I am from MONGOLIA :D

16 08 2008

МОНГОЛ УЛС маань АЛТ авсан. Ураа

Хэдийгээр харж чадаагүй ч гэсэн хэрэндээ л эндээ бахархаад онгироод байгаан биш үү. :P Өчигдөр орой Culture Night болсон юм. Тэрэнд манайхнаас монгол үндэсний бүжгээ бүжиглээд хувцастай гарсан чинь шууд бүгд дуу алдаад л хэхэ өөрийн эрхгүй бахархаж байгаа юм чинь. Дээрээс нь Монгол Улс Алтан медал медал авсан гээд л хэлсэн чинь бүгд харин тийм баяр хүргий гэж алга ташив. Бид ч бас хэрэндээ эндээ тэмдэглэж жаал ууж бас тэнэж байгаад :D сайхан байнөө

Бас манай Египт багш Mongolian women are so out-standing and so powerful. I love them гэсэн нь бас л сайхан сонсогдож байна лээ шүү :D

Одоо хоёр медалтай дараагийнх нь хэзээ болох бол гээд л хүлээгээд суужийя :D Улаанбаатарт бол агуу тэмдэглэсэн байна лээ ш дээ. Бүх хүмүүс тэврэлдээд бүжиглэгсэн гэж байсан хэхэ :P Манай хэд ч гэсэн дутахгүй Irish-т сууж тэмдэглэсэн гэж байсан. Хамт байсан ч болоосой доо

Өөр чинь юу боллоо гэхээр. Би асар залхуу бас хэнэггүйгээ адөр ирэх тусам мэдрээд л суужийна. Шөнө сууж хичээл ажил этэр бол хийлтгүй болэжж хөгшижийнээ :P тэгээд л унтаад өгнө өглөө нь сайхан халтуурдаж байгаа юм чинь deadline-аас нь өмнө нэг цагийн хавьцаа явуулад л болоо. асар залхуу хэхэ

Өчигдөр баахан алхаж тэнэсний эцэст бөөнөөрөө дисконд орж хавьд бүэжжгүйгээрээ бүжлээ ш дээ. Ямар ч ая байсан хамаарахгүй шууд л үсэрсээд байгаад хүзүү этэр бол бөөн хөндүүр. Өглөө нь 8аас бид нар trekking-д явах ёстой байсан арай ядан л сэрлээ. :D Гэхдээ ёстой сайхан явсан сэргэсэн бас сайн унтаж авсан.

Энд болжийгоо хөгжилтэй яриануудыг дараа нь нэг оруулнаа. Энэ турк залуучууд нээрээ ална шүү худалдаа хийх гэж нөхөрт гарах нь л холгүй юм болжийнэ :P

GOLD GOLD GOLD GO MONGOLIA :D





Утаатай галтай өдөр

11 07 2008

Яая 7 сарын нэгэн чинь аймар өдөр болсон шүү. Сонгууль лаг муухай болоод сэтгэл дундуур ч гэсэн ажилынхаа хүмүүстэй яриад хэхэ манайхан гэж бөөн ардчилсан нөхдүүд ам хэл нь уралдаад л :P

Гэснээс би нэг юм мэдсэн. Лааг сониуч юм байна лээ. Хүмүүс яриад л Талбай, экс-МАХН байрнаас л хол яваарай гээд байсан чинь би гижиг хүрээд талайгаар гэр лүүгээ албаар алхав. Тэгж байгаад хэдэн зураг авсан юм тэрийгээ тавинаа. Бас өөр хэдэн найзуудын хэдэн зураг ч байгаа. Лаг аймар. Хүмүүсийн тэвчээр байс хүлээлт эцэстээ хүрсэн болоод л тэгж дэлбэрсэн байх гэж бодож байгаа гэхдээ л бас арай хүчирхийлэл ч юм шиг. Яг төвөөр нь үймээнтэй мөртлөө бусад хавиар нь бол нам тайван байгаа юм чинь.

Гол нь тэр орой Тука, бас хөөрхөнтэйгээ Хүрэл тогоот орж од харах төлөвлөгөөтэй байсан болохоор тэр чигээрээ явчихсан чинь гэрээс ээж утасдаад бөөн юм болоод бас Ерөнхийлөгч агаа хориг тавьсан гээд бидэнд үзүүлээгүй. Яг нөгөө өвөл Ладийзтэй явж төөрдөг замаар явсан байгаа юм чинь хэхэ баахан инээгээд хэхэ бас л эвгүй зам байна лээ шүү.

Хайран Соёлын төв ордон. Тас хар болчихсон байсан хойд хэсэг нь.  МАХН нам өөрсдөө албаар төрийн өмч рүү хандуулах гэж шатаасан гэж яриа сонсогдоод байгаа юм үнэнтй магадлалтай байж магадгүй  юм. Миний ордог байсан үсчний газар бас байхгүй  Монгол маань  юу л болоод байна даа  урагшаа биш хойшоо  гэхэд хэцүүхэн л яваад байна шүү. :( Read the rest of this entry »