Д.Эрдэнэ Уран бүтээлийн үзэсгэлэн

Дээрээс хойш анхаарал татаад байсан үзэсгэлэнгээ өнөөдөр өдрийн цайгаараа амжууллаа. Д.Эрдэний Уран бүтээлийн үзэсгэлэн. Олон газар уран бүтээлийнхээ үзэслэнг гаргаж байсан нэртэй зураач. Их залуу хүн шүү. Энэ удаагийн үзэсгэлэн нь түүний олон улс оронд гаргаж байсан зургуудаас дийлэнх нь бүрдсэн байсан бөгөөд дийлэнх зуранууд нь сонирхлыг маань татсан юм.

Сүүдрийг ихээхэн тод гаргаад зургаа өвөрмөц болгодог санагдсан юм. Эмэгтэй хүн, оронзай, бас баллетчдыг үнэхээр гайхалтай гаргаж ирсэн нь мундаг :D

Existence 1

Existence2

Nostalgia:Өнгө хувирал, эмэгтэй хүн дээр үзүүлсэн байдал, цаана нэг нуугдаж шийдэн байгаа эргэлзээ :-/

Body and Soul, нэртэйгээр гаргаж байсан үзэсгэлэнгийн нэг хэсэг болсон энэхүү баримал бас гоё харагдаж байна лээ. Уг нь зургийн аппарат нь сайн байсан бол ч :(

Зөрчил, Хүмүүний бие дотор байгаа тэр хүсэл, хясал, мөрөөдөөл өөр юу ч байдий тэр нь :P

Биеийг нь дүрсэлсэн өнгө :D

Мөнхийн ус

Хэрэв та ойртоод харвал гартаа арайхийн тогтоон байгаа усыг олж харах болно. Бүхэд бүтэн усан дунд байгаа хэрнээ гартаа тогтоон барих нь … Сайн хараад л бай ;)

Балетчин,

Энэ надаа хамгийн таалагдсан зураг нь. Хар цагааынг ашиглан тэрхэн мөчийг нүүрийн нь сүүдэрт нуун байж гаргасан мэт. Тас хар дунд нь тэр Үнэхээр таалагдсан шүү :D

Дүрслэл

Яг л сувд шиг гоё

Theorem

Хараад байвал бодоод л байхаар юм байна лээ. Магадгүй тоогоо бодож чадахгүй нь :P

Measurement 1

Төвийгөөд гараад ирсэн юм шиг энэ дүрслэл нь таалагдсан.

Тал нутаг /орчуулав/

Монголын маань тал гэхээр бас гоё байгаан шүү. Дандаа нэг сэдвээр биш бас өөр байгалийн дүрслэл орсон нь бас сайхан

Measurement 2

Blue Sky

Монголын тэнгэрийг хөх гэдэг харин ийм улбар яагаанаар хөх тэнгэрээ зүйрлээд хөндий талаа адуугаар дүүргээд л

Evolution

Анх харахад ичимхий нэгэн дүр байсан хэдий ч хараад л байсан чинь хүлээснээсээ тайлагдаж байгаа мэт өсөж томорч байгаа мэт нэг л өвөрмөц дүр зураг гараад байна лээ. Өнгө нь бас таалагдаад л

Crying

Дүү маань бас баллетандаа явахдаа ингэдэг болов уу? :)

Ballerina

Хунт нуурийн хун шиг, намба, үзэсгэлэн гоо, нам тайван, хүлээц тэвчээр, даруу төлөв бүгдийг агуулаад нэг дүр төрх

Inside

Танд нэг хайрцган дотор, хүлэгдээд,нуугдаад, хоригдоод байгаа мэт сэтгэгдэл төрж байсан уу? Дотор, нэг юман дотор харин юу?

Freedom

Эрх чөлөөг их сониноор гаргаж ирсэн санагдсан. Хүлээснээсээ тайлагдаад байгаа юм шиг, төрөөд ч байгаа юм шиг аль аль нь л эрх чөлөө ;)

Сайхан үзэсгэлэн үзлээ. Авдгаасаа их зураг авсан бөгөөд бүгд шахуу таалагдаад :P Авъяастай зураач юмаа.

Түүний бусад бүтээл болон намтарыг нь сонирхоё гэвэл ийшээ зочлоорой. ;)

Бас нэгэн зүйл бол үүдэнд нь манай Монголын зураачдын талаарх гадаадад гарсан мэдээлэл болон зургуудийг фото болгон гаргасан байсан бөгөөд зөндө их юм байна лээ. Бахархаж байнаа. :D

6 Comments

  1. 1
    chepak Says:

    Tasarhai zuragnuu biinoo

    Ter Inside ni ih taalagdlaa

    Bi ch bas negiim huleesend bgaad bgaa yum shig eee

    Za za haril aa hehe

  2. 2
    LadyZ Says:

    Thanks dear!
    Measurement 1 ix taalagdav, bi iim baimaar bna…

  3. 3
    buugii Says:

    хэхэ Гоё зурагнууд байсан. Нээрээ зургануудаа үнэхээр сайханд нь тааруулж үнэлсэн байна лээ. Гэхдээ түүнээс ч үнэтэй байж болох байх аа. Тэр балетчин гэдэг зургийг харчихаад уулга алдсан ш д. Хажуунаас манай найз цохиод тэнэг мангараар дуудаад хэхэ Сайхан зурдаг хүн байна лээ.

  4. 4
    shine Says:

    mash ih taalagdlaa, huduu baidag bid chini yamar vzesgelen vzeed baih bish.Tsaashdaa sonirholtoi zvil ih oruulj baigaarai

  5. [...] Д.Эрдэнэ “Арга билэг” [...]

  6. 6
    tugsuu Says:

    Ih dajgui zurdag nohor shuu. Nadad Blue sky gedeg zurag mash ih taalagdlaa. Hul heer 2 moritoi. Anzaaraad bhad hunii nuuriig ihevchlen zuraagui bgaa biz. Nuuriig zurahgui baihaar ih sonin nuutslag boldog um.


RSS Feed for this entry

Leave a Comment