Амралтын кино

За хичээл дууслаа. Амралт эхэллээ. Ажил овоорлоо ёоодий. Ёстой нэг хичээлийн амралтаа тэмдэглэж ангийнхандаа хальт чирэгдэн шоудаад маргааш нь бүтэн хагас өдөр кино үзэв. Янзан бүрийн кино үзсэн бөгөөд гэртээ байгаа хэдийгээ дуусгах төлөвлөгөө улам ойртсоор. :D

Энэ удаад нэлээн олон төрлийн жанрыг сонгож үзсэн бөгөөд дийлэнх нь ихээхэн таалагдав. За товч тайлбар этэр нь:

1. The Bubble (2006) : Staring Ohad Knoller, Joe Sweid, Daniela Wircer, Alon Freidmann

Израйл гаралтай залуу найруулагч Eytan Fox-ийн 8 дахь кино. Энэ кино нь 5 шагнал хүртсэн юм. Анх cover-ийг нь харчаад гайхаж байгаад үзсэн чинь таалгдав. Нийгэм, улс төр, дайнаас залхсан 4 найзын амьдрал. Яг л өөрсдийнхөө хүссэн bubble дотор гэхдээ үг шигээ тийм хялбар биш. Израйль, Афканистанд болж байгаа улс төрийн мөргөлдөөн, байнгын алан хядах, өөрийгөө золиослох нийгэм, gay болон түүнийг хүлээн зөвшөөрдөг хүмүүсийг үл ойлгох, ёс заншил, нийгэм эцэг эх гээд л 4 амьдралаар харуулсан.

Үйл явдал нь болохоор өрнөлтэй, төгсгөлтэй, дундаа яриатай :P хэхэ.

2. In the Land of Women (2007): Adam Brody, Meg Ryan, Kristen Stewart.

Мэг Ряны тоглодог жанрийн хөөрхөн Light romance юм уу даа. Гэхдээ утга санаа нь их таалагдсан. Алдартай найз бүсгүйдээ хаягдсан порн зохиолч өөрийгөө өөрчлөх, жаал юм бодох, аль багаасаа хүсэж байсан high school-ийн талаар бичих санаатайгаар өндөр настай эмээ дээрээ харах гэж ирдэг. Тэдний хөрш айлын эмэгтэйчүүдийн амьдрал өөрийн гэсэн мөрөө үлдээж, тулгараад байсан хүнд мөчүүдэд нь туслаж, сонсож сонголт хийхэд нь тусалж байгаагаа өөрөө ч мэдэлгүй Картер өөрийнхөө амьдарлыг ч ойлгож эхэлдэг. Гэр бүлийн асуудал, ээж охин хоёрын үйл ойлголцол, энгийн нэг америк айл, гэрийн эзэгтэйн тухай хөнгөхөөн өгүүлсэн яг л манай ээжийн дуртай кино. :D

3. The Invasion (2007): Starring: Nicole Kidman, Daniel Craig нар тоглосон.

Анхны хувилбар нь 1956 онд гарч байсан Invasion of the Body Snatchers бөгөөд Jack Finney -ийн The Body Snatchers зохиолоос сэдэвлэн бүтээсэн.

Үйл явдал нь их фантастик. Мэдээж АНУ-д. Тэдний сансрын нэг хүлэг нь хугацаанаасаа өмнө газарддаг бөгаад тэрхүү хөлөг дээр харь гаригийн үл мэдэх вирус ирснээр хүн төрлөхтөнд аюул учирна. Унтаж сэрээд л та өөр хүн болно тэгээд тэдэнтэй хамт бусдыг устгана.

Энэ үл ойлголцлын үед хүүгийнхээ төлөө амьдардаг сэтгэл судлаач Карол бүсгүй өөрийн хүүгээ олж авахыг тулд бүгдийг хийн вирусны эсрэг унталгүй гүйсээр. Унтвал өөр нэгэн болнл. Нэлээн өрнөлтэй тэр кинонд түүний чадвар дахин гарсан улам ч сайхан бүсгүй болсон байна лээ. :)

4. The Brave One (2007) : Staring Jodie Foster, Terrence Howard

Jodie -ийн бас нэгэн мундаг кино. Хэдийгээр киноны зохол этэр нь тйим сүртэй биш ч гэсэн ганц гол 2 дүр нь үнэхээр амьлуулсан байна лээ.

Бидний нийгмийн хардаггүй, харсан ч мэдэрдэггүй байсан тэр л айдсыг Радиогийн нэвтрүүлэгч Эрика Бэйн өөрийн биеэр мэдэрнэ. Сүйт залуу Давидтэйгээ нохойгоо салхилуулан явж байхад нь бүлэг этгээд дайран сүйт залуугийнх нь амийг хөнөөн азаар Эрика амьд үлдэнэ. Айдас, хаашаа ч харсан түүнийг харанхуй, муу муухай бүхэн дагаж байгаа мэт сэтгэгдэл төрсөөр.

Нэгэнт л шугамыг дагасан бол та огт өөр хүн болно. Эрикагийн тэмцэлийн халуун мөрөөр мөрдөн байцаагч Мермер мөшгөмөөр…

5. The Flock (2007) : Starring Richard Gere, Claire Danes, KaDee Strickland, Avril Lavigne

Өөрийн ажилдаа хэт орсон Олон нийтийн аюулгүйн газрын ажилтан Эррол хуучин гэмт хэрэгтэн, хүчирхийлэгч, алуурчдыгаа андахгүй. Бусаддтай зүй бусаар хандсан хэргээр ажлаа 18 хоногийн дотор өөрийн халааг авах Аллисонд өгөхөөр сургаж байхдаа саяхан алга болсон охины гэмт хэргийн сэжүүрийг авснаар үйл явдал өрнөнө.

Киноноос таалагдсан үг байсан нь “Мангасыг устагх явцдаа өөрөө мангас болчихгүйг хичээ” гэсэн утгатай үг байсан нь их таалагдсан.

Тэгээд Avril Lavigne өөрийн анхны дүрээ энд бүтээсэн байхаа. Хэдэн үгтэй ч бас хөөрхөн гарсан байна лээ. Жаахан хүндхэн Треллер ч гэсэн таалагдсан. :)

6. The Heartbreak Kid (2007): Starring: Ben Stiller, Malin Akerman, Michelle Monaghan, Jerry Stiller

Ben Stiller -ийн тоглодог нөгөө л инээдмийн кино. Бараг л нэг хэвийн болж байна уу дөө. Харин энэ удаад түүний аав нь хүүтэйгээ хамт тоглосон юм байна лээ.

Үйл явдал: Эдий хэдийгээр 40 настай ч гэр бүлтэй байж үзээгүй. Хамгийн удаандаа 5 жил сүй тавьсан байсан. Гудамжинд санаандгүй сэргэлэн цовоо, үзэсгэлэнтэй Лилатай тааралдснаар яаран гэрлэлтээ батлуулна. Харин энэ нь буруу алхам байсан гэдгийг бал сарынхаа аялалын үеэр мэддэг. Сэтгэлээр уналтгүй ээ шинэ бүсгүйд дурлаж байгаа юм чинь гэхдээ энэ удаагийнх нь жинхэнэ дурлал байсан бололтой. ;)

Зө тэгээд хөгжилтэй зүйлс эхэлнэ дээ.

Миний хувьд гэрлэх гэж яараад хэрэггүй юм байна өө л гэж дүгнэв. Бас Энэ эрчүүд үү. :P

Leave a Comment