Яая 7 сарын нэгэн чинь аймар өдөр болсон шүү. Сонгууль лаг муухай болоод сэтгэл дундуур ч гэсэн ажилынхаа хүмүүстэй яриад хэхэ манайхан гэж бөөн ардчилсан нөхдүүд ам хэл нь уралдаад л
Гэснээс би нэг юм мэдсэн. Лааг сониуч юм байна лээ. Хүмүүс яриад л Талбай, экс-МАХН байрнаас л хол яваарай гээд байсан чинь би гижиг хүрээд талайгаар гэр лүүгээ албаар алхав. Тэгж байгаад хэдэн зураг авсан юм тэрийгээ тавинаа. Бас өөр хэдэн найзуудын хэдэн зураг ч байгаа. Лаг аймар. Хүмүүсийн тэвчээр байс хүлээлт эцэстээ хүрсэн болоод л тэгж дэлбэрсэн байх гэж бодож байгаа гэхдээ л бас арай хүчирхийлэл ч юм шиг. Яг төвөөр нь үймээнтэй мөртлөө бусад хавиар нь бол нам тайван байгаа юм чинь.
Гол нь тэр орой Тука, бас хөөрхөнтэйгээ Хүрэл тогоот орж од харах төлөвлөгөөтэй байсан болохоор тэр чигээрээ явчихсан чинь гэрээс ээж утасдаад бөөн юм болоод бас Ерөнхийлөгч агаа хориг тавьсан гээд бидэнд үзүүлээгүй. Яг нөгөө өвөл Ладийзтэй явж төөрдөг замаар явсан байгаа юм чинь хэхэ баахан инээгээд хэхэ бас л эвгүй зам байна лээ шүү.
Хайран Соёлын төв ордон. Тас хар болчихсон байсан хойд хэсэг нь. МАХН нам өөрсдөө албаар төрийн өмч рүү хандуулах гэж шатаасан гэж яриа сонсогдоод байгаа юм үнэнтй магадлалтай байж магадгүй юм. Миний ордог байсан үсчний газар бас байхгүй Монгол маань юу л болоод байна даа урагшаа биш хойшоо гэхэд хэцүүхэн л яваад байна шүү.
Read the rest of this entry »
Заа бичээд байгаарай :P