүүн ташаа руу жадны зэвийн тэн хагасы нь хүртэл зоолоо.
Шархадсан ретиарий гурван үзүүртэй жадаа дайсны гарт орхиод циркийн талбай дээгүүр дөчөөд алхам газар улаан зам татуулан гүйж явснаа өвдөглөн дараа нь бүр нам ойчив.
Биеийн хүн, цохилтын хүчинд болж бас л ойччихсон мирмиллон тэр зуур дахин босч хөлөө тороос салгаж аваад ойччихсон дайсан руугаа хүрч очлоо.
Тэмцээний энэ эцсийн мөчийг үзэгч олон нижигнэтэл алга ташин угтсанх бөгөөд ретиарий үзэгчид рүү эргэж зүүн гараараа газар тохолдон үхэм хувхай цайсан царайгаа хүмүүст харуулсанх тэр үе хүртэл алга ташсаар байв. Ретиарий айж сандрахгүй нэр төртэй үхэхэд бэлтгэн, амь аврагдах бол уу гэж найдсандаа биш харин заншлын ёсоор үзэгчдэд хандаж амь хайрлана уу? гэж хүслээ.
Мирмиллон дайсан дээрээ гишгэж жадаа түүний цээжинд тулган толгойгоо өргөөд эгнэн суусан үзэгч олны шийдвэрийг мэдэхээр тэднийг тойруулан харав. Ерөн мянгра гаруй эрэгтэй, эмэгтэй хүмүүс, хүүхэд багачууд, амь аврахгүй гэсэн тэмдэг болгон баруун гарынхаа эрхий хурууг доош нь тонгойлгон, харин нинжин сэтгэлтэй арван таван мянга хүрэхгү йхүмүүс ялагдсан гладиаторын амийг аваръя гэсэн тэмдэг болгон, эрхий хуруугаа дээш өргөлөө.
Эрхий хуруугаа тонгойлгосон ерэн мянган хүний дотор хөөрхий гладиаторын үхэхийг үзэж сэтгэлээ ханахыг хүссэн гэмгүй охид ч цөөнгүй байжээ. Мирмиллон, ретиарийг нэвт жадлахаар бэлтгэж байтал нөгөөдөх нь гэнэт жады нь шувт татан шүүрч аваад, зүрх рүүгээ ишэнд нь тултал хар хүчээрээ зоож орхив.Мирмиллон, уур савссан цустай жадаа түргэн гэгч суга татаж авахад ретиарий амь тэмцэн өндийж амьд хүнд баймааргүй аймаар дуугаар:
-Хараал идэцгээ! Та минь!… гэж хашгираад ар зоогоороо унаж үхэв.
СПАРТАК ЦИРКИЙН ТАЛБАЙ ДЭЭР
Хүмүүс улангассан юм шиг алга ташиж саяхан болсон үйл явдлыг шүүмжлэн хэлэлцэж байхад зуун мянган хүний дуун циркээр дүүрэн хүнгэнэнэ.
Мирмиллон харанхуй байшин руу буцаж оронгуут тэндээс Плутон , Меркурий болон Лорарий нар гарч ирээд ретиарийн хүүрийг циркийн талбайгаас дэгээгээр чирч, Үхлийн хаалгаар гаргасан бөгөөд зэргэлдээ Тиволийн ил уурхайгаас жижиг хүүдийгээр авчирсан гялалзсан нунтаг гантигийг цус тогтсон газар дээр асгасанд тэр газар, наранд дахин мөнгө шиг гялтганаж эхлэв
Хүмүүс мөн л алга ташсаар:
-Сулла мандтугай! гэж удтал хашгиралдаа.
Сулла хоёр жилийн өмнө консул байсан бөгөөд одоо түүнтэй зэрэгцэн сууж байгаа Кней Корнелий Долабеллад хандаж :
-Намайг өршөөн тэтгэгч Дельфийн Апполлоны нэри йн өмнө ам алдъя! Энэ чинь бузар муухай улс шүү! Эд нар надад баяр хүргэж байна гэж санана уу? Тэд нар өчигдөр элбэг дэлбэг нарийн хоол бэлтгэж өгсөн, миний тогооч нарт л баяр хүргэж байгаа юм гэж тэр хэлэв
-Та оппидум дээр юунд очиж суугаагүй вэ? гэж Кней Долабелла Суллаас асуулаа
-Тэр байр намайг улам алдартай болгох агсан гэж чамд санагдав уу? гээд минутын дараа:
-гладиаторуудын сургуулийн эзэн Акциан надад муугү йбараа худалдсан бололтой гэлээ.
Түүни й дэргэд сууж байсан Тит Аквицийн түшмэл:
-Та үнэхээр харамгүй, үнэхээр агуу их хүн юмаа! Гэлээ.
Дарангуйлан захирагч агсан Сулла муу сайн бирд бөөсөнд хазуулан загатнасан мөрөө баруун гараараа ууртай шүүрэн авч ширүүн гэгч маажиж:
-муу сайн бялдууч юмсыг Юпитерийн аянга ниргээсэй! Гэж дуу алдав.
Минут хир дуугүй байснаа дуугарч:
Дарангуйлан захирагчийн тушаалаас би огцорч, одоо хувийнхаа амьдралд эргэж орсон. Тэгэхэд та нар намайг бас л ноён гэж үзэх гээд байх юм. Жигшмээрмуусайн амьтад та нар! Боол л байж чадах улс юм даа гэлээ.
Суллаас төдий л холгү йсууж байсан тэнүүлүүдийн нэг болох язгууртан:
-Сулла минь ээ! Хүн бүхэн ч бас боол болохын төлөө төрсөн юм биш дэг шүү! гэж их л зоригтой эсэргүүцэн хэллээ.
Энэ зоригт хүн бол Луций Сергий Каталина юмсанжээ. Энэ үед тэр нь хорин долоо орчим настай байсан бөгөөд өндөр нуруутай, аварга өргөн цээжтэй, гартаа чийрэг булчинтай ажээ. Түүний том толгой дээр өтгөн хар үс сагсайж байх бөгөөд эрэлхэг зоригтой бор нүүр нь өргөн шанаархаг юм. Өргөн дух дээрх хөөмөл бүдүүн судас хөмрыг чиглэн зурайжээ. Хүрэн бор нүд нь цаг үргэлж аймаар догшин харцтай байдаг ба эзэрхэг ширүүн нүүрийн бүх судас шөрмөс нь таталдах ажигламтай хүнд бол бодол санааны нь өчүхэн ч хувиралт ил харагдмаар билээ.
Бидний яриагаа эхэлж байгаа энэ үед Луций Сергий Катилина аймшигтай хүн гэж алдаршсан бөгөөд түүний догшин түргэн уураас хүн бүхэн айн сүрддэг болжээ. Наад зах нь төлөхгүй бол төрийн нэг ч албан тушаалд хүрч чадахгүйгээр байсан асар их өрдөө өгөх үлэмж мөнгийг хошил хөрөнгө барьцаанд нь аваад зээлдүүлнэ үү? Гэж Тибр голын эргээд тайван зугаалж явсан дээдэс язгууртан Гратидианаас гуйхад өгөөгүй учир түүнийг алчихсан билээ.
Энэ үе бол гэмтэй гэмгүй хүмүүсийг хуулиас гадуур цаазалж, Ром хтыг хүний цусаар үерлүүлж байсан Суллын ханашгүй харгислалын үе байжээ. Гратидиан хуулиас гадуур шийтгэгдэх хүмүүсийн нэрсийн жагсаалтад ороогүйгээр ч үл барам, харин Суллын намын хүн байсан юм. Гратидиан учиргүй баян бөгөөд хуулиас гадуур цаазлуулагсдын хөрөнгийг хураан авдаг байсан ажээ. Иймд Катилина, Гратидианы хүүрийг чирч авчраад, ангийнхаахурал дээр сууж байсан Суллын хөлийн дэргэд хаяж, үүнийг би Суллын ба эх орныхоо дайсан гэж үзэж аллаа гэхэд нь дарангуйлан захирагч ёсорхсонгүй, энэ хүн амины хэргийг нүд аньж өнгөрүүлээд, харин алагдсан хүний арвин их хөрөнгөнд нүд улайсан билээ.
Энэ хэргээс хойш төдий л удаагүй байтал, Катилина ахтайгаа муудалцан, бие биенийхээ өмнөөс зэвсэг сугалан босоцгоосон бөгөөдмаш их баяртайгаас гадна хатгах жадлах уран чадварын хувьд Ром хотноо ганцаараа гэж гайхуулж байсан Сергий Катилина ахыгаа алаад хөрөнгө зөөрий нь эзлэн авсны ачаар архи арс, завхай зайдан явдлын улмаас үгүйрэн хоосроход хүрч байсан байдлаасаа мултран гарсан м. Ахаа алсан энэ хүнийг Сулла энэ удаад ч огт хайхарч үзээгүйн дээр бас цаазлан шийтгэх тушаалын хүмүүс ч үүнийг хэрэгсэн сэдсэнгүй орхижээ.
Катилинын зоригтой үгийг сонсонгуут түүн рүү тайван эргэж хараад
-Сайн муу үйл явдлыг гүйцэтгэхдээ чам шиг цогтой сэтгэлтэй, чам шиг их зоригтой хүмүүс Ром хотны хичнээн буй гэж бодож байна Катилина! Гэхэд нь
-Сайн нэрт Сулла минь ээ! Хүн амьтан, эд юмыг хүчирхэн тантай адил би шинжиж харж үл чадна. Үнэнээ хэлэхэд сайн санаагаар халхавч хийсэн буюу эх орны сайн сайхны төлөө гэж хууроамч зүтгэгч, харгис төрийг үзэн ядахын , эрх чөлөөг хүсэхийн тулд би төрсөн мэт санагдана. Дотоодын самуун, иргэний хямрал боловч энэ нь сайн сайхныг нэг хүний эзэрхийллийн дор байснаас ни йт олны мэдэлд байвал илүү бат бэх байна гэж би хэлнэ. Таны үйл ажлыг ялган салгаж үзэхгүйгээр хэлэхэд таны дпарангуйлан захирах эрхийг би урьдын адил ил буруушаана. Нэг хүний дарангуйлан захирах эрхэд дахин орохгүйн тулд бүхий л зовлонх зүдүүр эдлэхэд бэлхэн бөгөөд энэ хүнийг Луций Корнелий Сулла гэдэг биш магнай нь танийхтай адил олон зуун тулалдаанд олсон ялгуусан чимгээр чимэглэгдсэн биш болбол тэр тусмаа бэлхэн байгаа иргэд Ромд бас олон бий байх гэж би итгэж байгаа бөгөөд хойшид ч итгэхийг хүсч байна гэж Катилина хариулав
Тэгвэл эрх чөлөөтэй ардтүмнийхээ өмнө хэргий минь тасланхшийтгэхээд намайг юунд дуудахгүй байна вэ? Дарангуйлан захирах эрхээс би өөрөө огцрон буусан юм, тэгвэл надад яагаад ял оноолгүй ажиллагааны минь тухай тайланг надаас шаардахгүй байна? гэж Сулла шоолсон маягтай инээмсэглэн тайван асуулаа.
Ром хотыг хэдэн арван жилийн турш шаналган зовоосон хдлага хямралыг дахин үзэхгүйн тулд тэгсэн юмаа!… чамайг яллах гэсэн хүсэл надад байхгүй учир энэ тухай ярихаа больё. Та их эндэж байсан ч байж болно шүү дээ! Гэвч чиний байгуулсан тэр их гавъяаг санахад чамтай адил их алдар нэр, хүчирхэг чадлыг олж авахсан гэх мөрөөдөл миний санаанд өдөр шөнөгүй догдолж байдаг юм. Эрх чөлөөнд дуртай эцэг өвгөдийн маань цус, манай ард түмний судсанд хэвээр гүйж байгаа байх гэж танд санагдахгүй байна уу? Хэлээч? Одоогоос хэдхэн сарын өмнө та ангийнхаа хурал дээр сенатын түшмэдийн өмнө дарангуйлан захирах эрхээсээ өөрөө огцорч хиа нараа тараагаад нөхдийнхөө хамт гэртээ харихад чинь нэгэн залуу иргэн таныг харан зүхэж, Ромын эрх чөлөөг булаан авч тонох, дээрэмдэх, блах хядах ажлыг хот даяар хийж харгислагч болсон гэж буруушаан байсныг сана.
Тэгж тун бэрх хатуужилтай л хүн чадна гэдгийг Сулла минь та хүлээнэ биз дээ яагаад гэвэл ийм үгийг хэлсэн тэр залуу хоромхон зуур амиа алдаж болох байсан шүү дээ! Та их агууч сэтгэл үзүүлсэн! Би үүнийг чамд хэлэхээ чамайг зусараж байгаа хэрэг огт бишээ! Катилина бол хэнийг ч агуу их хүчит Юпитерийг ч зусардаагүй хүн юм шүү дээ. Тэгээд та агууч сэтгэл үзүүлэн тэр хүнийг яаагаа ч үгүй билээ. Тийм үг хэлэх сүрхий зоригтой залуу, түүний нэрийг би мэдэхгүй байгаадаа харамсалтай байна. Гэвч тийм зоригтой эр харц олны дотроос тохиолдож байгааг үзвэл, эх орон, бүгд найрамдах улсаа аварч болох найдвар байна гэж миний бодсоныг та зөвшөөрнө биз! гэлээ.
-Тиймээ! Тэр чинь их зоригтой явдал болсон юм. Би эрэлхэг зоригтойг хэзээд сайшаадаг бөгөөд баатарлаг хүмүст дуртай учраас ч тэр залуугийн аймшиггүй зоригийг бодоод намайг доромжилсны өшөөг авах гэлгүй хараал зүхлий нь ч хайхралгүй өнгөрүүлсэн юм. Гэвч тэр залуу хүүгийн уг явдалнь юунд хүрснийг Катилина чи мэдэж байна уу? гэлээ.
Сергий, Зол заяат захирагчийн зүг их л сонирхсон байдалтай ширтэн харж:
-Тэр явдал, тэр үг юунд хүргэв гэж асуусанд:
-Үүнээс хойш Бүгд Найрамдах засгийн эрхийг гартаа авсан хэн боловч түүнээсээ огцрохыг хүсэхгүй бизээ! Гэж Сулла хариулав.
Тэгэхэд нь Катилина бодол болон толгойгоо гудайлгасан боловч төдхөн дээш харж:
-Засгийн дээд эрхийг гартаа авч чадах буюу авахыг хүсэх, тийм хүн дахиад гарна гэж үү? гэж хөгжилтэйхөн асуухад Сулла ёстой инээмсэглэн:
-За, за… гээд циркийн дугуй хүрээний суудлууд дээр сууж байсан олны зүг зааж-энэ олон боол байна. Тэгэхлээр эзэд ноёд ч бас олдоно биз дээ! гэлээ.
Энэ хоёрын ингэж ярилцаж байх үед секутор лавиаторуудын хооронд цуст тулалдаан болж үзэгчид тасралтгүй шуугин алга ташиж байсанх бөгөөд энэ тулалдааны үед долоон лаквиатор, таван секутор алагджээ. Бүх биедээ шарх олсон боловч амьд үлдсэн зургаан гладиатор туйлын гасалсан байдалтайгаар харанхуй байшинд буцахад хүмүүс их л баяртай алга ташиж байлаа.
Алагдсан хорин хүний хүүрийг тусгай албаны хүмүүс циркийн талбайгаас чирч зайлуулан, үлдсэн цус нөуий нь арилгаж байх үеэр Суллаас холгүй сууж байсан Валерия Суллыг ажиглан харж байснаа суудлаас босч дарангуйлан захирагчийн араас ойртон очоод ноосон дээр хийсэн дээлээс нь нэг утас тас татан авв. Сулла гайхан эргэж араатны нүд шиг гялалзсан нүдээрээ ажиглан харахад Валерия биед нь гараа хүргэж, сэтгэл булаам инээмсэглэн:
-Миний энэ явдлыг буруугаар битгий ойлгоорой захирагч минь! Таны зол заяаны өчүүхэн хэсгийг хүртэхсэн гэж таны дээлийн утсыг авсан юм шүү гээд мэхэсхийн ёсолж заншлын ёсоор гараа уруулдаа хүргээд их л хүндэтгэлтэйгээр Суллад мэхийн ёслоод сууж байсан байр руугаа буцаж очлоо. Энэ эелдэг үгийг ихэд тааламжилсан Сулла, Валериягийн хойноос мэхэсхийж хариу ёслоод, нүднийхээ харцыг аль болохоор зөөлөн болгохыг хичээнгүйлж удтал харав.
-Энэ чинь хэн гээч вэ гэж Сулла Долабеллагаас асуусанд
-Мессалын охин Валерия гэгч ээ! гэж нөгөөдөх нь хариулав.
-Аа тийм үү! … тэгвэл Квинт Гортензийн дүү байх нь ээ! гэхэд
-Тэр чинь мөн! гэж хариулав
-Сулла өөрий нь дурласан нүдээр ажиглан харж байсан Валерия хүүхний зүг дахин эргэж харлаа.
Валериягийн ах Гортензий байрнаасаа босч Марк Крассын дэргэд очиж суухаар явав. Марк Красс бол харамч бөгөөд алдар нэрд дуртай, энэ хоёр эсрэг тэсрэг чанарыг биедээ өвөрмөц хослуулсан дэээс язгууртай маш баян хүн билээ.
Энэ үед Марк Красс ер бусын гоо үзэсгэлэнтэй нэг бүсгүйн ойролцоо сууж байв. Өмссөн хувцасны хэв хийцхийг харвал Грек хүүхэн гэж мэдэж болмоор байсан тэр бүсгүйн нэр Эвтибида гэдэг бөгөөднуруулаг хэвлэг хөөрхөн биетэй ба бүслэхий нь хоёр гарын алганд багтмаар нарийхан гуалиг ажээ. Бүсгүйн царай сэтгэл булаамаар сайхан юм. Түүний хаш шиг цагаан шүд, цагаан хацар нь үл мэдэг ягаан туяа татаж, тэгшхэн дух нь мяндас шиг нарийхан улаан шаргал буржгар үсээр эмжээстэйгээс гадна далайн ус шиг өнгөтэй, дув дугариг том нүд нь давшгүй тачаангүй хүслийг тэр даруй төрүүлмээр цогтойяа гялалзана. Үл мэдэг ээтэндүү жижиг хөөрхөн хамар нь түүний нүүр царайн зориг төгөлдөр байдлыг улам чтод болгож байгаа мэт билээ.
Гортензийг хүрч очиход Марк Красс тэр сайхан бүсгүйгнүд салгалгүй ширтэж суув. Энэ үед Эвтибида хүүхэн уйдсанаасаа болоод тэр юм уу энгэртээ зүүсэн эрдэнийн чулуун таван хошуугаа баруун гараараа хөдөлгөн тоглож, жижигхэн хөөрхөн ам аа ангалзуулан эвшээлгэж байлаа.
Красс гучин хоёр настай өндрөвтөр нуруутай бөгөөд таргалах төлөв орсон чийрэг хүн билээ. Түүний хүзүү нь бухын хүзүү шиг бүдүүн ба толгой нь биедээ тааруу том боловч шардуу бор нүүр нь туранхай ажээ. Хамар нь бүргэдийнх шиг монхор, эрүү нь нилээд урагшаа түнхийсэн учир царай нь эрэлхэг болоод жинхэнэ Ром хүний царайтай алил хэлбэртэй юм. Цайвар бор нүд нь заримдпаа ер бус хурц гялалзаж, зарим үе өнгө ч үгүй, золбоо ч үгүй болох нь унтарсан юм шиг харагдана.
Түүний сайн язгуур, уран илтгэгчийн гайхамшигт авъяас, асар их хөрөнгө зөөр, аятай эвлэг зан энэ бүгдийн ачаар Красс нэр алдрыг олсон төдийгүй бас гавъяатай, бусдад нөлөөтэй хүн болж чаджээ. Бидний ярьж байгаа энэ үе хүртэл Красс иргэний хямралд Суллын талд оролцон олон удаа зоригт ой байлдсан ба төрийн янз бүрийн албыг дараалан хааж явсанхажээ.
Гортензий түүний дэргэд хүрч очоод:
-Сайн байна уу? Марк Красс аа! Чи од мичдийг шунан ширтэж байна уу? гэж ширтэн хөшсөн байдлаас нь гаргав.
-Геркулесын нэрийг дуудан ам алдъя. Чи зөв таажээ гэж Красс хэлээд тэр… гэхэд нь
-Тэр… чухам алв нь вэ? гэж Гортензий асуулаа.
-Тэр биднээс хоёр эгнээ дээр сууж байгаа… грек хүүхэн…. гэлээ.
-Аа тэр үү… би түүний чинь харсан… түүний Эвтибида гэдэг юм гэжээ.
-Эвтибида гэнээ? Чи юу хэлэх гэж байгаа юм?
-Юу хэлэх юу байхав. Би тэр хүүхний нэрийг чамд хэлж өгч байна. Тэр чинь үнэхээр грек хүүхэн юм, тэгэхдээ их завхай хүүхэн дээ гэж Гортензий Крассын дэгэд суух зуураа хэлжээ.
-Завхай хүүхэн гэнээ!.. тэр чинь харин охин тэнгэрийн дүртэй юм!… ёстой л Венера дагина байна!… Геркулесын нэрийг дуудан ам алдъя!… үүнээс өөр гоо сайхан бүхний цогц болсон ийм бүсгүй байдаг байх гэж ер бодогдохгүй байна, хаана суудаг юм гэж асуулаа.
Ариун гудамжинд, Янусийн сүмийн ойролцоо суудаг юм.
Грек хүүхний тухай энэ хёрярилцаж, хэдхэн сарын өмнө дөрөв дэх эхнэр Цецилия Метеллагаа үхүүлсэн Сулла гоо үзэсгэлэнт Валерия хүүхэнтэй хэрхэн сайхан дурлалцан суух тухай бодож байсан үед гучин самнит, гучин фракийнхны хооронд болох тулалдааныг эхлэх дохионы бүрээ дуугарлаа.
Яриа шуугиан бүр зогсож хүн бүхий харц тулалдааны зүг хандсан байлаа.
Анхны мөргөлдөөн аймаар байлаа. Нам гүм болсон циркийн дотор хуяг дуулга, жад мэсийн харших хатуу хахир чимээ хангинан цууриатаж удалгүй өд сөд хийсэн, бамбай дуулганы хэлтэрхий циркийн талбай дээгүүр таран унаж сэтгэл хөдөлгөсөн гладиаторуудын амьсгал давхцан бие биеэ галзуурсан мэт дайран цохиж байсан билээ.
Таван минут ч болоогүй байтал циркийг талбай дээр цус урсч эхэсэн бөгөөд үхэж байгаа гурван гладиатор бусад дайчдын хөлд гишгүүлэн тарчилж эхлэв. Энэ цуст тулалдааны бүх ээдрээг ажиглан харж байсан үзэгчдийн сэтгэл хичнээн их догдолж байгааг үгчлэн бичих байтугай сэтгэхэд ч бэрх бизээ. Яагаад вэ гэвэл бүх үзэгчдийн дотроос наад зах нь наян мянга нь час улаан хувцастай фракийчууд буюу цэнхэр хувцастай самнитуудын төлөө хөрөнгө чинээнийхээ хирээр, зарим нь арван сестерцээр, зарим нь хорь буюу тавин талантаар мөрий тавьсан билээ.
Гладиаторуудын эгнээ шингэрэх тутам үзэгч хүмүүсийн алга таших хашгиралдах чимээ сайшаан хөхүүлэх үг улам улам нэмэгдэж байлаа.
Нэг цаг болсны дараа тулалдааны төгсгөл ойртож амь тавьж буй тавин галдиатор циркийн талбайг цусаараа улайтал нялгадаж чанга дуугаар ёсололдон таталдаж байсан билээ.
Самнитууд ялна гэж мөрийдсөн хүмүүс мөрийгөө авна гэж итгэж байв. Амьд үлдсэн гуравхан фрайкийчуудыг долоон самнит хүрээлэн байхад нөгөө фракийчууд нуруугаа нийлүүлэн гурван тийш харж чандмалан зогсож давуу тоотой дайсны өмнөөс цөхрөлтгүй шургуу эсэргүүцэн байлаа.
Үлдсэн энэ гурван фракийчуудын дотор Спартак байан билээ. Түүний чийрэг сайхан бие, булчин шөрмөсний чадал, бүх биеий нь харилцан зохицсон байдал,няцаж цуцашгүй зориг нь үзэгч олны анхаарлыг татаж байжээ. Тэнхээ тамир гарын хүчийг хүний гол сайн чанар гэж үзэж байсан тэр үед Спартакийн энэ бүх чанар нь түүнийг жирийн хүмүүс дотроос ялгаруулах ёстой билээ. Тэгээд ч Спартак бас боловсролтой ер бусын давшилт оюун билэгтэй, цогтой сайн сэтгэл хүн байжээ.
Спартак энэ хир гучаад настай байсан ажээ. Шаргал үс, өтгөн сахал, түүний эрэлхэг шинжийн цэвэр, тэгшхэн царай эмжсэн мэт хүрээлэх бөгөөд саруул ухаан, цог жавхлан тодорсон гялалзсан том цэнхэр нүд нь тайван байх үед нь бол түвшин шинжийн царайг бүрдүлнэ. Гэвч энэ үед уур хилэнгээ бадруулж нүд гялалзуулан тулалдаж байсан Спартакийн царай тийм биш байлаа.
Спартак фракий нутгийн Родопын ууланд төрсөн бөгөөд эх оронд нь халдан довтолсон Ромынхны өмнөөс тулалдаж байгаад дайсанд олзлуулсан боловч хүч чадал, баатарлаг зоригийн ачаар, бие хамгаалах легион цэрэгт томилогджээ. Тэнд мөн л ер бусын баатал гавъяаг байгуулад дараа нь Митридатыг эсэргүүцсэн дайнд онц шалгарсан учир аравтын даргаар томилогдож иргэний хэлхэ цэцэг гэдэг хүндэт шагналаар шагнуулсан ажээ. Ромынхан фракий нутгийг дахин довтлоход Спартак нутгийнхаа талд орж Ромынхны эсрэг эх орныхоо төлөө байлдаж байжээ. Шархдаж дахин олзлогдоод алах ялын оронд гладиаторын алба хаахаар шийтгэгдэж гладиаторуудын нэгэн сургуулийн эзэн хүнд худалдуулсан бөгөөд хожим тэр хүнээс Спартакийг Акциан худалдан авчээ.
Спартак глиадиатор болсноос хойш, даруй хоёр жил өнгөрчээ. Анхныхаа эзнийг дагаж Италийн хот бүхнээр явж, зуу гаруй тулалдаанд оролцсон боловч ганцхан ч удаа шархадсангүй. Спартактай тохиолдож байсан гладиаторууд хичнээн ч байлаа гэсэн түүний чаадл зориг тэд нараас үлэмж давуу учир тулалдаанд ялж Италийн циркийн амфитеатруудад гавъяа байгуулан маш их алдаршжээ.
Спартакийг Акциан хорин мянган сестерций өгч маш өндөрүнээр худалдан авсан бөгөөд түүнийг даруй зургаан сар эзэмшиж байсан боловч, Ромын Амфитеатрын тулалдаанд нэгч удаа очуулаагүй байсан юм. Үүний учир нь Спартакийг хатгах, жадлах биеийн тамир хийх барилдах хичээл сайн заадаг багшийн нь хувьд түүнийг хайрлан гамнаж байснаас болсон ч юм уу? Эсхүл хэтэрхий үнэтэй явсан учир алагдвал дэмий гарз болно гэснээс ч болсон байж магадгүй.
Энэ өдөр Акциан циркийн цус асгаруулах тулалдаанд Спартакийг анх удаа гаргажээ. Зуун гладиаторын үнэд Сулла гар тэнийж бүтэн хоёр зуун мянган сестерцийг өгсөнучир Спартакаа алдлаа ч гэсэн түүнийг худалдан авахад зарсан зардал нөхөгдөх байжээ.
Хэдий тийм боловч Акциан хар байшингийн нэг үүдийг налж их л айж сандарсан бадалтай зогсож, нүүр нь хувхай цайж, тулалдааны шувтаргыг маш анхааалтай харж байла. Хэрэв ямар нэгэн хүн тиүүнийг анхааран харсан байвал Спартакийн төлөө хичнээн их зовж байсныг ажиглаж болох байв. Тулалдаанаас амьд гарсан глаидиаторуудыг ардп түмэн амь харласан нэгээс бусды нь эздийн мэдэлд дахин авдаг учир Акциан Спартакийн цавчих, бусдын цавчилтаас бултах бүрийг нэгд нэггүй ажиглан харжб айв.
Самнитууд ялна гэж мөрий тавьсан олон мянган үзэгчид:
-Зоригтой бай! Зоригтой бай! Самнитуудаа! Гэж хашгиралдана.
-Наадах гурван зэрлэгээ цавч! гэж бас нэг хэсэг нь дэмжинэ.
Гладиаторуудын нэрсийн жагсаалттай хуудас барьсан үзэгчид:
-Небулиан аа, наадуулыгаа цавчаад хачих! Крикс аа цохь! Профий аа! Наадуулаа унага! Унага! Гэж хашгиралдана.
Фракийчуудын талынхан ч бас багагүй хашгиралдаж, горьдлолго тун бага боловч гагцхүү Спартак ялж магадгүй гэж найдсаар байлаа. Өөрөө шархдаагүй бөгөөд хуяг бамбай нь бүтэн хэвээрээ байсан Спартак яг энэ үед хүрээлж байсан долоон самнитын нэгийг цавчин алахад циркт алга таших чимээ тэнгэрийн дуу шиг нижижгнээд дараа нь хэдэн мянган хүний дуу:
-Спартак аа, зоригтой! Спартак сайн байна! Спартак мандтугай гэж чанга гэгч цууриатав.
Нөгөө хоёр фракий нь хүнд шархадсан тул хүч нь бүр барагдаад цавчих, хатгах нь суларч, бусдын цохилтыг хариулах нь доройтож байлаа. Тэгэхэд нэгэн зэрэг довтолж байсан бүх самнитын сэлмийн цохилтыг зэрэг зайлуулах болсон Спартак бяцхан сэлмээ цахилгаан шиг хурдан эргүүлж:
-Миний аргыг хамгаалагтун! Бид ялна!… миний аргыг хамгаал… гэжээ.
Спартакийн дуу тасалдаж цээж нь оволзох бөгөөд цайвар нүүрнээс нь хөлс том том дусал болон бөмбөрч, гялалүлсан ншдэнд нь ялалтын шунаг сэтгэл, уурхилэн, цөхрөл үзэгдэж байлаа.
Удалгүй бас нэг самнит гэдэс рүүгээ хатгуулж циркийн талбайг цусаар дүүргэн Спартакийн ойролцоо унаад амь тавихынхаа өмнөхөн аймаар харал зүхэл тавьж муухай гэгч орилж байх яг тэр үед, Спартакийн ард зогсож байсан хоёр фракийн нэг нь гавлаа хага цохиулан хөсөр унав.
Алга таших, хашгирах, сайшаан дуугарах дуун циркээр дүүрэн хүнгэнэж үзэгчид тулалдагсдыг нүд салгалгүй ширтэн харж байв. Спартак ялна гэж мөрийцсан Луций Сергий Катилина энэ цуст тулалдаанаас өөр юу ч харахгүй амьсгалаа дараад, амин сүнсний нь утас Спартакийн сэлмэнд хадаастай мэт тэр сэлмээс нүд салгалгүй байсан билээ.
Ганц түшиг болж үлдсэн фракий хүн хэд хэдэн удаа хатгуулан ёолох ч үгүй унаж үхсэн яг тэр үед Спартак гуравдах смнитын гүрээний судсыг тас цавчиж орхив.
Салхины шуугиан шиг олны чимээ цирк дүүрэн хүнгэнэсэн нь гэнэт намдаж тулалдаж байгаа гладиаторууд огцомхон амьсгаалах нь сонсогдмоор боллоо. Үзэгч олны сэтгэлийн шамдлага анхаарал нь хичнээн их байсныг харахад Ром хотын хувь заяа энэ тулалдаанаас шийдвэрлэх байсан чүүнээс илүү анхааралтай баж чадахгүй болов уу гэмээр байлаа.
Зүйрлэшгүй шаламгай бөгөөд жадлах чадвараар онцгойн ачаар Спартак цаг гаруй үргэлжилсэн энэ удаан тулалдаанд зөвхөн маажсан шалбархайн төдийхөн гурван хөнгөн шарх олсон байжээ. Гэвч одоо дөрвөн хүчтэй дайсны өмнө ганцаараа үлдсэн бөгөөд хэдийгээртэд нар шархдаж цусаа урсгаж байсан боловч чухамхүү дөрвүүлээ учраас бас л аймшигтай хэвээр ажээ.
Спартак хичнээн их хэмжээгүй хүч зори гтой ч гэсэн хамгийн сүүлд үлдэж байсан нөхрөө унаж байхыг хараад одоо би дүүрчээ гэж боджээ.
Гэвч Куриацуудын эсрэг Горацийн хэрэглэсэн эртний аргыг хэрэглэх юм байна гэж санаа авангуут нүд нь гялалклаа.
Тэгээд зугтаж эхэлсэнд дайснууд хөөжээ.
Спартак тавь хүрэхгүй алхам газар хүрснээ гэнэт эргээд гүйцэж ирж явсан нэг самнитын цээжинд махир сэлмээ шааж орхисонд тэр нь гуйвчин ганха н ямар нэгэн юмнаас барьж түших гэсэн шиг гараа сарвалзуулж байгаад хөсөр уналаа. Тэгэх завсар Спартак хоёр дахь дайсныг хөөж очоод далайсан сэлмий нь бамбайгаараа зайлуулангуут дор нь алж орхиод, одоо бараг цөм Спартакийн талд ороод байсан үзэгчид шагшин шуугилдав.
Энэ үед бүх бие нь шарх болсон гуравдах самнит ойртож ирсэн бөгөд Спартак түүнийг алъя гэж бодоогүй бололтой учир сэлмээ ч хэрэглэлгүй харин бамбайгаараа толгой руу нь цохиж орхив. Нөгөөдөх нь ухаан алдан хоёр удаа эргэлдээд унахад, түүний нөхдөөс үлдсэн хамгийн сүүлчийн хүн тамир тэнхээ бүрмөсөн тасарсан хэдий боловч нөхөртөө туслахаар яаравчланх очлоо. Тэгэхэд Спартак түүн рүү ширүүн гэгч дайрсан боловч бас л алахыг хүссэнгүй. Харин хэд хэд цохиж зэвсгээс нь салгасныхаа дараа тэвэрч аваад унагах зуураа:
-Кракс аа чи зоригоо чангал, би чиний амийг аврахыг бодож байна гэж чихэнд нь шивнэн хэлээд:
Нэг хөлөөрөө Криксын цээжин дээр гишгэж нөгөө өвдгөөрөө түүн рүү муужиртал нь цохиж унагасан самнитын цээжин дээр өвдөглөн үзэгч олны шийдвэрийг хүлээж зогслоо.
Үй олон хүн нэгэн зэрэг удтал алга ташсаныг сонсоход газар доор тэнгэр дуугарах мэт согсогдсон, үзэгчид бараг нийтээрээ долоовор хуруу, дунд хуруу хоёроо дээш өргөж хоёр самнитын амь аврагдав.
Духан дээгүүр нь том том буржгар хөлс урсч байсан Катилина
-Энэ ямар чадалтай хүн бэ! гэж Суллад хэлэв.
Тэгтэл хэдэн зуун хүн:
-Баатар зоригтой Спартакт эрх чөлө олго! Гэж хашгиралдаж байв.
Спартакийн нүд ер бусын хурц гялалзан, царай нь урьдынхаасаа улам цайвар болж, галзуурсан юм шиг цохилж байсан зүрхээ тогтоох гэсэн мэт цээжээ гараараа дарлаа.
Хэдэн мянган хүний дуу зэрэг зэргээр:
-Чөлөөлье, чөлөөлье! Гэж байлаа.
-Чөлөөлье гэнээ, чөлөөлье гэнээ!… аа Олимпийн тэнгэр минь энэ зүүд биш байгаасай! Гэж Спартак аман дотро шивнэн хэлээд, нулимс сормосон дээгүүр нь бөнжигнөн дааварлаж байлаа.
-Энэ чинь манай легионоос уравсан юм! Урвагчийг чөлөөт хүн болгож болохгүй! гэж нэгэн хүн чангша хашгирлаа.
Тэгэхэд Спартакийн гайхамшигт чадлын эрхээр мөрийгөө алдсан олон хүн:
-Үүнийг чөлөөлөхгүй! Энэ чинь урвагч хүн гэж хортойгоор бархирцгаалаа.
Спартакийн царай муухай гэгч таталдан, чөлөөлөхгүй гэсэн үг анх гарсан зүг рүү огцом эргээд нүдээ хорслоор дүүргэнгялалзуулж тэр үг чухам хэлсэн хүнийг олж харах гэж оролдоно.
Гэвч тэр үед олон мянган хүн:
-Спартакт эрх чөлөө олго, эрх чөлөө олго гэж хашгиралдсаар байжээ.
Хөөрхий гладиаторын сэтгэлд юу орж байсныг тодорхойлон бичиж болшгүй бизээ. Энэхэн үед түүний аминаас илүү чухал асуудал шийдвэрлэгдэж байсан учир цайвар царайд нь аймаар түгшүүртэй байдал тодрон харагдаж байсан бөгөөд булчин шөрмөсний нь хөдлөх, нүд нь гялалзахыг харахад түүний дотор айх найдах хоёр тэмцэлдэж байсан бололтой. Цаг хагасын турш үхлийн өөдөөс тулалдаж, ганцаараа дөрвөн дайсантай тулгарч үлдээд байхдаа өчүүхэн ч айж сандраагүй энэ хүний өвдөг нь чиирч, хөл нь нугарах шиг болоход цирк дотор ухаан алдан ойчихгүйг хичээж, талбай дээр хүүр аваачихаар ирсэн нэг албаны хүний мөрийг түшиж зогсов.
-Чөлөөлье, чөлөөлье гэж хашгиралдсаар л байлаа.
-Энэ чинь үнэхээр эрх чөлөө олгомоор хүн байна даа гэж Катилина Суллын чихэнд хэлтэл
Энэ үед Суллын бахдан харж суусан Валерия хүүхэн:
-Энэ хүн үнэхээр чөлөөт хүн болно биз гэж дуу алдав.
Гладиаторт өршөөл үзүүлээч гэж өрөвдөх сэтгэлээр эелдэг зөөлөн хүссэн мэт харж байсан валериягийн нүд өөд Сулла гайхан хараад:
-За яахав! Тэр ёсоор болог гэж зөвшөөрсний тэмдэг болгон толгой дохив.
Ингэж Сулла зөвшөөрөн толгой дохиж, Спартак чөлөөтэй хүн болж, үй олон үзэгчид алга ташин шуугилджээ.
-Чи чөлөөтэй хүн боллоо, Сулла чамд эрх чөлөө шагнав! Гэж нөгөө албаны хүн Спартакт хэлжээ.
Спартак хариу хэлэх ч үгүй хөдлөх ч үгүй нүд дахин аньж, өдий удаан хүссэн мөрөөдөл биеллээ гэдэгт итгэхээс айж, тэр мөрөөдөл минь үгүй болчих бий гэж айсан мэт байлаа.
Золиг минь чи баатар зоригоороо намайг сүйрүүлжээ гэсэн нэгхүний дуу чихнийхээ дэргэд сонсогдоход Спартак эргэж харвал циркийн сургуулийн багш Акциан өмнө нь зогсож байжээ.
Спартак миний өмч хэвээр үлдэнэ гэж тэр найдаж байсан учраас Спартакт баяр хүргэх гэж хүүр зайлуулагч хүмүсийн хамт талай дээр үнэхээр гарч ирсэн байжээ. Гэвч одоо Акциан Спартакийн баатар зоригийг хараан зүхэж байв. Яагаад вэ гэвэл ард түмний мунхаг өрөвдөх сэтгэл, Суллын цагаа олоогүй өршөөл хоёр түүнд арван хоёр мянган сестерцийн гарц учруулжээ.
Спартак эзэн байсан хүнийхээ тэр үгийг сонсоод санагалзан зүүдэлсэн биш гэдгийг сайн мэдэж, аварга том бие ийнхээ бүх мөчийг тэнийлгэн сүртэй гэгч босч, эхлээд Суллад дараа нь ард түмэнд мэхэсхийн ёслоод, хүмүүсийг нижгэнтэл алга ташуулсаар циркийн талбайгаас гарч одов.
Бяцхан Кассий нь мөн өөрийн хамгийн сайн найз Кай Меммий Геммел гэдэг залуу хүү хоёртой ярилцаж байсан Тит Лукреций Кар тэр яриагаа цааш үргэлжлүүлэн, үгүй! Эд юм бүхнийг тэнгэр бурхан бүтээсэн биш ээ! гэж энэ үед хэллээ. Лукреций аль тэр үед сэдэвлэн бодож байсан. “Эд юмын мөн чанар” гэсэн найраглалаа хожим Геммелд зориулсан билээ.
-Тэгвэл ертөнцийг бүтээсэн юм бий? Гэж Кассий асуув.
Материйн мөнхийн хөдөлгөөн нүдэнд үл үзэгдэх молекул биесийн нийлбэр л бүтээсэн юм. Ай чи дэлхий дээр, тэнгэрт үүсч байгаагүй олон биесийг хараад бий болгогч нууц шалтгааныг мэдэхгүй, тэдгээрийг тэнгэр бурхан бүтээсэн гэж боддог биз. Оргүй хоосон юу ч хэзээ ч үүсэн гараагүй бөгөөд гарч чадах ч үгүй юмаа.
-Тэгвэл Юпитер, Юнова, Сатурн чинь юу вэ? … гэж сандарч гайхсан Кассий асуув.
-Тэр чинь хүмүүсийн мунхаг байдал, айх сэтгэлийн бүтээ юмаа. Хонгор хүү минь ээ! Хилэгнэн дуугарах тэнгэр, дэлхий ертөнцийг айлгайн донсолгож хөдлөх газар илт хүчтэй бурхан тэнгэр хүмүүсийн сэтгэн боддог тэдний аянгын алинаас ч айлгүй байгалийн хамгийн нандин нууцаднэвтрэн хүрч эд юмны гарал эх шалтгааныг нээж чадсан агуу их Эпикурын ганцхөн зөв номлолтой би чамайг танилцуулъя.
Энэ үед Кассийг хүмүүжүүлэгч нь циркээс гаръяа гэж ятгасанд тэр хөвүүн зөвшөөрөн боссон бөгөөд хойноос нь Лукреций Меммий хоёр дагалдан босов.
Суллын хүү Фауст болон түүний дэргэд зогсож эелдэг ярилцаж байсан агуу Помпейн дэргэдүүр гарах зуураа Кассий зогсож Фауст надад хандаж.
-Чиний эцэг Ромыхны эрх чөлөөг булаан аваад, манай эх орныг харгисласныг сайн явдал болсон гэж гурав хоногийн өмнө сургууль дээрээ хэлсэн тэр балай үгээ агуу их Помпей мэтийн алдартай иргэний нүүр дээр давтан хлэхийг би чамаас хүсч байна. Одоо Помпейн дэргэд гуравн хоногийн өмнө нүүрий чинь нударгаараа цохисон /ор мөр нь одоо хүртэл байна/-оос илүү хүчтэй дахин цохих учир тэгж хүсч байгаа юм! гэж хэлэв.
Гэвч Кассий Фаустаас хариу дуулах гэж дэмий хүлээжээ. Эх орныхоо эрх чөлөөнд хязгааргүй хайртайн улмаас Ромын захирагчийн хүүг зодохоосоо айгаагүй, тэр хүүгийн гайхамшигт зоригийн өмнө Фауст толгойгоо бөхийлгөн нүүрээ буруулав.
Тэгэхэд Помпейг хүндэтгэн мэхэсхийж ёслоод, Меммий, лукреций нар болон хүмүүжүүлэгчийнхээ хамт циркээс гарч одлоо.
Энэ үед үхлийн хаалганы дээд талын эгнээнээс хорин узргаа орчим насны нэг залуу хүн бослоо. Энэ хүн цонхигор булбарай царайтай, хүн аргагүй хүндэтгэж үзмээр жавхлантай ажээ.
Тэр хүн залуухан сайхан эмэгтэйн гарыг үнсэж баяртай Валерия минь! гэлээ.
-Баяртай Марк Тулий! Миний оролцон тоглох Софоклийн “Электра” гэдэг ший тавьж, Апполонийн театр дээр би чамайг нөгөөөдөр хүлээж байна гэдгийг чи бүү мартаарай гэж Валерия нь хариулав.
-Намайг тэнд заавал очно гэдэгт чи лав итгээрэй гэлээ Тэр үед
-Тумий баяртай! Гэж олон хүмүүс зэрэг зэрэг хашгирав.
Тавин тав орчим насны их л төлөв томоотой, эелдэг ааштай бололтой бөгөөд үнэртэй ус ханхлуулж, хацартаа энгэсэг тавьсан нэг хүн нөгөө залуу хүний гарыг атгаж:
-Цицерон баяртай! Гэж хэлэхэд нь:
Цицерон их жүжигчний гарыг барьж
-Их чадамгай Эзон чамайг Талия ямагт өршөөж байх болтугай гэж хариулав.
Цицерон Валериятай ойролцоо вандан дээр сууж байсан дөч орчим насны тун цэвэрхэн нэгэн хүний дэргэд дөхөж очоод гараа сарвайж:
-Миний хайрт нөхөр хоёгүй Квинт Росций чиний дээгүүр урлагийн есөн охин тэнгэр элин хаин нисч байх болтугай! Гэв.
Цицерон олны дундуур найртай зөөлөн явж гарах чиглэлэд очлоо.
Нэвтэрхий саруулхан ухаан гайхалтай сайхан ой билэгтэй бөгөөд төрөлхийн уран үгтэй Цицерон эцэлт цуцалтгүй шунаж ажилласны ачааар хорин зургаан насандаа гүн ухаантан, шүлэгч, уран илтгэгч гэж их алдаршжээ.
Катон Цепион хоёры ннаана байсан эгнээ сандлуудыг өнгөрөөд Цицерон тэд нарын дэргэд очиж өөрийн их л сайшаан үздэн Катонтой ярилцлаа.
-Чиний тухай улсын ярилцдаг үнэн үү? Гэж залуу Катоноос асуухад:
-Үнээн, надад буруу байсан гэж үү? Гэж залуу хүү хариулав.
-Яагаад? Гэтэл тэр хүүгийн хүмүүжүүлэгч:
-Сллын тушаалаар өдөр бүр хүмүүсийг алдаг болсон учир би арга буюу энэ хөвүүдийг дагуулан дарангуйлан захирагчид барагцаалбал сар тутам нэг удаа бараалхдаг болсон. Яагаад вэ? гэвэл энэ хоёр хөвүүдийг Сулла сайн нөхдийнхөө тоонд оруулан авч ивээн өршөөж, хэзээ нэгэн цагт эд нарыг хөөн цөлөх тэнэг муу санаагаа гаргахгүйсэнх болов уу гэж бодсон юм. Нэг өдөр Суллын байшингаас гарч Форумийг дамжин явтал хүний сүс зайлмаар ёолон орилох дуу Мамертины гяндан дотроос бидэнд сонсогдлоо гэж хэлж байгаад Катон түүний яриаг тасалж:
-Энэ ямар хүн ингэж орилж байна вэ? гэж би Сарпедоноос ч асуусан билээ.
-Суллын тушаалаар цаазлагдаж байгаа иргэд ингэж орилж байгаа юмаа? гэж Сарпедон надад хариуллаа.
-Ямар хэргийн учир тэд нар цаазлагдах болсон юм гэж миний асуухад “эрх чөлөөнд дуртай” учраас цаазлагдаж байгаа юм гэж Сарпедон хариулсан гэж хэлэв.
Гэтэл Сарпедон Катонын яриаг тасалж:
-Тэгээд энэ мунхаг хүү хоолойгоо муухай болгож, орчин тойрны хүмүүст сонсогдтол өндөр дуугаар “Чи юунд надад одоо хүртэл сэлэх өгөөгүй вэ? Эх орны минь харгислагчийг бид аль эрт алах байсан юм” гэж хашгирсан юм гэж хэллээ.
Катон хөмсгөө зангидаж:
-Бүх хүмүүсийг сүрдүүлэн чичрүүлж байгаа боловч жаахан хүү намайг сүрдүүлж чадахгүй. Тэр хүний нүүр дээр ч гэсэн би энэ үгээ давтан хэлэхсэн, Олимпийн олон тэнгэрийн өмнө ам алдъя гэж хэллээ.
Цицерон Сарпедон хоёр, хүүгийн толгой дээгүүр бие биеэ их л гайхсан маягтай харж, минут хир болтол:
-Ай би эр хүний тога өмсөх насанд хүрсэн ч болоосой гэж хүчтэй гэгч дуу алдав.
-Мунхаг хүү минь чи тэгээд яах гэсэн юм бэ? гэж Цицерон асууснаа, дуугүй байсан дээр шүү гэж нэмж хэлэв
-Би тэгвэл Луций Корнелий Суллыг шүүхэд дуудан аваачиж, ард олны өмнө яллах байсан… гэлээ.
-Дуугүй, дуугүй! Чи бид бүгдийг аюулд учруулах гэв үү?
Харамсалтай нь гэвэл айн сүрдэх явдал Ромын хааны судсан дахь эртний уламжлалт цусыг харцгааж Сулла үнэхээр хамгийг чадагч зол заяат хүн болжээ! гэж Цицерон хэлэхэд
-Тэр зол заяатай гэж нэрлэгдэх үү? Зол заяатай хүн болохын оронд шударга хүн болохыг ородсон бол дээр байхсан гэж шивнэн хэллээ. Тэгээд жаахан үглэж байснаа, Цицероны хүчлэн гайсныг дагаад тайтгарчээ.
Энэ үед андабатууд үхэшгүй муухай цуст тоглоомоор үзэгч олныг дугаацуулж байсан бөгөөд энэ тогломын дүнд хөөрхий хорин глаидатор бүгдээрээ аминаас хагацах ёстой байжээ.
Сулла үзэх харах энэ юмнаас аль түрүүн уйджээ. Одоогоос, хэдхэн цагийн өмнө түүний сэтгэл санаагтатсан ганцхан тэр зүйлийг бодсоор босч Валериягийн сууж байсан газар руу очоод түүнд мэхийн ёсолж хараагаа чадах чинээгээр аль болох дуулгавартай эелдэг зөөлөн болгохыг оролдж байснаа:
-Валерия чи нөхөргүй юу? гэж асуулаа.
-Би хэдхэн сарын өмнө нөхөртөө хаягдсан юм. Гэхдээ миний талаас ямар нэгэн бузар явдал гарсан биш харин…
-Тэр тухай би мэднээ гэж Сллын хэлэхэд Валерия хүүхэн дур сэтгэлээ илэрхийлсэн тормогор хар нүдээрээ түүнийг талархан харлаа.
-Тэгвэл чи надад дурлах уу? гэж Сулла асуугаад түр дуугүй болсноо:
-Чи надад дурлах уу? гэж нам дуугаар дахин асуулаа.
Валерия их луяхан инээмсэглэн доошоо харж:
-Чи сэтгэлээсээ дурлана гэхэд нь Сулла:
-Валерия би чамд бас хайртай, би хэзээ ч хэнд ч ингэж дурлаж байсангүй мэт санагдана гэж чичирсэн дуугаар хэлжээ.
Түр зуур дуугүй байснаа Ромын захирагч агсан Сулла гоо үзэсгэлэнт авхайн гарыг үнсэж:
-Нэг сарын дараа чи миний эхнэр болно гэж хэлээд, нөхдөө дагуулсаар циркээс гарч одлоо.