Dan Brown Novels


Ер нь уншсан номноосоо бичээгүй юм байна. Би хэзээ ч номонд мөнгө харамлаж байгаагүй бас цаг харамлаж байгаагүй юм. 😀 хэхэ тэгээд нэг бариад таалагдвал дуусгаж байж босдог хүн дээ бүтэхгүй. Номыг гамнаж, хайрлаж, дээр нь ч бичиж үзээгүй өссөн болохоор тэр үү номонд их дуртай. 😛
Ингээд хамгийн сүүлийн уншсан хэд маань Dan Brown-ий цувралууд байлаа. Dan Brown нь дууны үг бичиж өөрийн CD-гээ ч гаргаж амжсан бөгөөд түүний алдарын эхлэл нь дэлхийг шуугиулсан Da Vinci Code-оор эхлэсэн юм. Хэдийгээр тэрээр энэхүү номоо 2003 онд бичсэн хэдий ч үүнээсээ урд 3 сонирхолтой юм гаргасан байсан нь сүүлд нь нэрд гарсан юм.

Түүний номнуудын тухай.

1. Өөрийн тоо, код тайлах сонирхлоо даган түүний анхны зохиол нь 1998 онд гаргасан Digital Fortress юм. Энэхүү номонд Сусан Флэтчер гэсэн бүсгүйн тухай гардаг бөгөөд тэрээр АНУ-ын хамгийн нууцлалтай байгууллагуудын нэг болон National Security Agency-д ажилладаг тургүүний код тайлагчдын нэг юм. Үзэсгэлэн гоо сэргэлэн ухаан, мэдлэгтэй энэ бүсгүй хэрхэн байгууллагаа аварсан тухай болон хайр, тачаал, шунал зэргийг гаргасан их өрнөлтэй зохиол.

Үндэсний Аюулгүй Байдлын Агентлагийн маш нууцаар далдлан хамгаалдаг код эвдлэгч Digital Fortress-ийн ч тайлч чадахгүй код гарч ирэх бөгөөд түүний кодыг нь хар зах зээл дээр гаргана хэмээн хуучин албан хаагч, Хирошимагийн атомын бөмбөгт өртсөн Япон залуу Энсэй Танкако сүрдүүлэх бөгөөд түүний үхлээс үүдэн хамаг үйл явдал өрнөж эхэлдэг. Хайртай бүхнээрээ дэнчин тавьсан Сусаны хувьд итгэж байсан бүхэн нь ор үндэсгүй зүйл, харалган байснаа ухаарна…

Уншаад үзээрэй их сонирхолтой шүү. Би ч муу зангаараа нэг барьж аваад тэр өдөр нь дуусчихсан хэхэ. 😛

Download for Digital Fortress 1 (pdf)

Download for Digital Fortress 2 (doc)

2. Dan Brown-ий дараагийн зохиол нь алдарт профессор Роберт Ландоны анхны үзэгдэл болох 2000 онд гарсан Angels and Demons юм.

Энэхүү зохиолд Харвардыних сургуулийн профессор нэгэн шөнө хачин дуудлаг авснаар эхэлдэг бөгөөд бүх үйл явдал нь дэлхийн хамгийн жижигхэн, ёс заншил, түүхтэй хот болох Ватикан руу өрнөнө.

Түүхийн хуудсыг бас л өөрөөр харуулж Католик шашны дайсан гэгдэж байсан эрдэмтэдээс бүрдсэн эртний бүлэглэл болох Иллүминати-г гарган ирж, Ромын Пап ламыг сонгох заншлыг ч харуулдаг. Дэлхийн нэртэй эрдэмтэдийн нэг Линардо Ветра зэрлэгээр алуулсан байхыг түүний өөрийнх нь өрөөнөөс олох бөгөөд түүн дээр түүхэн нууц бүлэглэлийн тэмдэг байдаг. Энэ тэмдгийн учрыг олохоор профессор Ландон дуудагддаг бөгөөд нам барсан лам, эрдэмтэний өргөмөл охин болон Витториа Ветратай нийлэн бүхэл бүтэн улсыг устгах аюул бүхий антиматтерын эрэлд гардаг.

Харин тэдний бодож байсан шиг амар байдаггүй бөгөөд алга болсон антиматтер нь удахгүй болох гэж байгаа Пап ламын сонгуультай давхцан ватикан руу чиглүүлнэ. Сонгогдох магадлалтай байсан 4 ламын үхэл, нам нөхцсөн Пап ламын туслах, түүхэн хуудсаар аялах аялал цагтай уралдах мөчүүд, итгэл, найдвар, шашин шинжлэх ухаан хоёрын хоорондын нууц дайн зэрэг бүхий л зүйлсийг өрнөлтэйгээр гаргасан нь уйдахааргүй. 😛

Бас л 1 өдөрт уншиж дууссан юм байна. Их л сонирхолтой байсанюм. 😀

Download for Angels and Demons

3. Deception Point (2001) нь Dan Brown-ий 3 дахь зохиол нь бөгөөд бусдтайгаа адилхан сонирхолтой. 😉 Ерөнхийлөгчийн сонгуульд нэг дэвшиж байгаа аавтайгаа сайн харьцаатай байдаггүй судлаач Рейчиль Секстон аавынх нь өрсөлдөг, одоогийн Ерөнхийлөгчийн тушаалаар Арктик руу явдаг. Тэндээсээ тэдний сонгуулийн гол бодлого болж байсан НАСАгийн олдворыг судлаж, туршихаар явдаг ч эргэж ирэх ёсгүй зүйл байсныг нь мэдээгүйгээр эхэлдэг.

Хүний өөрийн сонголт, нэр алдарын төлөөх зүтгэл, худал хуурмаг гээд л бас ёонирхолтой ном болсон.

Download for Deception Point


4. 2003 онд гарсан Da Vinci Code-ийг бол бараг бүгд мэдэх байх.Dan Brown-ийг нэрд гаргасан гол зохиол нь юм. Их өрнөлтэй, бас сонирхолтой, түүхчдийн хайж, тайлбарлах гэж оролдсон олон зүйлсийг бас нэг өнцшөөс нь тайлбарласан зохиол юм. Бусдыг нь унших түлхүүр болсон юм.

Профессор Ландоны ээлжит аялал гэхдээ энэ удаад Парист өрнөнө.Луфрын музейд болсон аллага нь Христийн төрснөөс эхлэн нуусан нууцыг нээх аюултай тулгардаг бөгөөд адал явдал үргэлжилсээр 😛

Уншаарай гэж зөвлөмөөр байна. Кино нь номоо гүйцээгүй байсан. 😛

Download for Da Vinci Code 1

Download for Da Vinci Code 2

Дараагийн номны тайлбар нь Японы зохиолч Haruki Murakami-ийн 2 номыг нь бичнээ. Саяхан бас дууссан юм. 😀

Advertisements

5 comments on “Dan Brown Novels

  1. нээрээ тасархай ном шүү.. тэр да винчи код. енглишгүй мань мэт нь орчуулахы нь хүлээхээс..

  2. Da Vinci Code-g unshsan, daraa ni Parist ochihdoo shilen piramid, roza line ene teriig harsan. Chi haana surdag ajilladag ve? (soniuchirhav)

  3. bayasum > Mongol deer garsan sanagdaad l bh yum ugui yum bol uu. Slovardaad ch bolov zaaval unshaarai 😉

    Ganga egch > Harin tiimee ochij uzmeer sanagduuldii hehe. Misty mongold surdag bas ajilladag 😀

  4. Pingback: Dan Brown | Dan Brown Novels

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s