Зүүд Чи

Чимээгүй ирээд чив чимээгүй буцахдаа бүдэг бадаг, хэдэн мөр, хааяа зурсхийх хэсэгхэн мөчийг толгойд нь биш гэхэд ой тоонд нь үлдээгээд нэгийг бодогдуулахгүй ч асуулт үлдээгээд оддог зүүд чи өөрөө хариулт болж чаддаггүй.

Хариултаа чи тайлбарладаггүй. Нууцаар, алсаас, оночоор, зөнчөөр, тайллаар чи үгээ хэлдэг тайлж харин би түүнийг нь уншдаггүй. Сэтгэлдээ хүлээн авдаггүй, амьдралдаа хэрэгжүүлдэггүй, хоромхон ч санадаггүй.

Зүүд чи миний зүүд нойрны минь анд, зүгээр л нэг хань, холын хол аялах замын оюун санаа минь найз, харин буцах замдаа би хэлсэн үгийг чинь оромгүй мартдаг.

Зүүд чи надад битгий гомдоорой. Зүгээр хамт хань болоорой. Харанхуй, гэрэлтэйг танихгүй орчинд халамжилж надтай хамт байгаарай. Ер бусын гэж бодоод зөнгөөрөө би үлдэхийг хүсвэл хайртай бүхнийг минь сануулж нойрны ертөнцөөс дагуулж ирээрэй.

Дураараа би гүйгээд дуун дунд уяраад өөрийн мэдэлгүй чиггүйгээр салхитай хамт хийсэх үед ирээдүйн хэдэн мөчийг өөрийн үгээр чи тайлбарлавал зог би тусаж, зогсож бас бодож, үнэн худлыг нь мэдэх гэж оролдож юу магад.

Урьд шөнө чи надаа “уйл уйл, нулимасаараа чи өөрийгөө чөлөөлнө” гэж шивнэсэн. “Над дээр ямар удаан ирээгүй юм бээ. Нааш ир” гэж дуудсан. Зөөлөн тэр хоолойгоор энхрийлж дуудсан дууг чинь сэрж би босчоод зөндөө их бодсон. Удаан очоогүйгээ ч ойлгосон. Халуун дулаан нөмөрт чинь ханиндаа байгаагүйгээ ухаарсан. Хайрлаж намайг дуудсныг чинь хожим би ойлгосон.

Зүүд чи надад асуултын хариуг өгдөггүй. Зүгээр үгээр тайлбарлаггүй.Хань болж хамт байчихаад хийсэн алга болдог. Харамсалтай нь би ховорхон чамайг санадаг, хажууд байсныг чинь мэддэггүй. хээв нэг босоод нүдээ нухлан эвшээдэг, дараагийн болзоогоо тоодоггүй дураараа хийсэн оддог. Бид хоёрын хэн нь хийсвэр бас хоосон, чөлөөтэй бас дураараа, битүүлэг бас бөөрөнхий вэ? :P

5 Comments

  1. 1
    chepak Says:

    Ene ih untdag humuus zuudee sanaad bga abololtoi hehe

    Manai duu odoo untaahai tald ni orjiigoo yum baina l doo

    Zuud chini hooson hiisver gehdee chi erh chuluutei duraarai, ta hoer hoeulaa bituuleg gej bodjiino ooo

  2. 2
    misty Says:

    Агаа сайн уу? Зүүд маань ч надаар сайн тоглож байгаа л даа. Хийсвэр мөртлөө үгээ хэлээд л байхий хэхэ.

    Зүүд бид 2 хоёулаа битүүлэг гэнээ. Би бас уу?

  3. 3
    chepak Says:

    Tiin sh dee nuugdmal nuutslagdmal busgui hun shuu dee chi odooo

  4. 4
    misty Says:

    аан одоо л ойлголоо нээрээ эээрэгтэйчүүд чинь ээмэгтэйг нууцлаг үл ойлгогдох ертөнц этэр гэдэг ш дээ. Тэгээд л намайг хүйсээр нь дүгнэсэн юм байна. :) Тэхээс би юундаа нууц байдий :P

  5. 5
    enigma Says:

    zuud maani ch zarimdaa uridchilj neg yum heleed bdiin shuu…minii ihenh zuud bieleed bdiin aygui sonion hehe


RSS Feed for this entry

Leave a Comment