Бороо орохоор яагаад ч юм би баярлаал эхэлдийн ккк.
Юунаас нь юм бүү мэд, бороо өөрөө нэг л тайвшруулаад, алхахад сонсоход, нороход, үнэртэхэд цаанаа л нэг учиртай, өөр байгаад байдийн.
Бороонд саяхан нэг норсон, өнгөрсөн долоо хоногт ажлаасаа гараад л Хо бороо бөөн баяр гээд гарсан чинь шивэрч байснаа ингээд баярла Мисти чи гээд ширүүсээд ширүүсээд цахилгаан цахиад усан хулгана болгочихсон. хэхэ би баярлаад л алхаад л, хүмүүс гүйгээд л, хувцас нороод л, бороо асгараад л гутал шал пал шал пал ккк
Хүрэх газраа очсон, хуралдаа нойтон Мисти суусан тоогоогүй өрөө нь даанч хүйтэйн байсан
Харин хэзээ борооны үнэр үнэртээд ногоотой газар байсан бээ боды саны. Өнгөрсөн өнгөрсөн амралтын өдрүүдээр… Тэрэлжид юм байна хальт орсон борооны тэр үнэр, гоё байсан дахиад энэ амралтаар чадвал гарна бороорой харин хань болох болууу….
Борооны тухай би хэчнээн ч бичлэг бичсэн уйдахгүй байхаа. Бас борооноос ч гэсэн уйдахгүй байхаа бусдаас нь амархан уйддааг мөртлөөө
Бороо бага ордог болохоор гэж бодож байвал андуурчийнаа ихтэй газар нь ч би инээгээд л алхдаг байж билээ good old days гэсэн ккк

бороо шиврэхгүй бол хүний сэтгэл сэврэнэ гэж үү гэж санагдахын. бороо ч сайхан шүү.
уйдсан юм шиг дусагнаж, ууртай юм шиг хуйсагнаж, аадар мэт асгарч, ариухан мэт шивэрэх миний нутгийн бороо шүү дээ. дараа нь солонго татаад л кк