Хатан хаан Сиси


Хатан хаан Си Си бол миний дуртай кинонуудын нэг. Австричуудын бахархал болсон энэхүү гайхамшиг бүсгүйн тухай орчуулгыг арван жилдээ хийчээд үлгэрийн юм шиг санагдсан fairy tale амьдрал нь зөвхөн кино л байж гэдгийг ойлгосон юм.

Хатан хаан Сиси буюу Elisabeth Amalie Eugenie нь 1837 оны 12 дугаар сарын 24-нд төрсөн юм. Кинон дээрээ гардаг шиг 15 настай Сиси ээж болон эгчийн хамт амралтанд явснаар Австрийн эзэн хаан 23 настай Franz Joseph-ийн ирээдүйн гэргий нь болсон юм. Хожим нь Францтай суусан нь түүний амьдралдаа хийсэн хамгийн том алдаа нь байсан юм хэмээн хэлсэн гэдэг.

Угийн эрх чөлөө, эршүүд зантай түүнд хатан хаан байна гэдэг амаргүй байсан нь мэдээж. Мөн хадам эх Софи түүний алхам бүрийг хянаж хүүхдүүдийг нь салгаж өөрөө өсгөж байсан нь түүний хүнд өвчин тусах, гэр бүлээсээ холдох шалтгаан болсон бололтой. Тэдний анхны охин Archduchess Sophie of Austria нь 2-хон насандаа аялалын үеэр нас барсан юм. Мөн түүнчлэн хаан ширээ залгах Рудолф хан хүү нь нууц амрагтайгаа хэрцгийгээр алуулснаас үүдэн гүн сэтэлийн хямралд орсон байна.

Сиси Австри-Унгарын харилцаанд томоохон үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 21-р зууны Диана гүнжтэй түүнийг зүйрлэдэг билээ. Мөн тэрээр үзэсгэлэн гоо, биеэ авч явах байдал болон чамин хувцасладагаараа Европд даяар алдартай байсан байна.

Хамгийн харамсалтай нь 1898 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 60 насандаа Хатан хаан Elisabeth Шинэ Зеландда явж байгаад анархичт Luigi Lucheni -ийн гарт мод зоолгон нас барсан юм. Тэр залуу хэнийг алах нь соинхолтой биш харин хэн нэгэн дээдсийн амийг авахыг л хүссэн гэдэг байна.

Үлгэрийн эхлэлтэй түүний амьдрал ганцаардал, хяналт дүрэм журамд захирдсаар өнгөрсөн ажээ.

Түүний дүрийг түүхэнд мөнхрүүлсэн жүжигчин Romy Schnieder-ийн амьдрал ч дүрээсээ дутахааргүй гунигтай байсан нь харамсалтай.

Нууцлаг хатан хааны тухай ч таамаг болон түүхэн дуртгалууд олон байдаг.

[kml_flashembed movie="http://www.youtube.com/v/3_b__UzLGdY" width="425" height="350" wmode="transparent" /]

[kml_flashembed movie="http://www.youtube.com/v/8JMn4zr6z90" width="425" height="350" wmode="transparent" /]

Харин миний дуртай кино нь бол:

[kml_flashembed movie="http://www.youtube.com/v/D4hoCbUM47A" width="425" height="350" wmode="transparent" /]

Advertisements

9 comments on “Хатан хаан Сиси

  1. Роми чинь Ален Делонд хаягдаад архинд ороод дампуурсан гэлүү азгүй гар… гэснээс муу Кэйт Моссийгоо татаж авхымсан какака…

  2. Уг нь бол сайхан бүсгүй шүү. Хаягдаад бас ганц хүү нь нас барчихсан болоод л тэгсэн юм шиг байна лээ. 😥

    харин тэр Кэйт Мосс чинь бол найз залуугаасаа л болсон ш дээ. Жаахан толгойгоо мэдэхгүй харамсалтай шүү. 😐

  3. Ромид сэтгэлийн тэнхээ дутаж дээ. Уг нь үнэхээр үзэсгэлэнтэй бүсгүй байсан юмсан.

  4. uneheer haramsaltai shuuu minii hamgiin durtai kino ene jujigchen uneheer l yag l ter hatan haani durd tohirson hun bsan shuu deee haramsaltai yumaaaa

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s