Pride and Prejudice


Pride and Prejudice, энэ нээрээ үнэхээр уйдахгүй бас салмааргүй ном шүү. Кинүү нь ч гэсэн хааяа нэг үзэхэд урамтай. Тэр хэлж байгаа үгний хурц этэр нь хэхэ. Англичуудын занг бас гаргаж чадсан шигээ. Jane Austen-ий өөрийнхөө амьдарлаас сэдэвлэн бичсэн гэлтэй. Харин аз жаргалтай төгсгөл нэмээд.

Номыг нь бол заавал унших номнуудын нэгт оруулаад: Ном Татах

Кинүү нь бол харин BBC-ийн хийсэн 6 анги цуврал, шинээр 2005 онд гарсан гэсэн 2 хувилбар лав байдий. Хоёулаа гоё болсон ч сүүлийнх нь найруулга илүү таалагдсан.

Кинүү үзэх:

1995-ны хувилбар -> Үзэх link

2005-ны хувилбар -> Үзэх link

Time passes life begins


Манай нэг найзын авсан зурагнууд. Нэг жилийн хугацаанд хажуудаа байгаа нэгэн модыг хэрхэн өөрчлөгдөж, ургаж дэлгэрч байгааг авсан агшингууд. 

Байгаль гайхалтай байгаам шүү тэй. Өөрийн гэсэн хэлтэй, өөрийн замаар бас нэгэн амьдрал үргэлжлээд л…

Continue reading

But will you do something when that time comes?


There is a time to…

There is……. 

A time to write, 
A time to listen, 
A time to learn, 
A time to play, 

A time to read, 
A time to see, 
A time to lead, 
A time to sleep, 

A time to be happy, 
A time to be mad, 
A time to be silly, 
A time to be sad. 

A time to wake, 
A time to stay, 
A time to talk, 
A time to walk. 

A time to help,
A time to hurt, 
A time to scheme, 
A time to dream, 

A time to make a difference, 
A time to love, 
A time to try, 
A time to die 

A time to wonder, 
A time to want, 
A time to live, 
A time to do something. 

There is always going to be a time, 
But will you do something when that time comes? 

Michelle Hyde

Сарны шүлэг


Хуучин дэнлүү эцсийн удаа асах шиг тийм тод сартай би хонолоо
Хөгжмийн тайлшгүй хэлээр хүүрнэх тийм яруухан сартай би хонолоо
Хүслийнхээ тухай нулимсаараа бичсэн шүлэг шиг тийм өнчин сартай би хонолоо
Хорвоогийн нүглийг нимгэлэх шидтэй тийм гэгээхэн сартай би хонолоо Continue reading

Тэнд


by: Бямбажаргал

Хувь тавилан хэмээх гүүрэн дээр ганцаараа л зогсном
Хоёр зүгт минь бурхан чөтгөр хоёр хүлээн сууна
Хар цагаан гэрэл сүүдэрийн дайн дотор минь өрнөж
Халуун хүйтэн цаг хормуудаас сүнс минь уйдан гуниглана
Энэ бүхний эцэст эргээд л эхлэл юм гэж үү ? Continue reading

Before Sunrise & Before Sunset


 

 

Өчигдөр үзсэн Before Sunrise болон Before Sunset амралтын маань хамгийн зугаатай нь болж таарах шиг боллоо. Ажил ихтэй өдрүүдээ дуусгах сайхан санаа байлаа. 🙂 Энгийн нэгэн учрал, нэг өдөр, шөнө, зөрөг зам дээр таарсан эрэгтэй эмэгтэй 2-ын тухай өгүүлэх 1 л өдөр.Танд үнэхээр их таалагдсан хүнтэйгээ нэг л оройг хамт өнгөрүүлээд эргээд насан туршдаа хайрлах хувь заяа. 6 сарын дараа уулзах болзоо

 

9 жилийн дараа дурсамж дээр суурилсан номны нээлт дээр эргэн уулзах хос хоёр.Энэ киноны хэллэг, үг, шүлэг нь үнэхээр таалагдлаа. Үнэхээр мундаг зохиол юмаа. Continue reading

Тэр харц


Гил хар үсээ шөнөөр дүүрэн задалчихаад
Гэзгийг минь дэрлэ гэх шиг надруу ширтдэг тэр л харц
Гэгээн гуниг бүхнийг зүрхээр дүүрэн асгачихаад
Гэргийгээ март гэх шиг надруу ширтдэг тэр л харц

Нүцгэн уруулыг минь нүдээрээ эхэлж үнсдэг
Нүгэл болгоныг минь нулимсаараа угааж хардаг
Надаас бэлзэг биш дурлал нэхэж уйлдаг
Нэг л гунигтай ширтэх тэр харц . . .

by: Zaya13

Ш.Гүрбазар : Хоршоо Дэрэм


(миний дуртай шүлгүүдийн нэг. Гүрбазар өөрийнхөө CD дээр үнэхээр гоё уншсан байна лээ. Сонсоод л баймаар. Үг холболт бас тэр гаргаж байгаа хэллэг нь.Бусдад дурсагдаж, санагдаж, мөрөө үлдээсэн нэгэн амьдрал-нэгэн түүх )

Шар хамба шиг толгод зээгэлсэн говь байдаг юм
Шанд бараадсан торгоны хээ шиг сум байдаг юм
Шаглаахан хээний өнцөг шиг жижигхэн байшинд хоршоо байдаг юм
Шагайн тойромшиг хашаандаа намхан Дэрэм гурил үүрдэг юм

Дэрэм гэрээсээ гархад үүр цайдаг байсан
Дэлгүүрдээрээ очиход нар гардаг байсаан
Дэлхий үнэгчилсэн хяруунаар
Дүнсээ угалзуулж алхана
Бөхийсхийн гурилаа үүрхэд нь Бүгд найрамдах улсын төрийн дуулал эгшиглэнэ
Continue reading

Чи надад


Өртэй ч биш дээ чи надад
Өр зүрхэндээ заавал хайрлах албагүй
Өөнтөгч энэ хорвоогоос
Өөрөө би ганцаараа явах юм чинь
Хааяа нэг ирээд яах юм бэ
Хажууд минь үүрд байхгүйгээс

Хүрэн зүрхээ чагначихаад
Холхон амьдраарай надаас
Өглөгч биш дээ би
Өнө мөнх чамд хайртай байхгүй
Өнөөдөр бодож, инээж, гуниглах ч
Өөр нэг өдөр ондоо нэгний өвөрт байх болно
Дасчих гээд байдаг өвчинд
Дандаа л би нэрвэгдлээ ч
Дэндүү сайхантай нь учирах гэж л
Дотроосоо өвчилдөг нь үнэн билээ
Насан турш минь л хайрлах хүнтэй
Нэг их сайхан учирахсан, ямар би дагуулаад одох биш…

А.Хулан

Э.Бат-Үүл: Найман оны сонгууль


Би их улс төржих дуртай биш хэдийгээр сонирхолтой бас яримаар санагддаг хэдий ч. гэхдээ энэ нэг юм бодогдуулаад л байгаам даа 🙂

2008 оны Улсын Их Хурлын, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиуд Монгол Улсын хувь заяаг сорьсон сонгууль байх болно.

2003 онд болсон УИХ-ын 46 дугаар тойргийн нөхөн сонгууль, саяхан явагдсан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын 37 дугаар тойргийн нөхөн сонгуулийн үйл явцыг хүмүүс хараад багагүй шоконд орсон биз. Олон сонгогч эрээ цээрээгээ алдан Continue reading

Би ганцхан хувь


Би ганцхан хувь

Орчлон хүүхнээр дүүрэн гэдгийг би мэднэ
Одсон нэгнийг орлуулах нэг нь олдохгүй гэж би маргахгүй
Гэзэг нь урт ухаан нь богино гэгддэг бүсгүй хүнээр бороо орсон ч
Гэхдээ л би энэ хорвоод ганцхан хувь
Continue reading

Би бүсгүй хүн


Би бүсгүй хүн

Намайг бүсгүй хүн гэдгийг мэддэггүй байлтай
Наадаж хошигносон тоглоом чинь хэтрээд байх юм.
Омголон хүүхэд зангаа чи минь гээгээгүй байлтай
Одоо хүртэл багынх шигээ тоглоод байх юм.
Continue reading

Харанхуй, Аниргүй


Хамгийн сайхан нүдийг тэнд л би харж
Хамгийн цагаан өнгийг тэндээс би мэдэрдэг
Харанхуйд би дуртай

Хамгийн сайхан шивнээг тэнд л би сонсож
Хамгийн уянгалаг аялгууг тэндээс би чагнадаг
Аниргүйд би дуртай

By Заяа 

Зөн совин


Зөрөөд өнгөрөх инээмсэглэлийг урд нь харсан ч юм шиг
Зөөлөн тэр л дуу хоолойг өмнө нь сонссон ч юм шиг
Зүүдэлчихээд мартаж орхисон сэтгэлд танил учирлууд
Зүрхэнд минь ахиад хичнээн нуугдаж үлдээ бол?

Зөрөөд өнгөрөх бүсгүйд би нэг л танил санагдаад
Зөв совин хэн хэнд маань нэг л зүйлийг шивнээд
Урд насандаа дурлалцаж байсан сэтгэлт хосууд ингээд
Учирна гэж байдаг юм уу? ямар танил уруул вэ.

by Kadajo

Намрын цагаан шөнvvд



Намрын цагаан шөнөөр гуниг бүхэн гэгээн
Нам гүмийн тэнгэр сэтгэлийн аялгуу хөглөөд
Нандин дурсамжны чанадад цагаан дарс сөгнөөд
Намуун салхины илбээнд шүлэг тэрлэн суухад
Намрын цагаан шөнөөр гуниг бүхэн гэгээн Continue reading