Сүүлийн үеэд цагаан хоолонд дуртай болоод байгаа миний хувьд дараах мэдээлэл сонирхолтой байсан юм. Цагаан хоолтон болоогүй ч мах их иддэггүй бас хүнд хоолонд дургүй болохоор цагаан идээ /сүү, тараг
/ ногоонд дуртай гэж байгаа. Та халуунд хүнд хоол идмээргүй байгаа бол дараах мэдээллийг уншиж сонирхоно буйзаа.
Мэдээж Эрүүл байхын үндэс нь зөв хооллолт. Зөв хооллох гэдэг бас нэг төрлийн урлаг бөгөөд түүнд суралцах ёстой гэнээ. Улс үндэстэн бүрийн 100-гаас дээш насалсан хүмүүс амьдралдаа мөрдлөг болгож ирсэн хооллох дэг жаягтай. Дорнын соёлтой монголчууд бид амжиж өөрийн болгохгүй бол Европт мацаг барих дэглэмээр уламжлуулан цагаан хоолтон болох замаар эрүүлжиж буй хүний тоо жилээс жилд нэмэгдэж байгаа ажээ. Мацаг барих гэж юу вэ, цагаан хоолтон болох нь эрүүл мэндэд ямар тустай вэ. Мацаг барихын өмнө махнаас татгалзаж цагаан хоолтон буюу вежетариан болдог байна. Манай улсад 7000 гаруй цагаан хоолтон байдгаас 4000 гаруй нь хагас вежетариан, үлдсэн нь цэвэр вежетариан гэнэ. Хагас цагаан хоолтон долоо хоногт хоёр удаа цагаан хоол иддэг. Вежетариан хоол холестерингүй байдаг. Цагаан хоол идэх нь олон талын ач холбогдолтой.
Буурцагт ургамлын уургийн агууламж махныхаас илүү
Цагаан хоолонд махны оронд дүфү буюу шар буурцгийн бяслаг, эрдэнэ шиш, будаа, шар буурцаг, хүрэн буурцаг, вандуй, гурилнаас гаргасан уураг зэрэг бүтээгдэхүүн юун түрүүнд ордог. Жимс, хүнсний ногоо нь амин дэм, эрдэс бодис, хэт исэлдлийн эсрэг бодисуудаар баялаг, эрүүл саруул, урт удаан амьдралыг тэтгэгч сайн чанарын эслэг агуулж байдаг.
Хүний биед физиологийн хувьд мах боловсруулах нэг ч эрхтэн байдаггүй гэвэл та итгэх үү? Хүн байгалийн ангиллын хувьд өвсөн тэжээлтний бүлэгт багтдаг байна. Тэгээд ч эрдэмтэд хүний ажил үйлс бүтэмж муутай, уур уцаар ундуу ихтэй байдгийн далд утга нь маханд байдаг гэж үзэж байгаа бололтой.
Хүн энергийнхээ 10 хувийг хоолноос авдаг
Буурцагт ургамлын уургийн хэмжээ махныхаас илүү байдаг. Дэлхий нийтийн хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний эхний байрт буурцагт ургамал ордог гэнэ. Мах их иддэг хүн хамгийн өвчлөмтгий. Хүн энергийг гурван янзаар авдаг. Агаараас 70, нойрноос 20, харин хоолноос 10-хан хувийг авдаг байх юм.
Өвсөн тэжээлтний хөлс ялгаралт арьсаараа гардаг байхад араатных амаараа гардаг аж. Араатны гэдэс биеийн уртаасаа гурав дахин илүү байдаг бол өвсөн тэжээлтнийх 8-12 дахин урт байдгийг мэргэжилтнүүд тогтоожээ. Бидний идэж, уусан хүнсний бүтээгдэхүүн дөрөв, тав хоногийн дараа ялгарч гадагшилдаг. Харин араатан амьтан богино гэдэстэй учир хоёр өдөр хүрэхгүй хугацаанд гадагшлуулдаг байх юм.
Хүний бие 70 триллион эсээс тогтдогоос хоёр сая нь хавдрын эс. Гэдсэнд удсан махнаас үүссэн ялзмагаас хорт хий ялгарна. Хорт хий ялгарах бие дэх хавдрын эс идэвхждэг. Энэ бүхнээс үзэхэд хоолонд хэрэглэдэг махаа багасгах, болж өгвөл махнаас татгалзах нь олон талын ач холбогдолтой.
Махан хоол идэхгүй нэг өдөр өнжиж чадахгүй гэсэн үгийг бид захын хүний амнаас сонсдог. Та нэг өдрийн хоолныхоо махны оронд шар буурцгийн бяслаг хийгээд үзээрэй. Махтай идмээр байвал хоолонд орох махныхаа талыг хийгээд, үлдсэнд нь шар бууцгийн бяслаг хийчих. Ийн өдөр ирэх тусам хоолонд орох махныхаа хэмжээг багасгаад бай. Тэгэх тусам мах идэх хүсэл тань буурна. Хэсэг хугацааны дараа өмнө нь хэлж байсан “Махгүй бол амьдар чадахгүй” гэсэн үгээ буцаахад хүрэх вий.
Мацаг барихдаа сайн үйлийн тухай бясалгадаг
Зөв хооллох урлагийн дэг жаягт чухал хэрэгтэй нэгэн зам бол мацаг барих. Мацаг барихын эхлэл нь цагаан хоол идэх гэж ойлгож болно. Хүн хоол идэхгүй байлаа гээд өлсөөд үхчихгүй. Учир нь ургамал, салхинаас энерги авч байдаг.
Нэг өдрийн буюу цөөн хоногийн мацаг барихад үдээс хойш юм идэхийг цээрлэдэг.
ондгой тоотой өдөр мацаг бариарай
Эрүүлжихийн тулд мацаг бариарай. Ходоод хоосон байлаа ч гаднаас олдсон энергийг “идэж” байдаг аж. Өлсгөлөн үед бие дэх нянгуудыг эсүүд идэж эхэлдэг байна. Хүний ходоодны ханан дахь тэмтрүүл шим тэжээлийг сорж байдаг. Мах иддэг хүний ходоод мөлгөр болж өнгөр тогтдог. Тиймээс мацаг бариад эхлэхэд ходоодны ханан дахь өнгөр арилж, цэвэршдэг гэж хоолны мэргэжилтнүүд ярьж байна. Илүүдэл жинтэй хүмүүсийн ихэнх нь өвчлөмтгий, архаг хууч өвчтэй байдаг. Тарган хүн өөрийгөө эрүүл, өөдрөгөөр төсөөлж чаддаггүй.
Хэрэв мацаг барихаар шийдсэн бол эхлээд хагас өдрийн мацаг бариад үз. Ингэхийн тулд ходоод гэдсээ маш хөнгөн байлгах хэрэгтэй
-2-3 хоногийн өмнөөс халуун хоол идэхээс татгалзаарай. Тэгэхэд ходоод агшина
-Сэтгэлзүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү
-Сарын шинэдээр мацагаа эхлээрэй. Мацагийг 3, 5, 7 хоног буюу сондгой тоотой хоногийг сонгоорой.
Мацаг тайлах нь мацаг барихаас хэцүү
24 цаг мацаг барьж болно. Энэ нь өдрийн хоолноос маргааш өдрийн хоол эсвэл оройн хоолноос маргааш оройн хоол хүртэл үргэлжилнэ. Энэ хооронд ямар нэг хоол хүнс болон жимс, ногооны шүүснээс татгалзах хэрэгтэй. Мацаг барихдаа нэрмэл ус л ууна. Үүнийг бүрэн мацаг барилт гэнэ. 24 цагийн мацаг барих тохиолдолд ганц л зүйлийг зөвшөөрдөг.
Аяга усанд цайны халбаганы гуравны нэг хэмжээтэй цэвэр зөгийн бал, эсвэл нэг халбага нимбэгний шүүс нэмж хийж болно. Эдгээр нь биен дэх хорт бодис салстуудыг уусгах нөлөөтэй. Мацаг тайлах нь мацаг барихаас ч төвөгтэй. Мацаг тайлахдаа гадил зэрэг шүлтлэг биш жимс идээрэй. Гэхдээ шууд идчихэж болохгүй. Эхлээд жимснээс бага зэргийг нухаад усанд найруулж ууна. Энэ мэтчилэн орцыг нь бага багаар нэмсээр гурав дахь өдрөөс жирийн хоолонд ороорой.
Манай Улаанбаатар хотод хэд хэдэн давгүй цагаан хоолны газрууд байдаг бөгөөд хоолны хувьд бол давгүй шүү. 5 дугаар сургуулийн хажууханд байдаг “Ананда”, МУИС-ын эрсэг талын “Соёолж”,тэрнээс хэдэн метрийн цаана “Mongolian Caravan”, Занабазарын музейн тэнд нэрийг нь мартав.
/гэхдээ халуун хоол энд бол байддаггүй юм./ Олон сайхан газрууд байгаа. Өдрийн цайгаараа хальт ороод гараарай. Тэнд уулзах ч юм билүү хэн мэдлээ
цагаан хоол ч зүгээр 2 удаа цагаан хоолтон болкеж оролдоод чадаагүй… өдрийн хоолоо гадуур идчиж болоод байгаан орой гэртээ ирээд бас хоол идкүү байлтай биш эсвэл гэрийнхэнээ цагаан хоолтон болголтой биш дээ ккк…
Thanks dear, good info. Tsagaan xool xiij surax yumsoon, durtai yum baij neg ch xool xiij chadku
. Tegjiigaad Ananda-n tsagaan xool xiix damjaand yavdiimoo, amraltaaraa xexe 12 sard
Sirius: Buur tsagaan hoolton boloh chin bas jaahan hetsuu shuu. Eregtei hund yalanguiya buur hetsuu bhaa. Deer durdsan gazruud ug bol davgui shd ee haaya orohgui yu tei
LadyZ: Chi min sain surch bgaa shdee. Uragshtai bgaa. Za tegel 2-uulaa Anandaad ajliin zar bgaa uguig harnaa
tuslah togooch ch yum oo hehe. Daraa n bi chamaar zaalgana shuu
chamd amjilt huey saihan medeelel taviarai ijil zuils ijil zuilee tatdag gedeg
Соёолж дан ганц цагаан хоолтой биш бас мах байдаг. Хоолны хэсгүүд байдаг болохоор өөрөө хүссэнээрээ цуглуулж порц оо зохиодог нь их гоё. Үнэ ч боломжийн.
Би цагаан хоолны ашиг тусыг уншаад шууд цагаан хоолтон болохоор шийдсэн. Гэхдээ гэр орныхон мах иддэг болохоор бага зэрэг бэрхшээлтэй. Гэхдээ гэр орныхоо эрүүл мэндийг бодоод шар буурцаг амталж байгаад хоол хийхэд яг мах шиг их дажгүй хоол болдог юм билээ шүү.
Мөн гутлын 22н хажууд байдаг Луна бланка, цагаан хаалганы тэнд Loving hut гээд цагаан хоолны газрууд байдаг юм билээ шүү.
Teh bi bas lag durtai tiishee ochih. Loving Hut-d harin orj uzeegui yum bn
loving hut restaurant odoo ub d l gehed 6 bga
hamgiin goy hooltoi ni gevel hivsnii uildveriin tend bdag yg tuv ni
hol sanagdaj bval urguugiin ar taliinh ni ch gesen dajgui
13r horoolold bas 1 bdag ter ni ih tansag sanagdsan shu
tsagaan hoolnii talaar medeelel oruulsand bayrlalaa amjilt
snu… blog-oor chin zochlood garlaa. ene hesegiig sonirhood unshiv. tgd uuriin turshlagaasaa baga zereg huwaaltsahad herew tsagaan hoolton bolhiig husej bga humuus gertee bolomjgui uedee tusdaa hoolloj bgarai gj zuwluy. namaig anh tsagaan hoolton bolhod gerinhen maani ih durgui bsn, tgsn ch gsn uuriinheeree zutgeseer bgad huleen zuwshuulhees gadna tusdaa hooloo hiij iddeg bolson. ter buurtsgaar geriinhendee olon olon goy hool hiij ugvul durtai bdiin bnlee shu. zutgel bval boldiin bnle. tgher tsagaan hoolton bolon tsagaan hoolton boloh gj bga humuustee amjilt husey.
(Neg talaar amitnii ami taslahgui bn gdg sn hereg shuu)