Pay It Forwatd (2000)


Хүүхэд болгон өөдрөгөөр харж өөрчлөлт хийхйиг хүсдэг бол уу? Рay It Forward, энэ кинүүг үзээд баахан уйлав хэхэ. Лаг хөөрхөн кинүү байна лээ заавал үзээрэй 😉 Би бага дүүдээ бол заавал үзүүлнэ гээд татаад авчихсан байгаа. Одоо аваачиж л өгөх үлдэж байх шив дээ. 😛

Үйл явдал нь нийгмийн ухааны хичээлийн даалгавраар эхэлнэ. Яаж дэлхийг өөрчлөх вэ гэсэн даалгавар авсан 11 настай Трэвэл хүү нэгэн зорилт тавьснаар эхэлдэг бөгөөд нэг хүүхдийн хүсэл, 3 хүнд тусалснааар хэрхэн хэдний авьдрал өөрчлөгдөж байгаа, дахин нэг боломж олдоно гэдэг хэрхэн үнэтэйг харуулдаг.

Тоглоомын дүрэм: Хэрэв чи хэн нэгнээс тусламж авсан бол баярлалаа гэж хариу тус хүргэхийн оронд дахин өөр 3 хүнд туслах ёстой … ЧАДАХ УУ?

Treiler:

Үзэх линк


Татах линк

Advertisements

Home (2009)


Home гээд энэнхүү баримтат кинүү нь 2009 онд гарсан бөгөөд байгалын гайхамшигтай зараг авалт, зураглал мөн найруулгыг гарган бидний өдөр тутмын сэтгэл зовоодог асуудлыг хөндсөн юм. Эхлэлийн soundtrack нь би андуураагүй бол манай ардын сайхан уртын дуу л байх шиг байсан дааа 😀

Заавал үзээрэй 😉

Хавьд үзсэн кинүүнүүд-1


Заа эхлээд анхаарууллаа шүү. Би хичээлээ хийгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн, ажилаа ч хийхгүй байгаа бас шөнө унтахгүй өдөр унтах гэж үзэж байгаа гэж. Харин кинүүгээ бол мартаагүй шүү. Их байна гээд загнаваа 😛 Үсгийн дарааллаар явуулав. 

1. A Simple Promise (2008):  Их хөөрхөн кинүү болсон байсан таалагдсан. Мөрөөдлийнхөө төлөө явж байгаа залуу хос. Бие биендээ өгсөн энгийн амлалт, үр хүүхдээ гэх хайр, өөрийгөө золиослон гаргасан шийдвэр, өөрийг батлах гэсэн оролдого. Авъяаслаг хоёр хос болох дуучин болохыг мөрөөддөг Мадисон бас зургийн үзэсгэлэнгээ дэлхий даяар гаргахыг зорьдог Маркус нарын авьдралын тухай. Амласан амлалтдаа хүрч хажууд нь түшиг болсоор байсан нэгнийгээ юугаа золиолон байж амлалтдаа хүрснийг хожим нь ухаардаг. Жүжиглэлт энэ тэр нь нээх сайн биш ч гэсэн кинүүний утга агуулга нь үнэхээр таалагдсан. 🙂 

Continue reading

Амралын кино-3


Хэдэн өдөр сайхан амарлаа. Тэгээд үзсэн хэдэн кинүүгээ сараачъя. Яагаад ч юм нэлээн их нь дандаа бодит явдал дээр тулгуурласан кинүүнүүд ч байсан болоод тэр үү таалагдав.

1. Өдөр болгон хэдэн ангиар хороосоор байгаад CSI: Crime Scene Investigation Las Vegas-ийн эхний 6 season-ийг нь үзэж дуусгав. Уул нь одоо 9 нь гарч байгаан гэнээ надаа бол 6 хүртэл л байсан юм харамсалтай нь. Бодоод байхнээ би мэргэжлээ буруу сонгосон юм шиг санагдаад бас, гэмт хэрэг хийх гэцүү дандаа баригдах юм байна гэсэн дүгнэлтэнд хүрээд байгаа хэхэ 😛 Давгүй анги болгон нь өөр болохоор сонирхолтой байдаг юм 😀 CSI-ийн анхны хувилбар нь бөгөөд дараа нь зөндөөн мужийн нэртэй гарсан гэж байна лээ 😉

[kml_flashembed movie="http://www.youtube.com/v/3NzgPNpQkno" width="425" height="350" wmode="transparent" /]

Continue reading

Gone baby Gone


Gone Baby Gone (2007): Амралтын кинонуудынхаа нэгээр сонгон үзлээ. Тэгээд дараа нь зөндөө бодлоо.

Үйл явдал нь нэгэн жаахан охин алга болсноор эхэлдэг бөгөөд эхнээсээ эрэлд оролцож байгаа хүмүүсийн маск нь бүгд өөр, зорилго нь ч эсрэгээрээ Ээж нь хүртэл…

Харин тэр дунд зөв зүйл хийх гэж оролдсон хос хоёрын амьдрал, амь нас, итгэл бүгд шалгуураар дамжиж эцэстээ шийдвэр гаргалт дээр …

Бэн Афликийн найруулж хийсэн энэхүү киноны найруулагчид нь алдартай Mystic River гээд бас нэгэн мундаг киноог хийсийм байна лээ. 😉 Үзээрэй 😀

[kml_flashembed movie="http://www.youtube.com/v/j_F_SH07nsE" width="425" height="350" wmode="transparent" /]

Хүн өөртөө хэрэгтэй, өөрийнхөө зөв гэж бодсон юмаа өөртөө итгүүлэхийн тулд юу ч хамаагүй хийж, хэлдэг гэдгийг ойлгов. Нээлт ч биш л дээ. 😛 Гэхдээ өрөвдөлтэй санагдлаа. Үнэхээр л өөрийгөө тэгж өлхөн зөвтгөж байгаа нэгэнд нэгнийг хуурах хэчнээн амархан байдаг бол. 😦 Гайхалтай. Continue reading

Кинүү сонирхогчдод


Манай нэг найз кинүүнд дуртай Мистид гээд чулуудсныг нь би бариад авлаа. Дотор нь нэг ийм юм байна 😉

ENJOY

Амралын кино


Зөө тэгэхээр амралтаараа ёстой дуртай юмаа хийж өнгөрөөсөн. Кинүү үзээд л гэртээ. 🙂 Үзсэн кинүүний талаар. Хэдэн долоо хоног үргэлжилж байгаа болно. 😀

1. Хайж хайж явсны үндсэн дээр герман хэл дээр 2 ч удаа худалдан авч байж нэг англи subtitle-тайг нь олж авсан юм. Германчуудын өөрсдийнх нь бахархдаг, Romy Schneiderийн тоглосон кинүүг нь баясан үзэв. 😀 Багадаа тэсэн ядан хувааж үздэг байснаа ч нэг өдөр дуусгав. 😉

Хэдийгээр кино түүний аз жаргалтай үеэр нь хийсэн боловч, жинхэнэ амьдарл дээрээ үнэхээр л зовсон юм байна лээ 😦 Гол дүрийн жүжигчин маань ч нээх өөр замаар явсангүй байсан 😦 Гэхдэ гоё киноо. Дуртай. 😀 Одоо бол миний цуглуулгад байгаа. Бөөн баяр.

2. The Bucket List: Хүсэн хүлээж байж Брадаас авч үзээд баярласан. Үнэхээр гоё кино байсан. 🙂 Тийм сайхан хоёр жүжигчнийг ийм насандээр нь ч гэсэн ингэж амилуулж чадаж байна гэж бодохоор. Үнэхээр л үхэхээсээ өмнө хийж амжуулий гэсэн хүсэл хүн болгонд байдаг болов, ямар нэгэн хүчин зүйлээс болоод бүтдэггүй, амждаггүй мартагддаг. Тэгвэл энд нэгэн хүний хүсэл бүхлээрээ биелэхээс гадна, амьдралдаа утга учираа олоход нь тусалж байгаа сонирхолтой өгүүлсэн байсан.

Хэрэв та 3 сарын дараа нам барна гэдгээ мэдвэл яах байсан бэ? Дандаа байсан сайн найз, нөхөр, эхнэрийнхээ бүрийг хүргэлжлүүлэх үү эсвэл өөртөө цаг гаргах уу? 😉 Continue reading

Serials


Зээ анх Халтар царайт гарч эхэлж байхаас л олон ангит кинүү чинь монголд дэлгэрсэн юм байна. Би ч жаахан байж бараг тэр халтар царайтаас илүү гадуур тэнэх дуртай хүүхэд байсан юм.

Дандаа сонирхол татаж ОРТ-ээр гарахыг нь хүлээдэг байсан нэг кинүү нь

The X-File. Анги болгон нь хоорондоо хамааралгүйгээр үргэлжилж, мааш сонирхолтой өрнөдөг нь таалагддаг байсан. Бүгдээрээ нийлж байгаад л ярина даа. Зөрүүд юм болохоороо Маулдэрийг дэмжээд л. Бүүр 10 жилдээ нэг эрхзүйн тэмцээнд орох гэж бэлдэж байхдаа багаа тэгж нэг өгөөд бүүр цаашлаад дүүргийнхэд хүртэл орж байсан юм байна. 😀 Continue reading

Before Sunrise & Before Sunset


 

 

Өчигдөр үзсэн Before Sunrise болон Before Sunset амралтын маань хамгийн зугаатай нь болж таарах шиг боллоо. Ажил ихтэй өдрүүдээ дуусгах сайхан санаа байлаа. 🙂 Энгийн нэгэн учрал, нэг өдөр, шөнө, зөрөг зам дээр таарсан эрэгтэй эмэгтэй 2-ын тухай өгүүлэх 1 л өдөр.Танд үнэхээр их таалагдсан хүнтэйгээ нэг л оройг хамт өнгөрүүлээд эргээд насан туршдаа хайрлах хувь заяа. 6 сарын дараа уулзах болзоо

 

9 жилийн дараа дурсамж дээр суурилсан номны нээлт дээр эргэн уулзах хос хоёр.Энэ киноны хэллэг, үг, шүлэг нь үнэхээр таалагдлаа. Үнэхээр мундаг зохиол юмаа. Continue reading

Амралтын кино


За хичээл дууслаа. Амралт эхэллээ. Ажил овоорлоо ёоодий. Ёстой нэг хичээлийн амралтаа тэмдэглэж ангийнхандаа хальт чирэгдэн шоудаад маргааш нь бүтэн хагас өдөр кино үзэв. Янзан бүрийн кино үзсэн бөгөөд гэртээ байгаа хэдийгээ дуусгах төлөвлөгөө улам ойртсоор. 😀

Энэ удаад нэлээн олон төрлийн жанрыг сонгож үзсэн бөгөөд дийлэнх нь ихээхэн таалагдав. За товч тайлбар этэр нь:

1. The Bubble (2006) : Staring Ohad Knoller, Joe Sweid, Daniela Wircer, Alon Freidmann

Израйл гаралтай залуу найруулагч Eytan Fox-ийн 8 дахь кино. Энэ кино нь 5 шагнал хүртсэн юм. Анх cover-ийг нь харчаад гайхаж байгаад үзсэн чинь таалгдав. Нийгэм, улс төр, дайнаас залхсан 4 найзын амьдрал. Яг л өөрсдийнхөө хүссэн bubble дотор гэхдээ үг шигээ тийм хялбар биш. Израйль, Афканистанд болж байгаа улс төрийн мөргөлдөөн, байнгын алан хядах, өөрийгөө золиослох нийгэм, gay болон түүнийг хүлээн зөвшөөрдөг хүмүүсийг үл ойлгох, ёс заншил, нийгэм эцэг эх гээд л 4 амьдралаар харуулсан.

Үйл явдал нь болохоор өрнөлтэй, төгсгөлтэй, дундаа яриатай 😛 хэхэ. Continue reading

Амралтын кино


Зий би гэдэг хүн чинь сайхан амралтыг киногүйгээр ховорхон төсөөлнө шүү. Энэ удаад ч өөртөө сайхан зав гаргаж байгаад хэд хэдэн кино үзлээ. 🙂 Давгүй шүү. за ингээд ингэсий 😛

1. МҮТВ-ээр Хагасайнд гарса. Үнэхээр таалагдсан шүү энэ кино. “The Good Shepherd” (2006) онд гарсан. Robert De Niro-ийн 1993 оноос хойш найруулсан 2 дахь кино болсон байна. Кинонд Matt Damon, Angelina Jolie нар тоглосон бөгөөд АНУ-ын Тагнуулын төв газрын (CIA) үүсэл, түүнд том хувь нэмрээ оруулж байгаа эх оронч залуу, тагнуулч Эдвард Вилсоны тухай гардаг. Үйл явдал нь Дэлхийн Хоёрдугаар дайн болон Хүйтэн дайны үеэр өрнөдөг бөгөөд тухайн үеийн бодлого, нууц ажиллагаа гэх мэт сонирхолтой өрнөлүүдээр гаргаж өгсөн. Бодит түүх дээр үндэслэсэн гэсэн. 😀 Өөрийн хайртай хүүхэнтэйгээ биш харин найзынхаа жирэмсэн болгосон дүүтэй нь сууж хүүтэй болсноор эх орон, гэр бүл хоёрынхоо аль нэгийг нь сонгох шаардлага сүүлд нь гардаг.

Киног он цагийн хувьд замбараагүй гэмээр гэхдээ хоорондоо нарийн холбоотой хийсэн нь таалагдсан. Мөн гэр бүлээ гэж, нөхрөө хүлээн хүүгээ 6 жил өсгөж байгаа тэр эмэгтэйн хүч, тэвчээр мундаг байна лээ шүү. Хэнд ч итгэж болохгүй, үргэлж анхаарал сэрэмжтэй бай, хүн биш бараг робот шиг байх болж байгаа нь хүнд 😦 За тэгээд үзээрэй гэж санал болгоё доо. 😉 Continue reading

3 өдрийн амралт


Хэдэн өдөр дарааллан сайхан амрах төлөвлөгөөтэй байсан, тэрийгээ ч сайхан биелүүллээ. 😀 Энэ долоо хоног чинь юу боллоо байз. Аан толгойгоо эргэтэл хуралдаж, баахан mission-тэй байсан чинь өдөр хоног ч урссан дөө. Орой нь хэдийгээр хичээлдээ явах байсан хэдий ч хурал, ажил гэсээр хэдэн өдөр тасалчихсан 😦 уг нь дүн гарах гээд айлгаад байгаа ш дээ удахгүй. тэгээд л санхүүгийн хичээл дээрээ очихоор нэг л намайг унагаах гэсэн чинь шалгалт аваад байдаг юм. Би гэдэг хүн толгойгоо мажаад л улайдаг хэхэ.

Баасан гэдэг өдөр чинь баахан хурал дуусаад хичээлийн шалгалтаа өгчихөөд Ладийз тэргүүтэнтэй уулзсан. Би хальт хожсон ш дээ сүүлийнх дээр Сергейтэй тэнцээд хоёулаа гарах болчоод хуруудсан чинь хожигдчихсон болохоос биш. Дараагийн ажиллагаа караоке гэсэн чинь би ямар дуулах биш мундагчуулын хажууд ангийнхан Continue reading

the Notebook


Хагас сайн өдөр ажил дээрээ ирээл лааг идэвхитэй ажил хийдэг хүн болсон чинь байхгүй бүтэн өдөр залхуу хүрээстэй, лазан мандаастай байгаа юм чинь. Гараад Зайсан руугаа алхъяаа гэтэл хүйтэрсэн тул муухай байнөө. Тэгээд дээр ажлын маань сайхан сэтгэлтэй залуугийн олж өгч байсан The Notebook-ийг үзэхээр шийдэв. Өөртөө сайхан гэгч нь кофе чанаж аваад гоё кино дулаахан өрөөндөө 😀 нулимас унагаад л.. Continue reading