Заа эхлээд анхаарууллаа шүү. Би хичээлээ хийгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн, ажилаа ч хийхгүй байгаа бас шөнө унтахгүй өдөр унтах гэж үзэж байгаа гэж. Харин кинүүгээ бол мартаагүй шүү. Их байна гээд загнаваа
Үсгийн дарааллаар явуулав.
1. A Simple Promise (2008): Их хөөрхөн кинүү болсон байсан таалагдсан. Мөрөөдлийнхөө төлөө явж байгаа залуу хос. Бие биендээ өгсөн энгийн амлалт, үр хүүхдээ гэх хайр, өөрийгөө золиослон гаргасан шийдвэр, өөрийг батлах гэсэн оролдого. Авъяаслаг хоёр хос болох дуучин болохыг мөрөөддөг Мадисон бас зургийн үзэсгэлэнгээ дэлхий даяар гаргахыг зорьдог Маркус нарын авьдралын тухай. Амласан амлалтдаа хүрч хажууд нь түшиг болсоор байсан нэгнийгээ юугаа золиолон байж амлалтдаа хүрснийг хожим нь ухаардаг. Жүжиглэлт энэ тэр нь нээх сайн биш ч гэсэн кинүүний утга агуулга нь үнэхээр таалагдсан.
2. Anamorph (2007): Хэрэв зураг ч юм уу хийсэн өнцгөөс нь харвал лаг сэтгэмжтэй хийгдсэн санагдсан. Гэхдээ гэмт хэрэг нь бас эвгүй ээ хэхэ. Мөрдөн байцаагч Стан цуврал гэмт хэрэгтнийг барьж нэрд гарч санаа нь амарна. Гэхдээ тийм хялбар биш бололтой, түүний барьсан хүн нь жинхэнэ хэрэгтэн биш байх бөгөөд тэрхүү цуврал алуурчин нь anamorphosis (a painting technique that manipulates the laws of perspective to create two competing images on a single canvas) аргаар зурж өнгөрснийг сөхнө.
3. Write and Wrong (2007): Hollywood-д амжилтанд гарахын тулд та юу хийх вэ? 50 нас дөхөж яваа, зохиолоороо оскорын шагнал хүртэл авч байсан Бэрдий түүний үеийнхэн хоцрогдож байгаа гэдийг гэнэт ухаарна. Нас залуу, толгойдоо хоосон хүмүүс түүнийг үнэлж үзэхгүй болонгуут нь хариугаа авахаар шийдэж өөрийг зээ дүүтэйгээ хуйвалдан шинэ бүтээлийнхээ эхлэлийг тавина. Гэхдээ энэ хугацаандаа хэр цаашаа явж хэчнээн дүрэм зөрчиж бас хэдэн хүнээр тоглохоо мэдээгүй бөгөөд хайраа ч бас замаасаа олдаг. Их хөгжилтэй кинүү байсан.
4. Be Kind Rewind (2008): Jack Black-ийн тоглосон инээдмийн кинүүнүүдийн нэг. Бие нь соронзон орноор санаандгүй бүрхэгдсэн залуу өөрийн найзын кинүү прокадны дэлгүүрийн бүх бичлэгүүдийг арилгачихна. Ингээд орлого олон болон дэлгүүрээ хаалгахгүйн тулд тэд кинүү болгоныг эхнээс нь өөрсдөө хийж өөрсдөө дүрд нь тоглосноор эхэлнэ. Энэ нь яваандаа бүхий л дүүргийг хамрах бөгөөд нэгэн хөгжилтэй түүхийг үлдээнэ.
Үзэхэд давгүй хөөрхөн болсон байсан.
5. Боолын гэрээ: Монгол кинүү татаж аваад үзлээ. Манайхны хийх чадвар этэр нь сайжирсан юм шиг байнаа. гэхдээ надаа энэ кинүү үнэндээ таалагдсангүй. Ямар харанхуй, гутранги бас муухай төгсдөг юм бээ. Мөнгийг гол болгоод л шууд тавьсан нь кинүүний агуулга юм уу даа гэж. Заа үйл явдал нь болохоор: Асрамжийн газарт өссөн хоёр найз гэр бүлтэйгээ хамтран арай ядан амь зуудаг. Бүүр ч дордсон юм байхгүй ч гэсэн Америк явах юмсан тэнд очвол бүх юм сайхан зэргээр Зоригоо нь мөрөөднө. Нэг өдөр Мөнхөө гэгч том компаний амийг аварсны төлөө тэдний амьдрал орвонгоороо эргэх бөгөөд байр, мөнгө бүгдийг амалсны төлөө хүн алахыг хүсдэг. Ингээд л харанхуй болж байгаа юм даа
Мөнгөний боол ….
6. Butterfly on a Wheel (2007): Их таалагдсан. Бас бодож байгаагүйгээр төгссөн. Тэр нь бас надаа чухал байгаад байдаг юмаа шууд ингэнэ этэр гээд солонгос кинүү шиг таамаглал төрөхгүй
Заа үйл явдал: Бүх юм нь өөдрөг яваа, аз жаргалтай гэр бүл. Өндөр цалинтай ажил, үзэсгэлэнтэй эхнэр өхөөрдөм охин сайхан байр хангалуун авьдрал. Нэг өдөр бүгд орвонгоороо эргэнэ. Хаанаас ч юм гарч ирсэн нэгэн залуу тэднийй охиныг барьцаалж банкнаамс мөнгийг нь авч, ажлыг нь бусниулан хайртай зүйлсийнхээ төлөө ч хэр хол явахыг нь харъя гэж хэлнэ. Эцэст нь харин буруутан нь хэн байсан, яагаад ингэсэн нь тайлбарлагдана.
Наанаа аз жаргалтай юм шиг ч цаанаа шаналсан сэтгэл, хуурсан гэрлэлт, эмтэрсэн зүрх, хуурамч амлалт өшөө авалт… Чадвал үзээрэй
7. Charlie Bartlett (2007): Баян айлын хүүхэд байгаа бүх юмнаасаа илүүтэйгаээр нэр хүндтэй байхыг хүснэ. Ингээд хуучин сургуулиасаа хөөгдөөд дүүргийнхээ ахлах сургуульд орох бөгөөд тэндээ сэтгэлзүйч болдог. Хэхэ хөгжилтэй л кинүү байна лээ. Өсвөр насны хүүхдийн сэтгэхүйгээр ч гэх юм уу, америкийн өвсөр насныхны байдал…
8. Charlie Wilson’s War (2008): Болсон үйл явддал дээр үндэслэн хийгдсэн кинүү. Хүйтэн дайы үеэр Техасын конгрессмэн Чарли Вилсоний Афканистанд туслаж хэрхэн Коммунисттай тэмцэхэд тусласан бодлогын тухай. Сонирхолтой юм байна лээ. Их таалагдсан.
Улс төрчдийн бодлого болон гар хүрэх газар, том гүрний бодлого юун дээр байдаг тухай төгсгөл дээр нь бол илү ойлгомжтой байсан.
9. Чиний эзгүйд (2006): Бас нэг монгол кинүү. Үйл явдал нь солонгост очиж ажиллаж мөнгө олох гэж явсан залуу эрүүл мэндээрээ хохирон хэрхэн эх орондоо буцахгүй дараа болохгүй хэмээн амьдарч байгаа болон монголчуудын бас нэгэн занг харуулсан кинүү юм уу даа хөөрхий. Давгүй болсон байна лээ бас л уйлуулах гээд л хэхэ
10. December Boys (2007): Ёстой хөөрхөн кинүү байна лээ. Их таалагдсан. Асрамжийн газар өссөн 4 хөвгүүнийг төрсөн өдрийн бэлэг болгон амралтанд айл руу явуулна. Нэг сард төрснөөрөө нэгдсэн тэд хэн хэндээ хэнээс ч илүү найзууд байдаг бөгөөд айлдаа очин харин яахаа шийдэх хэрэг гарна. Учир нь бүгд үрчлэгдэхийг хүсдэг ч нэгийг нь л үрчлэн авч магадгүй хэмээн сонсон хоорондоо өрсөлдөж эхэлнэ. Харин аль нь жинхэнэ гэр бүл болж чадах бол? Харри Поттерийн дүрд тоглосон Даниэл бас энэхүү кинүүнд нэг дүрд нь тоглосон юм байна лээ.
Зээ энэ удааг нь ингээд дуусгаяаа цаана дахид 20, 30-аад юм байгаад байна
Hey хонгороо, чинь блог чинь миний рийдэрт ерөөсөө шинэчлэгдсэн гэж гарахгүй байсан шд. хамгийн сүүлд түр амарлаа гээл тэгээд л байхгүй. тэгэхээр нь би чамайг сайхан их амарч байгаан байна гэж бодоод л байсан чинь юу вэээ? бөөн бичлэг нэмэгдчихсэн байна шд. хэхэ, рийдэртээ дахиад тохиргоо хийхгүй бол ч …