Сүнстэй байшин


Ингээд орой суужийдэг байхгүй юу. Тэгсэн чинь дээр түг түг түг гэх чимээ аажуухан дугарахаар нь юу билээ гэж хальт бодсоод л дахиад суужийдэг байхгүй юу. Ахиад л жаахан байж байснаа пүн пүн пүн гээд л аажуухан дүнгэнээд эхэлдий. Үзэж байсан кинүүгээ хальт зогсоочоод л чихээ тавин сонсов. Дув дуугүй юу ч байхгүй…

Заа чих нэг бишээ гэж бодоод л унтав. Маргааш нь тэгсэн чинь орой нь биш бүүр нартай гэгээтэй дү дунд дүн дүн пүг пүг гэсэн дуу дээр гараад болдоггүй тэгэхээр нь эгч ер нь юу болоод байна гэж бодон сүнс этэр байхгүй дээ гэсэн шиг шалгахаар дээшээ аажуухан шатаар мацтал өмнөөс ҮҮҮҮааааа түг түг түг гээд гүйгээд нэг юм гараад ирсэн. Пан тас харанхуй болцон Continue reading

Hehe


Хэхэ. Бүүр шөнө болоод унтах дөхсөн чинь чихэр идмээр санагдаад хажууханд байдаг килонк орж 24 цагийн дэлрүүрээс нь cheese cake авав. Гоё байна. 😀

Замдаа Нанитай ярьж байсан чинь манай дүү намайг хичээл хийж байгааг 2-хон л удаа харсан гэнээ. Бүхэл бүтэн 17, 18 жил сурч байхад ш дээ. Юу байсан бээ гэсэн чинь

Нэг дэхь нь 1 дүгээр ангидаа ороод бичиж сурч байхдаа аавтай хамт монгол бичиг давтаж, тоогоо бодож байсан үе гэнэ. Өөрөө миний хичээл хийж байсан ширээн доор тоглоод жаргалтай байсан юм байхаа хэхэ. Нэгдүгээр ангид орсон юм чинь хийлгүй яахав дээ. 😛

Харин хоёр дахь удаа нь гэсэн чинь 8 дугаар ангидаа англиар бичиж байхдаа А үсгийнхээ бичлэгийг өөрчлөх гэж хичээж хичээлээ хуулж байсан үе гэнээ.

Тэгээд л болоо. Бид 2 хамт байгаагүй гэж худлаа ярихгүй ээ. Бүхэл насаараа хамт байсан юм чинь намайг Нанигаас өөр сайн мэдэх хэн байхав??? Тэгчээд 2-хон удаа харсан гэж байгаам даа хичээл сууж хийж байгааг хэхэ. Их сургууль этэр бол байхгүй хэхэ…

Hello Barcelona, Bye Girona


Бичээгүй уджээ дээ янз нь. Хичээл амарчихсан бөөн даалгавартаа баригдсан нэг хүн сууж л байна. Гэхдээ тэрэндэ ямар гандан буурах биш 2 3өдөр Barcelona орчоод ирэх шив дээ. Гоё газар юмаа их таалагдсан. Ер нь Европын хотууд хоорондоо адилхан байдаг болохоор тэр их этэр гэж хэлэхгүй ч гэсэн өөрийн гэсэн онцлогтой 😀

Эндээс харьцангуй хямд нислэг Girona руу байсан болохоор нэг найзтайгаа нийлээд хичээлээ мартаад нисчихсэн хэхэ. Бүүр шөнө Barcelona хүрээд шууд нам унтааск. харин маргааш өглөө нь хотын турээ эхлэв. 

Barcelona угаасаа жуулчдын хот нь болохоороо улирал нь эхлээд хүн хөл ихтэй дээрээс нь яг биднийг очёон өдөр Chelsea vs Barcelona тоглолт болох гээд бөөн фанатууд ирж байсан. Цаг агаар нь дулаахан байсан болохоор бүтэн өдөржингөө алхахад зохистой байваа гэж хэхэ. 😛 Continue reading

Өнгөт Аялгуу-Yuriko Ashino


Дрэсдэнд явж байхад тэндэхийн хамгийн алдартай Эмэгтэйчүүдийн Сүмд Японы нэрт хөгжимчин Юрико Ашиногийн үзэсгэлэн гарсан байсан юм. 

 

Зураг бүр нь өөрийн гэсэн хөг аялгуутай тэрийгээ илэрхийлсэн  өнгөтэй цаанаа л нэг тайвшруулсан. Үнэхээр таалагдсан. 🙂

 

Хадагтай Ашино 7 настайгаасаа төгөлдөр хуураар хичээллэж эхэлсэн бөгөөд одоо бол зургийн үзэсгэлэнгээ гаргасаар л яваа 🙂

 

Түүний сайт руу нь ороод зургийг нь заавал үзээрэй 😉 

http://www.yurikoashino.com/en/profile.html

Whispers of the Heart cartoon ;)


Энэ хүүхэлдэйг би  оюутан байхдаа Япон монголын төвийн кинүүгээр япон хэл сурах курсэд нь байхдаа байхаа анх үзэж япон хэл байсан санагдаж байна. Надаа хэл сурахаасаа илүүтэйгээр хүүхэлдэй нь таалагдаж байж билээ. Гэхдээ дуусгаж чадаагүй л дээв Хажуугаар нь ажил гараад хичээлдээ явахгүй мөртлөө өөр юм хийгээд дуусгаагүй юм хүүхэлдэгээ ч курсээ ч хэлээ ч. Нэг тиймэрхүү

Гэхдээ өчигдөр бүтнээр нь үзсэн чинь яагаад ч юм аав нь манай аавтай лаг адилхан эгч нь би өөрөө юм шиг санагдаа нэг л дотно. 

Гэснээс энэ Veoh чинь лаг давгүй бүтнээр нт кинүүг нь татаж болдог юм байна лээ. Үзээрэй хөөрхөн дуу ч гэсэн хэхэх

С.Энх-Амгалан: Мэдрэмж Үзэсгэлэн


Хавар ирээд боломж л олдвол гадаа гарах нөгөө өвчин нь хөдөлчихсөн. 😀 /Мистигийн хаврын синдром байхаа 😛 / Уул нь аааль дээр үзсий. Тэгсэн чинь

Их хурц тод өнгөтэй, морины зураг давамгайлсан юм байна лээ. 🙂

Улаан фонтой морь Continue reading

Ажил хэргийн зорилго


Ингэж бодлоо. Ингэж шийдлээ. 😛

Хувийн болон хувьсгалын ажлаа тус тусад нь байлгах үүднээс шинэ блог нээв. гар хөлний асуудлаас болоод хараахан сараачиж, сайжруулж амжаагүй байгаа. Битгий ороорой зааа хэхэ./

Нөгөө ажиллаж байгаа Төрийн бус байгууллагын хүрээнд хөдөөний болон гудамжны хүүхдүүдэд туслах, энэ талаар бодож байсан төслүүд болон бодлоо сараачих зорилготой юм.

Аюунгаа, Оогийноо нарт туслан бас хамтрах зорилгоор Монгол Хүүхэд сайтийг хөтлөх юм. Монголынхоо ирээдүй, аж жаргал, инэмсгэлэл хайрласан хүүхдүүддээ туслая. 🙂

Та бүхэн ч гэсэн өөрийн санаа бодлоо хуваалцаж гар бие оролцоно гэж найдаж байна. 😉

Ингэдий байна лээ


Би дандаа гайхдаг байсан юм. Юунд вэ гэхээр замын хажуугаар, дээр доор заавал чихэр жимс, хоол унд рекламдаад энэ тэр гэж боддог байсий. Яахуу нөгөө маркетингийн хувьд бол ойлгоод, толгой ажиллаад байгаан харин зүгээр л алхагчийнхаа хувьд бол ойлгохгүй байсан юм. 🙂

Тэгсэн чинь өчигдөр гэнэт агуу ихээр ухаарлаа. Бүр тэгж яривал бие мах бодиороо мэдэрлээ. Цаашилбал сэтгэл санаагаараа ойлголоо. Тэр хүмүүс байна ш дээ. Гудамжаар алхаж яваа өлсгөлөн хүмүүст зориулсан юм байна. 😛 Нээрээ шүү. Би хичээл рүүгээ алхаж явах дуртай болохоороо гэлдрээд үсчээд бүдрээд явж байсан чинь шууд тэр зургийг хараад ходоод маань хонхолзоод, хоол нэхээд үгүй амттай юм ч нэхсэн юм уу ямар ч л гэсэн нэхээд байсан.

Бүүр багшийн урд суучаад өөдөөс нь харчаад толгойд хичээл биш чихэр, хоол халуун кооохий цай сүү эргэлдээд байгаа юм чинь. Цагаа харсан чинь хичээл эхлээд 10 минут, 15 минут, 20 минут дуусдаггүй ээ. Толгой өвдөөд байсан. Би хүлээгээд л.

Тэгэхээр байна ш дээ. Тээр дэээр байгаа хоол ундны зураг чинь хүнийг өлсүүлдэг ид шидтэй эд юм байна лээ шүү. Хажуугаар нь өнгөрөхдөө нүдээ аниарай гэхдээ над шиг хүн мөргөж болохгүй шүү 😉

С.Лувсанзундуй-Өвгөдийн нутаг


Өчигдөр өдрийн цайны цагаар гадаа сайхан сэтгэл санаа өндөр байсан тул дуугаа дуулаад таргаа уугаад энэ үзэсгэлэнг үзсэн юм.

Дээр очсныг бодвол ус этэр нь татраад арай дээр болчихсон байсан. Урлагийнхнаа дэмжээд засвар энэ тэрийг нь хийж болдоггүй юм байх даа. Зураг муухай болчихвол яана. 😦

За үзэсгэлэн рүүгээ орий. МУЭ-ийн тэргүүний ажилтан, ахмад уран бүтээлч С.Лувсанзундуй гуайн энэ үзэсгэлэн аргагүй өөрийнх нь үеийг харагдуулсан хуучны байсан гэдгийг нь хэлэх нь зөв болуу. Тэр будгийн өнгө, сэвэв зэрэг нь. Аль 1928 онд төрсөн юм байна лээ. Өөрөө тэгсэн хэрнээ ануухан өвөө байсан.

Намайг ороод зураг хараад л, таалагдсан хэдэн зургаа авсан чинь өөрөө хүрч ирээд “Чи сурдаг уу” гэж ирээд л асууж байна лээ. Тэгснээ “Хүмүүст хэрэг болдог юм шиг байна лээ. Таалагдсан зургаа аваарай миний хүү” ингэсэн. Би инээгээд л зогсоод байсан 😛

Зурагнууд нь лав миний мэдэх үе биш байсан. Гэхдээ сонирхолтой юм шиг.

Continue reading

Хожуу ухаарал


Сонин юм даа. Хачин юм даа. гайхалтай юм даа. Ер нь л нэг тиймэрхүү.

Нөгөө арзгар Мисти чинь замбараагүй арван шар үсээ авч нэг боож үзээд барьж нэг баглаж үзээд болохгүй болохоор нь нэг өдөр хумьж самнаад шулуухан, тэгшхэн намбатай болж үзвээ. Тэгсэн чинь хүмүүс таньдаггүй ээ. 😛 Continue reading

Бичлэг №400 :P


Хэхэ. Ингээд блогоо нэгээд жил арай хүрэлгүйхэн 400 дахь бичлэгээ хийж байна. Хурдан юмаа. Оруулна гээд бичсэн юм нэлээн хэд байсан хэдий ч өөрөө бичсэн нь дээр юм байна гэж шийдлээ. 😀

Тоо гэдэг хурдан юмаа. Минут, цаг, өдөр хоног, сар, жил, нас гээд л бүгд тоогоор үргэлжилдэг. Жилд 365 хоног байхад одоо 400 дахь нь гээд тооцолоход өдөрт доод тал нь нэг бичлэг байнга байсан болж таараад байгаан. Тэгэхээр чинь би өөрийнхөө бүтэн жилийнхээ түүхийг ингээд л Continue reading

Таксичны 7 хоног


Өглөө ажил руугаа алхах маань худлаа болоод дандаа гэрийнхээ урдаас тусламжтайгаар явдаг болоод энэ өвлийг баржийна дөө. 😦 Такси ах нар чинь мөнгий нь аваад л хүргээд өгнө. Би замаа заана, замдаа элдэвийг чалчина, заримдаа дуугүй явна, дийлэнхдээ дуу сонсоно. Дуу дуундаа “Ээжийн минь чанасан цай” гэх мэт эрт баларын зохиолын дуунуудыг хангинуулдаг тул би ч өөрийнхөө орилсон бахирсан дуугаа сонсохоо илүүд үзээдийдэг юм. 😀 Continue reading

Д.Эрдэнэ Уран бүтээлийн үзэсгэлэн


Дээрээс хойш анхаарал татаад байсан үзэсгэлэнгээ өнөөдөр өдрийн цайгаараа амжууллаа. Д.Эрдэний Уран бүтээлийн үзэсгэлэн. Олон газар уран бүтээлийнхээ үзэслэнг гаргаж байсан нэртэй зураач. Их залуу хүн шүү. Энэ удаагийн үзэсгэлэн нь түүний олон улс оронд гаргаж байсан зургуудаас дийлэнх нь бүрдсэн байсан бөгөөд дийлэнх зуранууд нь сонирхлыг маань татсан юм.

Сүүдрийг ихээхэн тод гаргаад зургаа өвөрмөц болгодог санагдсан юм. Эмэгтэй хүн, оронзай, бас баллетчдыг үнэхээр гайхалтай гаргаж ирсэн нь мундаг 😀

Existence 1 Continue reading

PLAYTIME-2007


Энэ оны Playtime-2007 ч тун чиг урт давгүй болсон шүү. Өдөр 5-аас эхлээд шөнө 1 өнгөрөөгөөд дууссан энэхүү тоглолтод нийтдээ 40 гаруй хамтлаг оролцож өөрсдийн дуугаараа үзэгчдийг баясгасан. Тэр дундаас мэдээж олонд алдартай, тэсэн ядан хүлээдэг хамтлагууд байсан бөгөөд шинэ залуу бас чиг давгүй дуулдаг хөөрхөн нь зөндөө бийнэ лээ. A Sound, Starfish, Daisy, Mohanic, Dizzy гэх мэт хамтлагуудын дуунууд таалагдаж үсэрч баахан бүжлээ. 😛 Хүзүү бөөн хүндүүр хэхэ. Continue reading

3 өдрийн амралт


Хэдэн өдөр дарааллан сайхан амрах төлөвлөгөөтэй байсан, тэрийгээ ч сайхан биелүүллээ. 😀 Энэ долоо хоног чинь юу боллоо байз. Аан толгойгоо эргэтэл хуралдаж, баахан mission-тэй байсан чинь өдөр хоног ч урссан дөө. Орой нь хэдийгээр хичээлдээ явах байсан хэдий ч хурал, ажил гэсээр хэдэн өдөр тасалчихсан 😦 уг нь дүн гарах гээд айлгаад байгаа ш дээ удахгүй. тэгээд л санхүүгийн хичээл дээрээ очихоор нэг л намайг унагаах гэсэн чинь шалгалт аваад байдаг юм. Би гэдэг хүн толгойгоо мажаад л улайдаг хэхэ.

Баасан гэдэг өдөр чинь баахан хурал дуусаад хичээлийн шалгалтаа өгчихөөд Ладийз тэргүүтэнтэй уулзсан. Би хальт хожсон ш дээ сүүлийнх дээр Сергейтэй тэнцээд хоёулаа гарах болчоод хуруудсан чинь хожигдчихсон болохоос биш. Дараагийн ажиллагаа караоке гэсэн чинь би ямар дуулах биш мундагчуулын хажууд ангийнхан Continue reading

Ардын зураач Б.Чогсомын уран бүтээлийн үзэсгэлэн


Хавьд үзэсгэлэн гараагүй байж байгаад Урдын зураач багш Бадамжавын Чогсомын уран бүтээлийн үзэсгэлэн саяхан гарчээ. Түүний бүтээлүүд нь их энгийн, амьдралд ойрхон юм шиг мөртлөө өнгөний сонголт, хүний нүүрний хувьрал нь их өвөрмөц санагдав. Мөн түүнчлэн олон бүтээл нь 1980-аад оны үнэр зурагдсан байсан тул бидний мэдэхгүй, анзаараагүй зүйлсийг ч зураач хүний нүдээр зурсан нь таалагдсан.

Нэг анзаарсан зүйл гэх юм бол өөрийн оюутнуудаа их зурдаг юм байна лээ. Зургийн үзэсгэлэнгийн хэсгээс 😀

Өнчин хүүгийн цэц булаалдсан нь, 2006, Зотон тос

Дарь Овоо, 2006, Зотон тос – Энэ зураг надаа их таалагдсан юм. Лааг тайван байдлыг илэрхийлээд байгаа мэт. Continue reading

Хонхны баяр No.3


Сургууль төгссөн хүн болгон тодорхой хэмжээгээр хонхны баяр тэмдэглэдэг. Би ч мөн адил холуур тойрсонгүй бүүр дундаар нь дайраад гарсан. Ой ухаан маань буруу эргээгүй бол 3 ч удаа хийсэн юм шиг байна. 😀 хэхэ Эхнийх нь 10 жилийн 8 дугаар ангид, 2 дахь нь 10 дугаар ангидаа харин сүүлийнх биш хэдий ч одоогоор сүүлийнх гэж тооцогдоод байгаа их сургуулийн хонхны баяр. Хүмүүс хамгийн сайхан үе оюутан нас гээд л бахархууштай, залуу насаа дурсдаг юм байна лээ. Мисти гэдэг хүний залуу нас нь эрт эхэлсэн үү, дурсан санах ойд нь алдаа гарсан уу бөө мэд гэхдээ л хамгийн дурсамжтай нь 10 жилийн сүүлийн 3 жилээс эхлээд байдаг юм. Яагаад гэсэн асуултын хариу нь уртаа болох тул дараа нь дэлгэрэнгүй бичнээ харин одоо түүний том хэсэг болсон хонхны баярынхаа талаар нэг сараачаадий 😉 Continue reading