Орчны гэрэл танд


Ажиллаж, амьдарч байгаа орчны маань тав тух болон нөхцөл нь хэр бүрдснээр бидний ажлын болон сэтгэл санааны үр бүтээл нь гардаг. Гэрэл муутай өрөөнд ажиллана гэдэг нүдэнд хэцүүгээс гадна бас муу. Хэт бараан хар өнгөтэй юм унших хүртэл сөрөг нөлөөтэй байдагтай адил. Тэгвэл дараах зөвлөгөө хэрэг болох болов уу.

Өрөө тасалгааныхаа гэрлийг яаж тохируулах вэ
Харанхуй орчин хүнийг сонор соргог, дав дувхийсэн болгож, айж түгших сэтгэлийг төрүүлж байдаг бол гэрэлтэй орчин хөгжилтэй цовоо болгодог байна. Тиймээс ч Германы алдарт дизайнер Инго МаурерГэрэл бол хэрэглээнии зүйл биш, хүнд аз жаргал, баяр хөөр, тав тухыг бэлэглэдэггэж хэлэх дуртай аж. Тиймээс таны ажлын амжилтад ч ажлын байрны тань гэрэлтүүлэг нөлөөлж болох нь. Та ажлын байрныхаа гэрэл чийдэнг аль болох өөр лүүгээ шууд тусгахгүйгээр байрлуулах ёстой гэнэ. Хэрэв гэрэл
чийдэнг хөдөлгөх боломжгүй бол ширээнийхээ байрлалыг зохицуулах хэрэгтэй.

Бүдэг бараан өнгөөр будсан өрөө
Ийм өрөө тасалгааны гэрэлтүүлгийг шийдэхэд хүндрэлтэй байдаг. Бараан өнгийн ханатай өрөөнд сүүдэр их үүсдэг учир хараа хурдан цуцдаг.
Хараа хурдан цуцна аа гэдэг, амархан ядарна аа гэсэн үг. Тиймээс, хурал цуглаан байнга болдог, идэвхтэй ажлын өрөөнд хүнд бараан өнгө зохихгүй нь байна шүү. Тэгээд ч ийм өрөө гэрэлтүүлэг чимэглэлийг илүү их шаарддаг учраас бараан өнгөнөөс аль болох татгалзахад гэмгүй.

Цайвар өнгө давамгайлсан өрөө
Ийм шийдэл бүхий өрөөнд сүүдэр бага үүсэх учир гэрэлтүүлэг их шаардагдахгүйгээс гадна хараа бага цуцна. Гэхдээ гэрэл, гэрэлтүүлэгт бүрхүүлийн нөлөө их гэдгийг анхаараарай. Ажлын өрөө болон номын сан зэрэг газрын гэрлийн бүрхүүл гэрлийг улам цацруулдаг, гэрлийн цацрагт саад болохооргүй байх нь зохимжтой. Тэгэхдээ гэрлийг хааш нь л бол хааш нь замбараагүй тусгах биш, ямар нэгэн юманд оноож тусгах ёстой.
Тухайлбал, хананд зориулсан, доошоо тусгалтай гэрлийг харааны төвшнөөс дээгүүр байрлуулж, харааны төвшний хэмжээнд ямар нэгэн зураг ч юмуу аль эсвэл бэлэг дурсгалын зүйл байрлуулах нь тохиромжтой байдаг. Гэхдээ гэрэл хурц, тод байвал бараан өнгийн зүйл, гэрэл бүүдгэр байвал цайвар өнгийн юм их нийлэмжтэй байдаг. Аливаа юмсын өнгө нь гэрэлтүүлж байгаа чийдэнгийн байдлаас ихэд шалтгаална. Тиймээс та хаалгаа будах будаг найруулах, ханандаа наах обой сонгох бол байгалийн гэрэлд, гэхдээ
өдриин нарны гэрэлд сонгож байгаарай.

Гэрийн чинь ханын цаас өрөөний тавилгатай авцалдахгүй бол
Үүнийг гэрлээр зохицуулж болно. Аливаа эдлэхүүн материал болон хийцээсээ хамааран гэрэлд янз бүр харагддаг. Тухайлбал, өрдийн лампан гэрэлд дулаан өнгөтэй юмс аятайхан харагддаг бол нил ягаан, хөх өнгө бохир харагддаг. Мөнгөн усны чийдэнгийн гэрэлтэй өрөөнд байгаа улаан улбар шар зүйлүүд бараантаж саарал харагддаг бол натрийн чийдэн нь шар туяа цацруулдаг учраас шар өнгө ямарваа гажилтгүй, цэвэр харагддаг. Ер нь бүх зохиомол гэрэлтүүлгээс өнгөтэй хамгийн сайн авалцдаг, өнгийг гажилтгүй харуулдаг гэрэл бол өдрийн гэрэл юм.

Гэрлийн бүрхүүлээс шалтгөөлан эдэлхүүний өнгө өөр өөр болдог
Шар туяатай гэрэлтүүлэгтэй газар шар зүйл тод, хөх цайвар, цэнхэр өнгөтэй зүйл ногоон ч юм шиг, улаан өнгө тодорч, цагаан өнгө шаргал болдог. Харин ягаан өнгө их бохир харагддаг. Хэд хэдэн өнгө өөртөө агуулсан, эсвэл гялгар гөлгөр гадаргуутай эдлэлд гэрэл шууд тусвал өнгө нь эрс ялгарч харагдахаас гадна гялгар гадаргуу орчин тойронд байгаа өөр өнгийг өөртөө ойлгож идэвхтэй, хөгжилтэй байдал үүсгэдэг. Ийм учраас интерьер дотоод орон зайг гэрлэн чимэглэлээр янз бүр уран сайхны дүрспэл, донж төрхтэй болгон өөрчилж болно.

Цайвар өнгөтэй өрөөнд гэрэлтүүлэг тод байхад, өрөө уужим саруулхан мэт болж, гэрэл бүдэгрэх тусам өрөө жижиг мэт болно. Хэт их олон өнгийн гэрэлтүүлэг бас зохимжгүй байдал төрүүлдэгтул та аль болох татгалзаарай. Нэмж хэлэхэд, гэрэлтүүлгийг юунд ашиглаж байгаагаа бодолцон сонгох хэрэгтэй. Чийгтэй халуун газрын чийдэн чийг хамгаалах бүрхүүлтэй байх ёстой бөгөөд уур ихээр төвлөрөхгүйг нь бодолцон хананд байрлуулах нь зүйтэй. Түүнчлэн нарны буюу байгалийн гэрэл ашиглан гэрэлтүүлгийг шийдэж болно.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s