Би дандаа гайхдаг байсан юм. Юунд вэ гэхээр замын хажуугаар, дээр доор заавал чихэр жимс, хоол унд рекламдаад энэ тэр гэж боддог байсий. Яахуу нөгөө маркетингийн хувьд бол ойлгоод, толгой ажиллаад байгаан харин зүгээр л алхагчийнхаа хувьд бол ойлгохгүй байсан юм.
Тэгсэн чинь өчигдөр гэнэт агуу ихээр ухаарлаа. Бүр тэгж яривал бие мах бодиороо мэдэрлээ. Цаашилбал сэтгэл санаагаараа ойлголоо. Тэр хүмүүс байна ш дээ. Гудамжаар алхаж яваа өлсгөлөн хүмүүст зориулсан юм байна.
Нээрээ шүү. Би хичээл рүүгээ алхаж явах дуртай болохоороо гэлдрээд үсчээд бүдрээд явж байсан чинь шууд тэр зургийг хараад ходоод маань хонхолзоод, хоол нэхээд үгүй амттай юм ч нэхсэн юм уу ямар ч л гэсэн нэхээд байсан.
Бүүр багшийн урд суучаад өөдөөс нь харчаад толгойд хичээл биш чихэр, хоол халуун кооохий цай сүү эргэлдээд байгаа юм чинь. Цагаа харсан чинь хичээл эхлээд 10 минут, 15 минут, 20 минут дуусдаггүй ээ. Толгой өвдөөд байсан. Би хүлээгээд л.
Тэгэхээр байна ш дээ. Тээр дэээр байгаа хоол ундны зураг чинь хүнийг өлсүүлдэг ид шидтэй эд юм байна лээ шүү. Хажуугаар нь өнгөрөхдөө нүдээ аниарай гэхдээ над шиг хүн мөргөж болохгүй шүү
Заа бичээд байгаарай :P