Dan Brown Novels


Ер нь уншсан номноосоо бичээгүй юм байна. Би хэзээ ч номонд мөнгө харамлаж байгаагүй бас цаг харамлаж байгаагүй юм. 😀 хэхэ тэгээд нэг бариад таалагдвал дуусгаж байж босдог хүн дээ бүтэхгүй. Номыг гамнаж, хайрлаж, дээр нь ч бичиж үзээгүй өссөн болохоор тэр үү номонд их дуртай. 😛
Ингээд хамгийн сүүлийн уншсан хэд маань Dan Brown-ий цувралууд байлаа. Dan Brown нь дууны үг бичиж өөрийн CD-гээ ч гаргаж амжсан бөгөөд түүний алдарын эхлэл нь дэлхийг шуугиулсан Da Vinci Code-оор эхлэсэн юм. Хэдийгээр тэрээр энэхүү номоо 2003 онд бичсэн хэдий ч үүнээсээ урд 3 сонирхолтой юм гаргасан байсан нь сүүлд нь нэрд гарсан юм.

Түүний номнуудын тухай.

1. Өөрийн тоо, код тайлах сонирхлоо даган түүний анхны зохиол нь 1998 онд гаргасан Digital Fortress юм. Энэхүү номонд Сусан Флэтчер гэсэн бүсгүйн тухай гардаг бөгөөд тэрээр АНУ-ын хамгийн нууцлалтай байгууллагуудын нэг болон National Security Agency-д ажилладаг тургүүний код тайлагчдын нэг юм. Үзэсгэлэн гоо сэргэлэн ухаан, мэдлэгтэй энэ бүсгүй хэрхэн байгууллагаа аварсан тухай болон хайр, тачаал, шунал зэргийг гаргасан их өрнөлтэй зохиол.

Үндэсний Аюулгүй Байдлын Агентлагийн маш нууцаар далдлан хамгаалдаг код эвдлэгч Digital Fortress-ийн ч тайлч чадахгүй код гарч ирэх бөгөөд түүний кодыг нь хар зах зээл дээр гаргана хэмээн хуучин албан хаагч, Continue reading

Advertisements

Галилей-ийн тухай товчхон


 

 

Хагацал, бага хайрыг унтрааж, их хайрыг өдөөдөг, Яг л салхи, лааг мөхөөж, түүдгийг ноцоодог шиг.

 

Наполеон Бонапарт

 

Галилей нь шинжлэх ухааны түүхэнд агуу их нээлт хийснээрээ, мөн дарамт шахалтыг даван гарснаараа, хүн төрөлхтний түүхэнд мартагдашгүй агуу хүн гэдгээрээ алдаршсан юм. Харанхуй бүдүүлгийн эсрэг шинжлэх ухааны дайныг өдөөн, XX-р зууны шинжлэх ухааны үндэс болсон ажиглах аргыг нээсэн юм. Continue reading

Жюль Верний амьдрал


Ид ном уншиж эхэлж байхад маань томоо хувь нэмэрээ оруулж, сэтгэн бодох, мөрөөдөх, цаа номонд дуртай болоход тусалсан зохиолч бол яахын аргагүй Жюлсь Верн. Түүний зохиолуудыг мэдэхгүй хүүхэд гэж байхгүй болов уу. Би 15 настай ахмадаас нь бусдыг нь бол хэд хэд уншсан шүү. Тэр нь лааг хэцүү хэллэгтэй байгаад байсан юм. Энэхүү зохиолын амьдрал уран бүтээлийг нь эргэн сөхъе. 🙂

Францын алдарт зохиолч Жюль Верний “20-р зууны Парис” хэмээх роман нь нас барснаас нь хойш бараг зуун жилийн дараа хүн төрөлхтний төсөөллийн галыг дахин нэг ноцоож өгчээ. 1863 онд бичигдсэн уг ном удаан хугацааны турш хайрцагт хадгалагдаж байсан бөгөөд 1989 онд ач нар нь олжээ. Ирээдүйн тухай зохиолчийн зөгнөлд гардаг шил толь болж Continue reading