25 Ways to Improve Your Health


1) Brush twice a day! Continue reading

Advertisements

Бидэнд үнэхээр 7 цаг унтах шаардлага байдаг уу?


Бага унтаж их ажил амжуулахгүй бол бүх л насныхаа талаас илүү хувийг нь унтаж үрэн таран хийж байна, хоногийн 24 цаг бага байгаа болохоор өөрийн цаг болох унтах цагаа л багасгахаас гээд л бага унтаж, нойроо хугасласаар яваа хүн олон.

Тэгвэл эрдэмтэд цаана чинь том зөвлөгөө өгч байна. Хүний өдөрт унтах цагууд нь хүн хүнээсээ хамаараад өөр өөр Continue reading

“Хүн амын орлогын албан татварын тухай хууль” таны амьдралд


TaxЭнэхүү бичлэгийг Хүн амын албан татварын тухай хууль шинэчлэгдэхэд хэрэг болох байх гэж бодон 4 сард тавьж байсан юм. Саяхан Mgloo-ийн эдийн засгийн тухай мэдлэг ийн хэрэгтэй байгаа тухай бичлэгийг уншаад дахин оруулахаар шийдлээ. Амьдралд хэрэгтэй, наад захын зүйлсийн нэг болов уу. 😉 Энэ талаар та өөрийн бодлоо хуваалцана гэж найдаж байна. 🙂

Татвар үхэл хоёроос зугтаж чадахгүй гэдэг нэг үг байдаг байхаа. “Meet Joe Black” кинон дээр ч бас гоё гаргасан шүү. Цалингаа аваад л хэдэн хувийг нь татвар, нийгмийн даатгал, шимтгэл гэж өгсөөр гар дээрээ бодитоор авдаг хэмжээ нь харьцангуй бага. Тэр татварт төлсөн мөнгө маань бидэнд эргээд хэрэгтэй л гэсэн ойлголттой байдаг ч яг юунд хэдэн хувь нь яваад яаж эргэн ашиглах талаар ойлголт дийлэнх хүмүүст байдагггүй. Continue reading

Шар айргийг уух нь хүртэл тодорхой дүрэмтэй


Би гэдэг хүн чинь бийрчин олон найзтай хөөн. Хааяахандаа өөрөө бас 1-ийг уучихдаг юм. Тэгсэн чинь диво уухад бас дүрэм байдаг гэх юм. Үгүй ээ. Таны бодож байгаа шиг согтотлооо бишээ 😛 Мэдээж хамаатай гэхдээ биш өөр дүрэм. Тасарч унах бол бүүр биш 😛 Тэгэхээр байна ш дээ иймэрхүүгээр…

Шар айргийг янз бүрээр ууж болно. Ингэхдээ жинхэнэ таашаал авахын тулд дараах хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй гэнэ шүү. Шар айргийг жижигхэн, мөн эвтэйхэн савнаас уусан нь дээр. Хамгийн эвтэйхэнд стакан, хагас литрийн шилэн аяга, тагтай аяга болон литр хүртэлх багтаамжтай жижигхэн вааран савнууд тооцогдоно. Continue reading

Шийдэмгий хурдан сэтгэе


“You may delay but
time will not”

 

Benjamin Franklin

Өөрсдөө ажиллаж, мөнгө хийдэг саятнуудын нэг шинж чанар бол бий болсон нөхцөл байдлыг нягт нямбай хичээнгүйлэн шүүн тунгаагаад, маш хурдан шийдвэр гаргадаг явдал юм. Тэд хувийнхаа шийдвэрийг биелүүлэх, үйл ажиллагаагаа яаравчлан гүйцэтгэхийн тулд өөрөө өөрсдийгөө сахилгажуулдаг. Тэд шатраар бол маш хурдан нүүдэг. Тэр чинээгээрээ өөрийнхөө үйл ажиллагааны үр дүнг хурдан амсдаг бас эрсдлээ ч хүлээдэг. Continue reading

Ой санамжаа сайжруулах 10 зөвлөгөө


Хүн юу хэлэхээ мэддэг байх нь хангалттай бус, харин түүнийгээ яаж хэлэхээ мэддэг байх хэрэгтэй.
Аристотель

Номын дуу сонсоод эхэлсэн чинь нүд, толгой, ой санамж нь хүлээн авахгүй байна гэж манай ангийнхан ихээр гомдоллоно. Чи залуугаараа, чи саяхан төгссөнөөрөө санаж байгаа гээд л эхнээс нь хэдэн нөхдүүдээ чухалчилна. Гэхдээ энэ ой санамж чинь хувь хүнээс илүүтэйгээр хамаардаг бололтой.

Өөр дээрээ туршаад үзэхэд илүүдэхгүй юм байна. Би чинь толгойдоо хэдхээн хүний утасны дугаар, хаягтай байдаг ш дээ. 😦 Continue reading

Зөв хооллох 12 зөвлөгөө


Зөв хооллолт нь эрүүл явж урт удаан амьдрахын эх үндэс байдаг. Тэгвэл дараах зөвлөгөө танд хэрэг болох болов уу.

  1. Шошийн төрлийн ургамал хэрэглэ: Долоо хоногт нэг удаа шошийн төрлөөр хоолло. Хатаасан шош, nohut ногоон мэшил зэрэг Kurubaklagil- ууд нь уураг ихтэй тул амт, тэжээллэг чанарыг нь нэмэхийн тулд мах холих хэрэггүй. Харин махаа уураг багатай хүнсний ногоотой хольж хэрэглээрэй. Continue reading

Гар барьж мэндчилэх ёсон


Улс үндэстэн бүрт өөрийн гэсэн мэндлэх хүндлэх ёсон гэж байдаг. Тэдгээрээс орчин үед хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа мэндчилгээ нь гар барилт юм. Гар барьж мэндлэх ёсыг анх англо-саксчууд бий болгожээ. Ромчууд гараа зүрхэн талаасаа эхлэн өргөөд алгыг нь дээш харуулан бага зэрэг бөхийж мэндчилдэг, хятадууд мэндлэхдээ толгойгоо яльгүй унжуулж өөрийн гутлын хоншоорыг ширтдэг, харин грекчүүд баруун гараа зүрхэн дээрээ тавьдаг байжээ. Энэ бүхэн өнөөдрийн та бидний амьдралд хадгалагдан үлдэж, бид бие рүүгээ толгой дохиж, гараа даллаж, гараа зүрхэн дээрээ тавьж мэндэлж л байдаг. Гэхдээ хамгийн түгээмэл мэндчилгээний хэлбэр бол яах аргагүй гар барилт гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Гэсэн ч гар барих соёлыг бид бүрэн дүүрэн мэддэг бил үү. Шал нойтон гараа сунгах, эсвэл бүсгүйчүүдийн гарыг хэтэрхий чанга атгах зэрэг бүдүүлэг алдаа манай залуусын дунд нэлээдгүй байдаг. Continue reading

Бохь эрүүл мэндэд


Эмэгтэй М нь бохьнд лааг дуртай. Олон янзаар ашигладаг л даа. Хоолны дараа амаа цэвэрлэх гэж, амттай юм идмээр санагдвал хорхойгоо дарах гэж. Чихэрлэг болохоор гоё байдгийн. Тэгсэн чинь энэ мэдээлэл шууд шоконд оруулдаг байна ш дээ. Болихоос. Одоо цүнхэндээ байгаа нэг боодлоо дуусгачихаад л болилоо. 🙂 Continue reading

Нэрийн хуудастай харьцах нь


Ажилдаа дөнгөж орчихоод дарга нартайгаа хоолонд оржийсон байхгүй юу. Тэгсэн чинь өөр зочид хамт ирээд л нийлсийн. Тэгээд л нөгөө хүмүүс чинь хаанаас ирснээ юу хийдгээ танилцуулаад нэрийн хуудсаар булчдын. Би тэгээд л өөрийгөө хэлэх гээд мунгинаа л тэгээд нэрийн хуудсаа хайдаг байхгүй юу. Тэгсэн чинь өглөө цүнхээ солихдоо орхиод гарчихсан байсан байгааийн. Тэдний дундаас нэг нь чухам л харж инээснээ Continue reading

Хөлтэй болох буюу мутант хэлийг хялбар наах арга


Одоо хэлгүй бол хөлгүй гээд л олон хэлтэй мутант болохыг нийгэм тэр аяаараа шаардаад байх янзтай. Хөлтэйгээ үлдэхийн тулд эх хэлээсээ гадна бас хэд хэдэн хэлийг хэмж наагаад толгойдоо оруулах хэрэгтэй юм шиг. Тэгээд миний хийж чадаагүйг та бүхэн хийгээсэй гээд гадаад, мутант хэлийг хурдан сурах арга толилуулж байнэээ. 😉 Continue reading

Цагаан хоол олон талын ач тустай.


Сүүлийн үеэд цагаан хоолонд дуртай болоод байгаа миний хувьд дараах мэдээлэл сонирхолтой байсан юм. Цагаан хоолтон болоогүй ч мах их иддэггүй бас хүнд хоолонд дургүй болохоор цагаан идээ /сүү, тараг :D/ ногоонд дуртай гэж байгаа. Та халуунд хүнд хоол идмээргүй байгаа бол дараах мэдээллийг уншиж сонирхоно буйзаа.

Мэдээж Эрүүл байхын үндэс нь зөв хооллолт. Зөв хооллох Continue reading

Өөрөө өөрийгөө урамшуул


Ажилдаа амжилт гаргахад танд юу нөлөөлдөг вэ? өөрийн амьдралыг сайжруулах, гэр бүлийнхээ хангалуун амьдралыг бий болгох боломж нөлөөлдөг үү? Компаниас Таны ажлыг үнэлэн олгодог шагнал, урамшуулал, бэлэг, дурсгал. Энэ бүгд мэдээж таны өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд тань тусалдаг зүйлүүд. Гэхдээ хүний амьдралд үргэлж байдаг маш чухал нэг зүйлийг огт мартаж болохгүй. Энэ бол өөрийгөө урамшуулах юм. Continue reading

Цэцгээ зөв сонгоход тань


 

Саяхан төрсөн хөөрхөн найз дээрээ очлоо. Тэгээд цэцэг авах гэсэн чинь манай худалдагч нар чинь бас сайн мэдлэгтэй биш мануусынх нь бас хүрдэггүй ээ. Тэгээд шилж шилж нэг гоё цэцэг авч очсон л доо. Харин дараах мэдээлэл бол маш хэрэгтэй юм шиг санагдлаа. Дараагийн удаа хүнд бэлэглэхдээ: Continue reading

Танд хэрэгтэй хаяг


Доорхи холбоосуудыг Улаанбаатар хотын төв номын сангийн сангаас авсан Шүлгэн шиврээ гээд хөөрхөн сайтаас авлаа. Таньд хэрэгтэй болов уу гэж бодоод. Нэг л мэдэхэд Монгол улс мянган цахим хуудастай болжээ. Гэхдээ тэр болгон хүмүүс тэдгэр хуудсуудыг мэддэггүй мэдэхэд ч хэцүү байдаг болов уу. Яарсан үед ч хэрэг болж магад. Зарим дээр өөрийнхийгөө нэмчихэж болно шүү дээ.

Аялал жуулчлалын компани

1. Visit Mongolia 2003: http://www.visit2003.mn Continue reading

Амин дэмийн ач тус


Өвчин тусаад л, бие сулрахаар эмч нар төрөл бүрийн амин дэм хэрэгтэй. Энийг тэрийг хэрэглэ гэдэг. Тэгвэл алийг нь юунд нь хэрэглэж байгаагаа болон хаанаас тэдгээрийг нөхөж болохоо мэдэхэд илүүдэхгүй байх гэж бодлоо.

Орчин үеийн анагаах ухаанд 20 гаруй амин дэм байдгаас 13 нь хүний бие организмд агаар ус шиг хэрэгтэй ажээ. Хэрэв танд амин дэм дутагдаж байвал: Continue reading

Нэг аяга кофе


Үүнийг уншаад та аяга кофег өөр өнгөөр харах болно. 😉

Нэгэн залуу ээж дээрээ ирээд амьдрал нь ямар хүнд хэцүү байгаагаа ярьж гэнээ. Тэрээр тулгараад байгаа асуудлуудаа хэрхэн яаж шийдэхээ мэдэхгүй, залхсан байсан тул бууж өгмөөр байгаагаа ч нуусангүй. Эцэс төгсгөлгүй тэмцэж, ар араасаа гарах асуудтууд, нэг асуудлаа шийдчихлээ гэхэх араас нь дахин нэг нь гарч ирэр шинэ зовлон. Continue reading

Өөртөө хэлэх үгэнд ч бас хүч бий


Өөртөөгөө хэр их ярьдаг вэ? Амандаа бувтнаж биш л дээ. Хийсэн, хэлсэн, бодсноо дүгнэж цэгнэж бас харьцуулж ярьдаггүй, дотроо боддогүй гэж үү? Хүн бүхэнд байдаг дотоод яриа /self talk/ байдаг болов уу.

Тэгвэл дотоод зүрх сэтгэл чинь, бодол чинь юу гэж байх юм бэ дээ? Энэ асуудал руу орохоосоо өмнө миний яриад байгаа дотоод яриа гэж ер нь юу болохыг жаахан тайлбарлах гээд үзье. Continue reading