Өрөнд оров

11 06 2008

Өнөөдөр сайхан хуучинаа санаж Зөөлөнд хооллов. Амраа Отт гээд тэдний бас бус найзууд нь :)

Тэгсэн байна ш дээ тус хүргэсэн биш шууд өрөнд орчихдог байгаа. Ингэсий. Сэргей нигга нэг хүнд өртэй болоод хаана гоё зайрмаг байдий гэхээр нь дээр нэг ороод нэг дор нь 5 зайрмаг угсруулаaд идсэн Монгол Караваныг зааж өгдөг байхгүй юу. Тэгсэн тэр нөхөр олохгүй будилж будилж будилж байж олчоод дараа нь надаас зайрмаг нэхсэн. :( Read the rest of this entry »





The way I’m feeling :)

11 06 2008

Нартай, гэгээтэй, дулаахан

Баяртай, зугаатай, завгүй

Уулзана, үзнэ харна тэгээд инээнэ хэхэ өнөөдөр сайхан өдөр байнөөө :D

Read the rest of this entry »





Маргааш хурдан болоосой

30 04 2008

Маргааш хурдан болоосой. Маргааш маргааш над дээр л ирэх юм уу дөө. Маргааш яагаад өнөөдөр над дээр ирж болдоггүй юм болоо. Сонин юм. :(

Маргааш хурдан ирвэл би баярлана

Маргааш болоход сэтгэл сэргэнэ

Хэрэв над дээр хурдан ирэхгүй бол

Харин би өөрөө гүйгээд очмоор байна

Маргааш хурдан болоосой,

Маргааш над дээр ирээсэй :D хэхэ

Өчигдөр, өнөөдөр хоёрт би уурлачихсан байгаа. Гэхдээ өчигдөр ч уг нь сайхан мэдээ хэлсэн л дээ гэхдээ л дуугарахгүй ээ. :P

Маргааш л хурдан болоосой. Сэгсийтлээ тэнэхсэн :P





Ингэдий байна лээ

28 02 2008

Би дандаа гайхдаг байсан юм. Юунд вэ гэхээр замын хажуугаар, дээр доор заавал чихэр жимс, хоол унд рекламдаад энэ тэр гэж боддог байсий. Яахуу нөгөө маркетингийн хувьд бол ойлгоод, толгой ажиллаад байгаан харин зүгээр л алхагчийнхаа хувьд бол ойлгохгүй байсан юм. :)

Тэгсэн чинь өчигдөр гэнэт агуу ихээр ухаарлаа. Бүр тэгж яривал бие мах бодиороо мэдэрлээ. Цаашилбал сэтгэл санаагаараа ойлголоо. Тэр хүмүүс байна ш дээ. Гудамжаар алхаж яваа өлсгөлөн хүмүүст зориулсан юм байна. :P Нээрээ шүү. Би хичээл рүүгээ алхаж явах дуртай болохоороо гэлдрээд үсчээд бүдрээд явж байсан чинь шууд тэр зургийг хараад ходоод маань хонхолзоод, хоол нэхээд үгүй амттай юм ч нэхсэн юм уу ямар ч л гэсэн нэхээд байсан.

Бүүр багшийн урд суучаад өөдөөс нь харчаад толгойд хичээл биш чихэр, хоол халуун кооохий цай сүү эргэлдээд байгаа юм чинь. Цагаа харсан чинь хичээл эхлээд 10 минут, 15 минут, 20 минут дуусдаггүй ээ. Толгой өвдөөд байсан. Би хүлээгээд л.

Тэгэхээр байна ш дээ. Тээр дэээр байгаа хоол ундны зураг чинь хүнийг өлсүүлдэг ид шидтэй эд юм байна лээ шүү. Хажуугаар нь өнгөрөхдөө нүдээ аниарай гэхдээ над шиг хүн мөргөж болохгүй шүү ;)





Би зөрүүд бусад нь бас зөрүүд тэгэхээр

5 02 2008

Би асар зөрүүд. Өөрийнхөө зөв гэж бодсон юман дээр бол уучлаарай ийм байдиймаа гэж ирээд л зөрж эхэлнэ шүү дээ. Тэгээд л өөрийнхөөрөө хийчихэнэ. Гэхдээ мэдээж итгэлтэй байгаа юман дээрээ шүү дээ. :P

Харин тэгсэн чинь миний бусад эд юмс намайгаа дуурайгаад зөрүүд гэдгийг саяхнаас мэддэг гэжийнэ. Зөрүүд эзэнтэй PC хүртэл Read the rest of this entry »





Нойроо ингий тэгэх үү

31 01 2008

Нойрооо миний хөөрхөн эгдүүтэй нойроо хоёулаа ингий тэгэх үү. Ерөөсөө л ингий. Зүүдээ би өчигдөр загнаад хаясан чинь ингээд чи загна ингээд тайван орхихоо байлаа. Би гомдсөө. Урд нь бол санадаггүй этэр гээд магтаад байсан чинь надаас харин одоо салахаа байлаа элдэв янзын асуултаар булаад байдаг боллоо. Болий бүүр болий муудлаа. Read the rest of this entry »





Шинэ оны дараагаар

15 01 2008

(Шөний Улаанбаатар Сургуулийн цонхоор-арай гоё харагдаад л байсан юм уг нь. :P )

Он гаргаад хамгийн сүүлд хэзээ өдрийн тэмдэглэлээ бичлээ санахгүй байх чинь. Амарч амарч орсон чинь нөгөө хичээл гэдэг юмаа хоолтойгоо холиод бас цастай хамт тоглоод дуусчихсан байдаг байгаа. Тэгээд энэ долоо хоног дүн гарна гэж байгаа хэхэ. Бие даалт этэрийг бол нээрээ л яаяа даа гэж байна дөө. хэхэ :P Ингэж халтуурдаж бол хаана сурлаа гэж асуумаар санагдлаа өөрөөсөө. Эконометрикс гээд нэг аймар айхтар бас сонирхолтой, хэрэгтэй хичээл байдаг юм. Тэрэн дээр эхний бие Read the rest of this entry »