Ялааны амьдал гэж сонин юмаа


Олон төрлийн ялаа байдаг ажээ. Тэр дундаа бидний мэдэх гэрийн хар ялаа болон бусад ялаанууд хос далавчтаны багт хамаардаг байна. Энэ бүлэгт ялаанаас гадна шумуул, хөхтүрүү, дэлэнч зэрэг цус сорогч шавьжууд, мөн дэндгэр урт хөлтэй тэмээлзгэнэ хүртэл багтдаг гэнэ. /Би ч ялаанд үнэн дургүй л дөө хэхэ/

Ялаа баригддаггүйн учир

Гоёмсог эрвээхэй болон бусад шавьжийн адил ялаа дөрвөн далавчтай байжээ. Гэвч ялааны биеийн бүтэц цаг улирах тусам улам боловсронгуй болж, хойд талын хоёр далавчаа гээснээр түүний нисэлтийн чадвар ба хурд эрс нэмэгдсэн байна. Гээсэн хоёр далавч нь хөдөлгөөнийг жолоодох үүрэгтэй, чиглүүлэгч нарийн савх хэлбэртэй эрхтэн болж хувирчээ. Тиймээс ялаа хүнд баригдаж гүйцэгдэхээргүй хурдан шаламгай болсон хэрэг. Хоёр далавчтай ийм шавьжийг хос далавчтаны багийнхан гэж нэрийддэг. Шавьжнуудын дотроос ялаа онцгойрдгийн учир нь хоёрхон буюу зөвхөн нэг хос далавчтай байдагт юм. Ер нь аливаа амьтан түүхэн хөгжлийнхөө явцад онцын шаардлагагүй эрхтнээ гээдэг зүй тогтолтой.

Мөн ялааны хөгжлийн явцад биеийн хойд хэсэг буюу хэвлий нь богино болсон байна. Өөрөөр хэлбэл, анх түүний хэвлий 11 үетэй байсан бол өдгөө тэр нь тав болон богиносчээ. Ингэснээр ялаа хөнгөн, авсаархан болж төдий чинээгээр хөдөлгөөн нь түргэсч, аливаа аюулаас хурдан зугтаж нуугдах чадвартай болсон аж.

Хар ялаа хүний хөлсөөр хооллодог

Ялааны амны бүтэц олон янз байдаг аж. Тухайлбал, долоох, мэрэх, хатгаж сорох зэргээр хоолоо олж иддэг байна. Бидний мэдэх гэрийн хар ялаа хүний биеийн хөлс болон биенд үүссэн шарх шалбархайн шүүсийг долоож хооллодог. Байгаль дээр амьдардаг зарим ялаа өвс ургамлыг мэрнэ. Ер нь Монголд 2500 гаруй зүйлийн хос далавчтан бий. Тэдний нэг зүйл нь бидний мэдэх хар ялаа бөгөөд тэд ихэвчлэн дулаан газрыг бараадаж амьдардаг. Байгальд сэрчигнүүр ялаа, начин ялаа, үетний ялаа, жунгинуур ялаа зэрэг олон овог, төрлийн ялаа байдаг. Эдгээр нь хэлбэрийн хувьд ерөнхийдөө төстэй ч хоорондоо тод ялгагдам. Тухайлбал, сэрчигнүүр ялаа хэдгэнэ, зөгийтэй төстэй эрээн өнгөтэй бөгөөд сэрчигнэсэн дуу гарган нисдэг. Тэдний олонх нь махчин идэштэй, мөн ургамлын тоосоор хооллодог. Начин ялаа нь ихэвчлэн бараан саарал юмуу ногоовтор саарал өнгөтэй, жирийн ялаанаас харьцангуй том толгойтойгоороо ялгардаг бөгөөд жирийн хар ялаа, хөхтүрүү, царцаа дэвхрэг, зөгий зэрэг бусад шавьжаар хооллоно. Ургамлын үр жимс, шүүсийг хоол тэжээлээ болгодог үетний ялаа гэж бас бий. Мөн усанд бойждог хирономид ялаа гэж байдаг. Энэ нь бие гүйцэхээсээ өмнө зөвхөн цэнгэг усанд амьдрах чадвартай боловч үйлдвэр, уурхайн хаягдал болон бусад бохирдолтой усанд ч элбэг тохиолдоно. Түүний авгалдай улаан өнгөтэй бөгөөд махан хоолтой, бие гүйцсэнийхээ дараа хуурай газар руу шилжин амьдардаг. Амьтны ялгадсаар хооллодог хамгийн бохир заваан нь сэгний буюу ногоон ялаа. Тэдний авгалдай ч бойжих бүхий л хугацаандаа хүн амьтны ялгадас, сэг зэмээр өл залгадаг аж.

Ялаа бүрэн дархлаатай

Хар ялаа хүнийг хазахгүй ч биеийн арьсыг загатнуулан гижигдэж дэггүйтдэг талтай. Шингэн зүйлээр хооллодог учир хүний хөлсийг долоон идэж байгаа нь тэр. Тэд хүний хөлсийг өөрийн шүлстэй хольж шингэрүүлсний дараа түүнийгээ буцаан сорж хооллодог ажээ. Тиймээс тухайн хүн шар, гэдэсний юмуу нүдний халдварт өвчтэй бол өвчин үүсгэгч нянг өөр хүнд дамжуулдаг муу талтай. Гэхдээ ялаа өөрөө тэр өвчний халдварыг хэзээ ч авдаггүй. Энэ нь нэгэнт нотлогдсон үнэн аж. Мөн шалбархайн цус болон шүүсийг долоож нөгөөд өвчин халдаах тохиолдол ч байдаг. Өвчин дамжуулдаг гэхээр ДОХ-ын вирусийг тараадаг хэмээн ойлгож болохгүй. Учир нь ДОХ-ын вирус агаарт орчноор дамжиж халдварладаггүй бөгөөд зөвхөн шингэнээр дамжиж халдварладаг. Хос далавчтаны багийнхны хувьд хүн болон бусад амьтантай адил тэднийг хүйгээр нь устгах аюултай халдварт өвчин гэж байхгүй. Нэг ёсондоо бүрэн дархлагдсан амьтад ажээ.

Ялаа богино насалдаг

Гэрийн хар ялаа болон байгаль, усанд бойждог гээд ялаа олон төрөл байдаг тул наслалт нь ч өөр өөр байдаг. Тухайлбал, нэгээс хоёр долоо хоног амьдраад үхдэг ялаа бий. Энэ нь голдуу усанд авгалдайгаа гаргаад өөрөө үхдэг гэсэн үг. Мөн хоёроос гурван сар насалдаг нь ч байх жишээтэй. Ялааны багийнхан өндгөө гаргаж, хөрсөнд нуугаад хүйтрэнгүүт үхдэг жамтай учир хамгийн богино настай хийгээд олноор үрждэг амьтан юм. Хавар болж дулаарахад хөрсөнд бойжсон өндөгнүүд авгалдай, хүүхэлдэй болж бойжоод улмаар бие гүйцсэн ялаа болж хувирна.

Ялааны үржил хэрхэн явагддаг вэ?

Ялаа хос бэлэгтэй бөгөөд эвцэлдэж үржинэ. Үржилд орсны дараа 200-300 хүртэл тооны өндөг гаргадаг. Өндөгнүүд нь маш богино хугацаанд бойждогоороо онцлогтой. Тиймээс мянга мянгаараа олширч, орон байранд шавах нь элбэг. Хөрсөнд бойжиж буй өндөг хоёроос гурван сарын хугацаанд бойждог байхад гэрийн нөхцөлд бойжиж буй өндөг 30-40 минутын дотор л бойжиж, долоо хоногийн дараа бие гүйцсэн том ялаа болно. Энэ мэтээр ялааны үржил олон янзаар явагддаг байна. Мөн өндгөө гадагш гаргалгүйгээр хэвлийдээ бойжуулах тохиолдол бий. Ингэсэн үед түүний хэвлийнээс амьд авгалдай гардаг нь их сонин. Үүнийг энгийнээр тайлбарлавал, зуны улиралд хүний нүд болон малын мах зэрэгт ялаа буугаад нисэх хоромхон хугацаанд өт цацлаа гэж ярьдаг. Тэр нь ялаа амьд авгалдай төрүүлж байна гэсэн үг. Түүнийг нэг юм уу хоёр хоногийн дараа харахад түрүүч нь бие гүйцээд нисч одсон байх вий.

Гэрийн ялаа залхуу амьтан

Хөрсөнд бойжиж буй ялааны авгалдай тэнд хуримтлагдсан ургамлын үлдэгдэл, амьтны сэг зэмээр хооллож түүнд агуулагдаж буй уураг, нүүрс-ус болон бусад бодисыг задлан эрдэсжүүлнэ. Тэдгээр эрдэс бодисууд нь эргээд хөрсөнд шим тэжээл болж үржил шимийг нь баяжуулдаг. Ялааны байгальд үзүүлж буй үр нөлөө эндээс харагдана. Харин гэрийн хар ялаанд ашиг тустай гээд байх зүйл байдаггүй. Харин сөрөг нөлөө нь давамгайлсан амьтан. Ялаа нь шоргоолж, зөгийтэй адил бүлгээрээ амьдардаггүй. Амьдралынхаа туршид хувийн зохион байгуулалтаар аж төрж, хоолоо олж иддэг учир тэдэнд нийгэмч амьдрал гэж ер үгүй. Тиймээс тэднийг хувиа хичээсэн залхуу амьтад гэж нэрлэх нь бий.

Я.Мөнгөнцэцэг

Advertisements

9 comments on “Ялааны амьдал гэж сонин юмаа

  1. Isidora > sain uu zochilsond bayarlalaa. 🙂 hehe nuuren deer chin suugaad untuulahgui bolohoor orovdohgui bh doo ayagui bol 😛

    Urnaa egchee sain bn uu. Ajil n bas l ihtei bgaa uu tei. yalaa ch untuulahgui hetsuu bdag yum aa hehe 😛

  2. Жинхэнэ тэнэг шавж. Уурлачихсан байхад толгой дээгүүр эргэлдээд байхаааар нь бүр дэлбрэх шахдаг гээчччч….
    Дээрээс нь унтах гээд л зүүрмэглэж байхад ялаа яг цагийг нь тааруулж гай болно гээч…. Зэвүүн амьтан….. Гэхдээ л найзуудтайгаа тоглож байгаад ялаа идэж л байсан юм даа…. Ер нь бол таарсан газар нь цохиж, гишгиж, шүүрээд чимхэж, эсвэл бүр барьж аваад идэж устгах хэрэгтэй.

  3. Манай ээж зүгээр л хүн битгий алж бай л гэж зааж өгсөн. Дээрээс нь амьдралын төлөө тэмц гэж хэлдэг байсан. Аа нээрээ байгальд хүчтэй нь амьд үлддэг л гэж хэлж байлаа даа.

  4. minii naiz yalaa sudlaach bolchihson um shig baih chin ee, mastertaa 1 hicheel yalaa sudlalaar avsan um bish beeeez, lol joke,
    btw
    hunii hulii chigchii huruu 1000aad jiliin daraa baihq bolno gej unshij bsan um bna,

  5. Шинээ > Шууд өмнөөс онолджийна уу үгүй юу айн хэхэ. 😉

    Илбэчин залуу > Мастертаа ер нь нэг ялааны тухай юм бичье гэж бодоод байгаа ш дээ. Манай англи хэлний багш намайг үзэхгүй үзэн ядаад байгаан тэгэхээр нь эссэг нь үүгээр бичиж өгөх гэжийгааан 😛

    аанхаа би бас сонсож байга юм байна. Яг л олгой ашиглалтаас гарсан шиг тэгээд эцэс нь хүн бөөрөнхий болно гээдийгаамдаа 😛

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s