Өчигдөр өдрийн цайны цагаар гадаа сайхан сэтгэл санаа өндөр байсан тул дуугаа дуулаад таргаа уугаад энэ үзэсгэлэнг үзсэн юм.
Дээр очсныг бодвол ус этэр нь татраад арай дээр болчихсон байсан. Урлагийнхнаа дэмжээд засвар энэ тэрийг нь хийж болдоггүй юм байх даа. Зураг муухай болчихвол яана.
За үзэсгэлэн рүүгээ орий. МУЭ-ийн тэргүүний ажилтан, ахмад уран бүтээлч С.Лувсанзундуй гуайн энэ үзэсгэлэн аргагүй өөрийнх нь үеийг харагдуулсан хуучны байсан гэдгийг нь хэлэх нь зөв болуу. Тэр будгийн өнгө, сэвэв зэрэг нь. Аль 1928 онд төрсөн юм байна лээ. Өөрөө тэгсэн хэрнээ ануухан өвөө байсан.
Намайг ороод зураг хараад л, таалагдсан хэдэн зургаа авсан чинь өөрөө хүрч ирээд “Чи сурдаг уу” гэж ирээд л асууж байна лээ. Тэгснээ “Хүмүүст хэрэг болдог юм шиг байна лээ. Таалагдсан зургаа аваарай миний хүү” ингэсэн. Би инээгээд л зогсоод байсан
Зурагнууд нь лав миний мэдэх үе биш байсан. Гэхдээ сонирхолтой юм шиг.
Read the rest of this entry »
Заа бичээд байгаарай :P