Харшил буюу аллерги


Харшил буюу аллерги гэсэн нэр томьёог Австрийн хүүхдиин эмч К.Пирке 1906 онд анх хэрэглээнд оруулсан түүхтэй. Энэ нь allos–өөр, ergon-үйлчлэх гэсэн хоёр үгнээс бүтдэг байна. Харшил гэдэг нь тодорхой хүчин зүйл нэвтрэхэд бие махбодь байвал зохихоос хэт эмзэг, хүчтэй хариу үзүүлж, өөрөөр үйлчилж байгаа хэрэг юм.

Статистик мэдээнээс үзвэл дэлхийн хүн амын 20% нь харшилтай байдаг аж. Иймд энэ өвчин нь орчин үеийн дэлхий дахины томоохон асуудалын нэг болсоод байна гэж болно. Сүүлийн 30 жилийн байдлаар харшлын тархалт нь арван жил тутамд хоёр дахин нэмэгдсээр насад хүрэгсэдийн 5%, хүүхдүүдийн 15% нь өвчилсөн байна.

Шалтгаан

Гэр доторх тоос, хөгц, шавьж, ахуйн хими, амьтны үс, ургамалын тоосонцор /шарилжны/ , хүнсний бүтээгдэхүүн, эм тариа, будаг, нарны туяа, хүйтэн гээд бидний эргэн тойронд байгаа бараг юм болгон шахуу харшил үүсгэх боломжтой. Харшил буюу хүний дархлалын систем өөрөө ажиллаж эхэлдгийн гол “буруутнуудын” нэг нь гистамин нэртэй бодис юм.

Энэ болон үүнтэй төстэй бодисууд нь харшлын хариу урвал эхэлсэн үед цусанд их хэмжээгээр орж ирдэг. Yр дүнд нь судас өргөсөх, нарийн судаснаас шингэн ялгарах, арьс улайна. Үүнээс болж хамар, залгиурын салслаг бүрхүүл цочрон хамар битүүрч, нус гойжин, найтааж эхэлдэг.

Харамсалтай нь харшилтай холбоотой олон зүйл өнөөдрийг хүртэл тайлагдаагүй л байна. Жишээлэхэд, харшил нь гэнэт бий болоод, гэнэт алга болж болно. Түүнээс гадна аль ч төрлийн харшил нь удамших магадлалтай байдаг. Тиймээс эцэг эхийн аль нэг нь харшилтай бол хүүхдэд нь өвчлөх магадлал 25% тай бол хоёулаа харшилтай бол харшил авах магадлал 75-80% хувиар өсдөг.

Явц

Хаана , хэрхэн үүсч байгаагаас нь шалтгаалан харшил нь ринит буюу нус гоожих, коньюктивит буюу салст бүрхүүлийн үрэвсэл / нүд улайх, нуухтах, нулимс гоожих / , чонон хөрвөс, Квинкийн хаван, дерматит буюу арьсны үрэвсэл, гуурсан хоолойн багтраа буюу астм, анафилактик шок зэргээр илэрнэ.

Харшил үүсгэгчтэй таарсны дараанаас нус гойжин найтаалгаж, хамар загатнаж байгаа бол ринит буюу нусгайтах харшил.

Нулимс гойжиж, нүдэнд юм торсон мэт мэдрэмж төрөх, хорсох, гялбах шинж тэмдгүүд илэрвэл зовхины салст бүрхүүлийн үрэвсэл буюу коньюнктивит.

Хүнсний харшил нь хүүхдүүдэд голцуу диатез буюу сахарын харшил хэлбэрээр илэрдэг.

Чонын хөрвөс буюу манайхны ярьдгаар шарилжны харшил, дерматит буюу арьсны үрэвсэл нь арьсны харшилд орно.

Харшлын урвалын үйл явцын хамгийн муу хувилбар нь анафилактик шок юм. Энэ үг нь ana-эсрэг ба philaxis-хамгаалалт гэсэн утгатай грек үгнээс бүрддэг бөгөөд гэнэтийн цочролд орохыг хэлдэг. Ихэнхдээ таарахгүй эм хэрэглэх, эсвэл зөгий мэтийн элдэв шавьжинд хатгуулж, хазуулсны дараа үүсдэг. Анафилактикийн шоконд орох үед арьс гэнэт маш ихээр загатнан, амьсгаа боогдож артерийн даралт огцом буурч шоконд орно.

Бас нэгэн шинж тэмдэг нь судасны лугшилт маш сул болж, царай цонхийнх хүйтэн хөлс асгардаг. Ингэж шоконд орсон үед заримдаа уушиг болон тархинд хаван үүсч үхэх аюлтай байдаг.

Харшилтай төстэй шинж тэмдгээр илэрдэг хуурамч харшилууд бас байдаг. Жишээлбэл:

  • Бие организмд гистамины өндөр тун үйлчилснээс үүссэн хуурамч харшил. Гистаминаар баялаг хүнсний бүтээгдэхүүн их хэмжээгээр хэрэглэх, зарим төрлийн эм уух, элэг болон гэдэсний зарим өвчний үед ажиглагддаг.
  • Дархлааны системийн хэвийн ажиллагаа алдагдаснаас үүсдэг хуурамч харшил. Стресс орох тоолонд харшлынхтай адил шинж тэмдэг илрэх нь үүний нэг жишээ.
  • Бодисын солилцооны хэвийн ажиллагаа алдагдахад үүсэх хуурамч харшил. Хамгийн түгээмээл таардаг нь ердийн аспириныг шингээж чадахгүй байх явдал юм. Улмаар жинхэнэ ба хуурамч харшил үүссэн хосолсон үед аспирин болон бусад төрлийн өвчин намдаах анальгетикүүдийг хэрэглэх үед гуурсан хоолойн давхраа үүснэ. Мөн жирэмслэлтийн үед бие махбодь урьдчилан таахын аргагүйгээр өөрчлөгддөг. Улмаар огт харшилгүй байсан хүн аршилтай болох, эсвэл харшилтай хүн эдгэрэх зэргээр таахын аргагүй өөрчлөлтүүд явагддаг.

Оношлогоо

Дөнгөж харшил эхэлж байгаа үед дараах шинжүүд илэрнэ, үүнд:

  • Жил болгон тодорхой улиралд нус гойжих, нулимс урсах
  • Долоогоос олон хоногоо үргэлжилсэн шуугтниа ханиад
  • Шөнөөр хуурай ханиалгах ч өдөртөө зүгээр байхЭдгээр шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд яаралтай харшлын эмчид хандах хэрэгтэй. Гэхдээ хуурамч харшил байж болох магадлал бий тул хуурамч нь батлагдвал жинхэнэ эх үүсвэрийг аль болох хурдан олох хэрэгтэй.

    Харшил үүсгэгч буюу аллергенийг тодорхойлохын тулд арьсны сорил, онцгой эсрэг биетийг шинжлэх арга, өдөөгч тестүүд, элиминационны тестүүд, хүйтэн ба халууны тестүүд болон бусад аргуудыг хэрэглэдэг.

Эмчилгээ ба Урьдчилан сэргийлэлт

Өнөөг хүртэл харшилыг зуун хувь эмчилдэг арга гарч ирээгүй л байна. Тиймээс харшилтай тэмцэхдээ нэг бол дархлааны урвалыг өөрийг нь дарангуйлах, эсвэл харшлын явцад үүссэн өвчлөлтийг буй болгогч зүйлсийг саармагжуулах чиглэлээр эмчилгээ хийдэг. Гэхдээ зхистой эмчилгээ сонгон урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч чадвал харшлын илэрлийг хамгийн бага хэмжээнд нь хүргэх боломжтой.

Харшлын шинж тэмдгийн илэрлийг цаг алдалгүй дарах зориулалттай гистамины эсрэг үйлчилгээтэй бэлдмэлүүд маш олон байдаг. Иймд мэргэжлийн эмчид үзүүлэн зөвлөгөө авсны дараа тэдгээрээс өөрт тохирохын нь сонгон үргэлж биедээ авч явж байх нь хамгийн зөв арга юм. Хэрвээ дэргэдэх хүнд тань анафилактик шокын шинж тэмдэг илэрч байвал яаралтай түргэн тусламж дуудах хэрэгтэй.
Тусгай дархлаа засал нь сүүлийн үед нэлээд хэрэглэгдэх болсон. Энэ эмчилгээний үед хэдэн долоо хоногийн туршид тухай бүрт илүү өндөр агуулгатай харшил үүсгэгчийг тарьдаг. Үүний үр дүнд хүний бие нь аяндаа ерөндөг боловсруулах гаргадаг байна. Гэвч энэ эмчилгээ нь хэдэн жилээр үргэлжилдэг сул талтай.

Харин хүнд хэлбэрийн харшлын үед иммуноглобулины цэвэрлэгээ, цус шүүх аргуудыг ашигладаг. Юунаас болж байгаагаас шалтгаалан харшлын өвчлөлийн цаашдын хувиралаас сэргийлэхийн тулд эмч тусгай харшил багасгах хоолны дэглэм барихыг зөвлөж болно.

Бусад зөвлөгөө зааврыг эмч тухай хүний бие махбодь, ажил мэргэжил, амьдралын нөхцөл зэргийг харгалзан өгнө.

Advertisements

13 comments on “Харшил буюу аллерги

  1. Byambaa > Sempai oirdoo haraagui yum bn 🙂 . Hetsuu hetsuu. Em taria geed heseg zuuriin zuils l bdag yum shgi bnle.

    Tulgaa > 1r emneleg deer shinjilgee bdag sh dee ug n yuniihiig n heleed ogdog.

  2. Thanks, nigga. Sonin iin shariljnii allergy-g arisnii urevsel gesten baixiin 😛 , arai bish bx aa.
    Ter zoligiig gistamineer bayalag xool xuns n yu yum bol doo. Bi ch xarshix tun ch durtai xvn shuu, yoo 😦

  3. Blah > Hehe. chi ch tesen yadan huleejinoo update-iig ter n 23-aas boloh bhaa arai l boloogui bgaa 😛 ooroos n planiig n asuuu 😀
    Bid bas sanajiinee. Hurdan iraaaaa nigga

    Pearle Deppsu > Ene turul bas hetsuu shuu. baga deer n darj avahgui bol 😦

  4. Blah nigga: Bonus 23nd avna, party Saturday yumuu Sunday bno biz, bolku bol irex week-s n 😉 . Mail-r shuudangiin xayagaa yavuulaarai nigga 😛 long with your mobile # 😛

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s