Өнгө өнгийн амьдрал


Хавьд юм бичээгүй бололтой. Нэтээр тэнэж, гэрээ чимэглэх юм хайж байсан чинь нэг хөөрхөн сайт таарав. Ухаад л байсан чинь ийм гоё зураг олдов. Тэгээд хуваалцав. 😀

Миний дуртай бороо шүхэр тэгээд тэнээд л баймаар гудамжууд ккк Kal Gajoum өөр нэг миний дуртай зураачтай төстэй зурдаг юм байнаа.

 

https://i1.wp.com/www.beautifullife.info/wp-content/uploads/2011/04/27/06.jpg

Continue reading

Advertisements

Өнгөт Аялгуу-Yuriko Ashino


Дрэсдэнд явж байхад тэндэхийн хамгийн алдартай Эмэгтэйчүүдийн Сүмд Японы нэрт хөгжимчин Юрико Ашиногийн үзэсгэлэн гарсан байсан юм. 

 

Зураг бүр нь өөрийн гэсэн хөг аялгуутай тэрийгээ илэрхийлсэн  өнгөтэй цаанаа л нэг тайвшруулсан. Үнэхээр таалагдсан. 🙂

 

Хадагтай Ашино 7 настайгаасаа төгөлдөр хуураар хичээллэж эхэлсэн бөгөөд одоо бол зургийн үзэсгэлэнгээ гаргасаар л яваа 🙂

 

Түүний сайт руу нь ороод зургийг нь заавал үзээрэй 😉 

http://www.yurikoashino.com/en/profile.html

Leonid Afremov-ийн Бороон дүрслэл


Уйтгартай бүүдэг үдшийг ч, урамтай сайхан агшныг ч хурц тод өөрийн ертөнцөөрөө бүтээдэг Leonid Afremov-ийн зурагнуудаас. Би өөрөө бороонд дуртай гэхдээ бороог ингэж дүрсэлж байгаа зургийг ховорхон харсан болоод ч тэр үү үнэхээр таалагдаж байна. 😀

Бороог би ингэж л төсөөлдөг бас хүсдэг.  Enjoy 😉

Rain Princess Continue reading

С.Энх-Амгалан: Мэдрэмж Үзэсгэлэн


Хавар ирээд боломж л олдвол гадаа гарах нөгөө өвчин нь хөдөлчихсөн. 😀 /Мистигийн хаврын синдром байхаа 😛 / Уул нь аааль дээр үзсий. Тэгсэн чинь

Их хурц тод өнгөтэй, морины зураг давамгайлсан юм байна лээ. 🙂

Улаан фонтой морь Continue reading

Инээлгэсэн хүн шагналтай :P


Өнөөдрийн зураг. Нэр нь бүү мэд. Нэр нь бөө мэд. Нас нь тодорхойгүй. Нөхцөл байдал нь үл мэдэгдэх янзтай. Тайлбарлаж, олж өгч, инээлгэсэн хүн шагналтай. 😛

Зураг юу өгүүлнэ вэ? -2


За хэд хоног нэтээр элдэв зураг сонирхлоо. Үнэхээр авъяастай мундаг хүмүүс зөндөө байх юмаа. Ингээд нэг юм шийдлээ юу гэхээр долоо хоног болгон нэг зураг тавиад тэрэндээ нэр өгч, өгүүлсэн учрыг нь тайлнаа.

Та саналаа хэлнэ буй заа. 😉

Энэ зураг юу хэлээд байх шиг байна.

Нэг хүн лав их эротик юм байна чи яаций гээд байсан 😛

С.Лувсанзундуй-Өвгөдийн нутаг


Өчигдөр өдрийн цайны цагаар гадаа сайхан сэтгэл санаа өндөр байсан тул дуугаа дуулаад таргаа уугаад энэ үзэсгэлэнг үзсэн юм.

Дээр очсныг бодвол ус этэр нь татраад арай дээр болчихсон байсан. Урлагийнхнаа дэмжээд засвар энэ тэрийг нь хийж болдоггүй юм байх даа. Зураг муухай болчихвол яана. 😦

За үзэсгэлэн рүүгээ орий. МУЭ-ийн тэргүүний ажилтан, ахмад уран бүтээлч С.Лувсанзундуй гуайн энэ үзэсгэлэн аргагүй өөрийнх нь үеийг харагдуулсан хуучны байсан гэдгийг нь хэлэх нь зөв болуу. Тэр будгийн өнгө, сэвэв зэрэг нь. Аль 1928 онд төрсөн юм байна лээ. Өөрөө тэгсэн хэрнээ ануухан өвөө байсан.

Намайг ороод зураг хараад л, таалагдсан хэдэн зургаа авсан чинь өөрөө хүрч ирээд “Чи сурдаг уу” гэж ирээд л асууж байна лээ. Тэгснээ “Хүмүүст хэрэг болдог юм шиг байна лээ. Таалагдсан зургаа аваарай миний хүү” ингэсэн. Би инээгээд л зогсоод байсан 😛

Зурагнууд нь лав миний мэдэх үе биш байсан. Гэхдээ сонирхолтой юм шиг.

Continue reading

2007 оны шилдэг бүтээлүүд


Хоёр оны зааг дээр Монголын Урчуудын эвлэлд 2007 оны шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн гарсан байсныг удаан “онилсны” эцэст өнөөдөр л амжууллаа. Тукатайгаа уулзаж хамт үзсэн юм. Таалагдсан зургуудаа толилуулахаар шийдлээ. Одоо ч гэсэн нээллтэй байгаа тул өөрөө очоод үзэхэд харамсахгүй байх болов уу 😉

Д.Ууганбаяр, Red Rood Red, Зотон тос

Өнгөний хувьд лааг хурц тод мөртлөө бүсгүйн царай нь их тод өвөрмөц гаргасан нь таалагдсан. Яагаад ч юм Кан Кан бүжиглэдэг ч юм шиг, үзмэрч ч юм уу төрх харагдаад л байсан 🙂 Continue reading

Д.Эрдэнэ Уран бүтээлийн үзэсгэлэн


Дээрээс хойш анхаарал татаад байсан үзэсгэлэнгээ өнөөдөр өдрийн цайгаараа амжууллаа. Д.Эрдэний Уран бүтээлийн үзэсгэлэн. Олон газар уран бүтээлийнхээ үзэслэнг гаргаж байсан нэртэй зураач. Их залуу хүн шүү. Энэ удаагийн үзэсгэлэн нь түүний олон улс оронд гаргаж байсан зургуудаас дийлэнх нь бүрдсэн байсан бөгөөд дийлэнх зуранууд нь сонирхлыг маань татсан юм.

Сүүдрийг ихээхэн тод гаргаад зургаа өвөрмөц болгодог санагдсан юм. Эмэгтэй хүн, оронзай, бас баллетчдыг үнэхээр гайхалтай гаргаж ирсэн нь мундаг 😀

Existence 1 Continue reading

Ардын зураач Б.Чогсомын уран бүтээлийн үзэсгэлэн


Хавьд үзэсгэлэн гараагүй байж байгаад Урдын зураач багш Бадамжавын Чогсомын уран бүтээлийн үзэсгэлэн саяхан гарчээ. Түүний бүтээлүүд нь их энгийн, амьдралд ойрхон юм шиг мөртлөө өнгөний сонголт, хүний нүүрний хувьрал нь их өвөрмөц санагдав. Мөн түүнчлэн олон бүтээл нь 1980-аад оны үнэр зурагдсан байсан тул бидний мэдэхгүй, анзаараагүй зүйлсийг ч зураач хүний нүдээр зурсан нь таалагдсан.

Нэг анзаарсан зүйл гэх юм бол өөрийн оюутнуудаа их зурдаг юм байна лээ. Зургийн үзэсгэлэнгийн хэсгээс 😀

Өнчин хүүгийн цэц булаалдсан нь, 2006, Зотон тос

Дарь Овоо, 2006, Зотон тос – Энэ зураг надаа их таалагдсан юм. Лааг тайван байдлыг илэрхийлээд байгаа мэт. Continue reading

Jonathon Bowser, түүний бүтээлүүд


Зураач болгон өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй, ертөнцийг харах үзэлтэй байдаг. Тэгвэл Англи, Франц, Шотланд, Энэтхэгийн хольцтой Канадын зураач Jonathon Bowser нь 1962 онд төрсөн. 8 настайгаасаа зурж эхэлсэн авъяаслаг зураач бөгөөд түүний байгалыг дүрслэсэн домгийн маягийн зураг нь олон улсын хэмжээнд ихээхэн алдартай билээ. Тэрээр өөрийн бүтээлүүдээ Mythic Naturalism – буюу байгаль эхийн бүтээсэн нууцлаг шүлэг бүхий зургууд хэмээн нэрлэдэг байна.

Түүний зургууд нь ихэнхдээ зотон, тосон будаг байдаг бөгөөд бүсгүй хүний үзэсгэлэн гоогоор байгалын дүрслэлийг илэрхийлэн үнэхээр гайхалтай гаргасан байдаг ба олон ч шагнал авсан.

Жишээ нь байгалийг дүрслэсэн байдал нь:

Forest Mist, 2004 Continue reading