Шар айргийг уух нь хүртэл тодорхой дүрэмтэй


Би гэдэг хүн чинь бийрчин олон найзтай хөөн. Хааяахандаа өөрөө бас 1-ийг уучихдаг юм. Тэгсэн чинь диво уухад бас дүрэм байдаг гэх юм. Үгүй ээ. Таны бодож байгаа шиг согтотлооо бишээ 😛 Мэдээж хамаатай гэхдээ биш өөр дүрэм. Тасарч унах бол бүүр биш 😛 Тэгэхээр байна ш дээ иймэрхүүгээр…

Шар айргийг янз бүрээр ууж болно. Ингэхдээ жинхэнэ таашаал авахын тулд дараах хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй гэнэ шүү. Шар айргийг жижигхэн, мөн эвтэйхэн савнаас уусан нь дээр. Хамгийн эвтэйхэнд стакан, хагас литрийн шилэн аяга, тагтай аяга болон литр хүртэлх багтаамжтай жижигхэн вааран савнууд тооцогдоно.

Шар айраг уух савны хамгийн тохиромжтой материал бол шил, шаазан, керамик, мөн давирхайдсан мод юм. Харин хуванцар болон төмөр савнаас уух нь тун тохиромжгүй. Хэлбэрийн хувьд тэдгээр сав нь янз бүр байж болох ч гол нь дотор гадаргуу нь мөлгөр, овон товонгүй, ерөнхийдөө дээшээгээ нарийссан байх үндсэн шаардлага тавигдана.

Шар айраг ямар ч нэмэлт бодисыг тэсвэрлэдэггүй бөгөөд үүний улмаас чанараа алддаг юм. Ялангуяа, түүнд шүүс, сироп, бүх төрлийн архи, үнэр амт нэмэгдүүлэгч хольж огт болохгүй. Мөн хатуулгийн хувьд өөр өөр шар айргийг холих зохимжгүй, үүнээс болж амт бүрдүүлэгч элементүүдийн тэнцвэрт байдал алдагдаж өөрийнх нь өвөрмөц чанарууд алга болно гэсэн үг. Өөрт нь тохирсон хэмээс халуун ч биш, хүйтэн ч биш хэмтэйгээр хэрэглэвэл шар айраг хамгийн амттай байдаг бөгөөд хамгийн тохиромжтой хэм нь 6-8 градус юм. Ямар ч байсан, 10 хэмээс дээшгүй, 5-аас доошгүй байх шаардлага тавигддаг. Хэт бага температурт шар айрагны үнэр, амтны хүчин зүйлс алдагддаж, хүйтний булингар гэгч зүйл үүсдэг бол 10-аас дээш хэмд энэ ундаа тунадастай болж, амт, үнэрийг бүрдүүлэгч хамгийн чухал бодис нь ууршиж эхэлдэг. Шар айргийг мөн хөлдөөгч зэрэгт хийж огцом хөргөх, огцом халаах нь тохиромжгүй.

Шар айргийн хэрэглээ түүнийг аягалахаас эхлэнэ.
Аягалахдаа савны төв рүү ирмэгнээс нь 2,5 см-ийн өндрөөс хийнэ. Эхний юүлэлтээр хөөс нь өтгөрсний дараа шар айргийг савны 3/4 хүртэлх хэмжээнд нэмж аягална. Шар айрагны чанарыг “малгай”-гаар нь шинжих нь хамгийн хялбар. Хамгийн шилдэг сортных нь малгай өтгөн, нэгэн цул, бөмбөлөггүй, бараг цагаан байдаг. Сайн хөөс нь өөрийн гэсэн өвөрмөц “малгай”-г бий болгодог. Ингэхийн тулд шар айрагны сүүлийн хэсгийг аягалахынхаа өмнө хөөсийг нь амсрынх нь дагуу хоолны хутгаар зүсч болно. Төгс хөөстэй болгохын тулд юүлж байгаа сав нь аливаа тосны үлдэгдэлгүй байх естой. Тиймээс үүнд шар айраг уухад зориулагдсан сав суулгыг ашиглаж байвал зохино. Шар айргийг мөн нэг савнаас нөгөө рүү, үлдэгдэл дээр шинийг аягалж огт болохгүй. Мөн сэгсэрч, хутгаж болохгүй. Ингэснээр шар айраг хүчилтөрөгчтэй холилдож, мэргэжилтнүүдийн ярьдгаар “унтдаг” байна.

            Шар айргийг уух нь хүртэл тодорхой дүрэмтэй.
Дээд зэргийн таашаал авахын тулд түүнийг том том балгаж уух хэрэггүй. Үүнд гурав балгахад л хангалттай. Эхний балгалтаар талыг нь уу, дараагийнхаар үлдсэн айрагны талыг, харин гуравдахаар нь үлдсэнийг уудаг. Амтлагдах байдлаар нь тодорхой төрлийн шар айраг болон түүний чанарыг нь таньж чаддаг жинхэнэ мэргэжлийн хүмүүс байдаг. Шар айрагны маркийг зөв тодорхойлох магадлал 90 хувьтай байдаг бөгөөд амталж танихдаа амны хөндийн ар хэсэг, хэлний угаа ашигладаг. Чухам энд амт мэдрэх хэсгүүд байдаг учраас энэ чиглэлд өөрийгөө дасгалжуулж, шар айрагны амтыг таньж, удаан хугацааны турш марталгүй санах боломжтой байдаг юм. Шар айргийг ямар ч төрлийн хоолонд дагуулсан тохиромжтой бөгөөд үүнд, ялангуяа, тослог, махан, утсан төрлийн зуушийг онцолж болно.Торхны шар айргийг хонгилд буюу хөргүүрт хадгалдаг. Эдгээр нь цэвэрхэн, агааржуулалт сайтай байхын зэрэгцээ элдэв үнэр танаргүй байвал зохино. Тийм учраас тэнд шар айрагнаас өөр юм хадгалж болохгүй. Хадгалах хэм нь тогтвортой, мөн л 3-8 хэмийн хооронд тогтмол байх естой. Шилтэй шар айргийг мөн л тийм хэмд хадгалах естой бөгөөд үүнд нарны шууд тусгал тусахгүй байвал зохино.

1-р дүрэм. Айргаа хөргөгчид бүү хөлдөө!
Чи хамгийн хямдхан, зөөлхөн шар айраг ууж байлаа ч гэсэн хөлдөөгчинд биш мөсөнд хөргөж бай. Ер нь бол шар айргийг хөлдөөгчинд байлгаад байлгүй нэг удаадаа уух хэмжээнд худалдан авч сур.

2-р дүрэм. Үлдээж болохгүй!

Шилэнд ганц балга ч гэсэн үлдээх нь хүн төрөлхтний эсрэг хийж буй гэмт хэрэг. Дараагийн удаа уух хэмжээнээсээ илүү захиалах хэрэггүй бөгөөд үнэхээр үлдсэн бол хүч чадлаа шавхаад дуусгах хэрэгтэй. Гол нь чамайг хагарахаас хамгаалах найз нөхөд дэргэд чинь байх нь чухал.

3-р дүрэм. Шилнээс уудаг уу?
Шилнээс нь бол гуравдагч зэрэглэлийн угаадсыг уувал зохино. Үнэхээр жинхэнэ сайн шар айраг бол түүнийг зориулалтын сав, шилэн аяганд хийх хэрэгтэй. Ялангуяа, битүү саванд удаан хадгалах зориулалтгүй шүүлтүүргүй шар айраг ууж байгаа бол түүнийг аяганд юүлж заваан тунадсыг нь хаях хэрэгтэй. Ийнхүү аяганд ууснаар амт үнэр нь аяга гүн болох тусам нэмэгдэхийг чи мэдрэх болно.

4-р дүрэм. Лааз уу?
Лаазнаас уух нь тийм догь харагддаг гэж үү? Мэдээж, хөгийн шар айраг ууж байгаа бол. Ядаад лаазны төмөр амтыг мэдрэхгүйн тулд аягаар уух нь зүйтэй. Тэгээд ч, ялангуяа, том лаазнаас хирээ мэдэхгүй ууж согтож байснаас, аяганд хийж аажим аажмаар уух нь чамд л хэрэгтэй.

5-р дүрэм. Гартаа битгий барь л даа.
Бүхэл шөнийн турш шар айргаа барьж явахаа боль. Ширээн дээр тавь л даа, харин гараа ашиглах өөр юм байхгүй байна гэж үү? Гар нь барьсан шингэнээ ямар хурдан халаадгийг ихэнхи хүмүүс огт гадарладаггүй. Бүлээн хэлбэрт орох юм хамгийн сайн шар айраг ч угаадас болдог юм шүү.

6-р дүрэм. Хатуу нь гоё гэж үү?
Ямархуу хатуулагтайг нь мэдэхгүй байж танихгүй шар айргийг хэзээ ч битгий уу. Зөвхөн тэнэгүүд л таньж мэдэхгүй импортын шар айраг захиалдаг. Бельгийн Алтан Эль-ийг сонирхогчид захиалж уугаад дараа нь угаалгын өрөөнд орж чадахгүй тасраад унахыг ажиглах хөгжилтэй байдаг юм шүү.

7-р дүрэм. Пивоны яс үндэс.
Олон үндэсний хоолонд дуртай юу? Тэгвэл тэдгээрийг зохих үндэснийх нь шар айргаар даруулж бай. Мексик хоол бол Dos Equis, хятад ресторан бол Tsing Tao, харин итали тогоонд дуртай бол Peron, энэтхэгт Saag, японд бол Sapporo гээд л урсгаж болно.

8-р дүрэм. Дүрэм баримтлах хэрэггүй.
Шар айраг захиалахдаа бусад хүмүүсийн уудгийг битгий дууриа. “Саяын хүний захиалсныг” гэж хэлэх чинь туйлын инээдэмтэй. Чамд өөрийн гэсэн дуршил байх хэрэгтэй. Зоригтой турш. Мэдэхгүй шар айргаа ав. Эцсийн эцэст чи өөрийн гэсэн дур сонирхолтой жинхэнэ мэргэжилтэн болох ч юм билүү?..

3 comments on “Шар айргийг уух нь хүртэл тодорхой дүрэмтэй

Leave a comment