Picture with poems love it when artists express their pics with poems
By littlemewhatever
Sunflower
Өөрийн үгээр өрөөгөө буднаа
Picture with poems love it when artists express their pics with poems
By littlemewhatever
Sunflower
by: Бямбажаргал
Хувь тавилан хэмээх гүүрэн дээр ганцаараа л зогсном
Хоёр зүгт минь бурхан чөтгөр хоёр хүлээн сууна
Хар цагаан гэрэл сүүдэрийн дайн дотор минь өрнөж
Халуун хүйтэн цаг хормуудаас сүнс минь уйдан гуниглана
Энэ бүхний эцэст эргээд л эхлэл юм гэж үү ?
Чимээгүй ирээд чив чимээгүй буцахдаа бүдэг бадаг, хэдэн мөр, хааяа зурсхийх хэсэгхэн мөчийг толгойд нь биш гэхэд ой тоонд нь үлдээгээд нэгийг бодогдуулахгүй ч асуулт үлдээгээд оддог зүүд чи өөрөө хариулт болж чаддаггүй.
Хариултаа чи тайлбарладаггүй. Нууцаар, алсаас, оночоор, зөнчөөр, тайллаар чи үгээ хэлдэг тайлж харин би түүнийг нь уншдаггүй. Сэтгэлдээ хүлээн авдаггүй, амьдралдаа хэрэгжүүлдэггүй, хоромхон [...]