But will you do something when that time comes?


There is a time to…

There is……. 

A time to write, 
A time to listen, 
A time to learn, 
A time to play, 

A time to read, 
A time to see, 
A time to lead, 
A time to sleep, 

A time to be happy, 
A time to be mad, 
A time to be silly, 
A time to be sad. 

A time to wake, 
A time to stay, 
A time to talk, 
A time to walk. 

A time to help,
A time to hurt, 
A time to scheme, 
A time to dream, 

A time to make a difference, 
A time to love, 
A time to try, 
A time to die 

A time to wonder, 
A time to want, 
A time to live, 
A time to do something. 

There is always going to be a time, 
But will you do something when that time comes? 

Michelle Hyde

Тунирхаж бас аргадаж чадна


Эмүүжин Долгон Сансараа 3-ын бүтээл давгүй дуу. Үг нь гоё юм байна. 🙂

Тунирхаж бас аргадаж чадна

 

Тэр надад дурлсан анхны залуу биш

Сүүлчийнх нь бас биш ээ

Гэхдээ тэр юу ч амлаагүй
Тэвэр дүүрэн сарнайгаар булаагүй

Хээнцэр үдэшлэг хэний ч юм гоёлыг

Хэрхэн надад бэлэглэх тухай ярьж байгаагүй ээ

Шинэхэн танилдаа дасчихаад

Шимширч хоцроход хань болдог

Болзоондоо очилгүй зугтсан хэрнээ

Борооноор тэднийх рүү гүйж

Нойтон уруулаа хацарт нь наагаад

Норсон цуваа хатахыг хүлээх сайхан байдаг Continue reading

ӨНӨӨДӨР


 

Маргаашийг огт танихгүй
Түүнийг би мэдэхгүй
Миний тэрлээгүй шүлгийн энэлэн
Тэнд л хөврөн сэмэрч…
Чиний сонсоогүй хөгжмийн аялгуу
Тэнгрээс өнчирөн эгшиглэж…
Мөнх биш орчлонгийн хэмнэл
Мянган өнгөөр дутаж ….нэмэгдэж…
Миний л гэсэн өнөөдрийн үнэн
Манант хөх шороонд булшлагдчихсан байна.
Гэрэл сүүдэр хоёр хослон тэврэлдсэн
Гуниг жаргал хоёр хундага тулгасан
Гал халуун цэв хүйтэн гар гараасаа хөтлөлцсөн
Гарцаагүй энэ л үнэн ганцхан өнөөдрийн судсанд
Лугшиж байна…. сонсооч ….
Өнөөдөр л .дурлая маргааш хагацсан ч яах вэ
Өнөөдөр л дуулая маргааш уйлсан ч яах вэ
Өнөөдөр л гэрэлтьe. маргааш бөхсөн ч яах вэ…

Өнөөдөр л ….

 

Ц.Энхмаа

Сарны шүлэг


Хуучин дэнлүү эцсийн удаа асах шиг тийм тод сартай би хонолоо
Хөгжмийн тайлшгүй хэлээр хүүрнэх тийм яруухан сартай би хонолоо
Хүслийнхээ тухай нулимсаараа бичсэн шүлэг шиг тийм өнчин сартай би хонолоо
Хорвоогийн нүглийг нимгэлэх шидтэй тийм гэгээхэн сартай би хонолоо Continue reading

Тэнд


by: Бямбажаргал

Хувь тавилан хэмээх гүүрэн дээр ганцаараа л зогсном
Хоёр зүгт минь бурхан чөтгөр хоёр хүлээн сууна
Хар цагаан гэрэл сүүдэрийн дайн дотор минь өрнөж
Халуун хүйтэн цаг хормуудаас сүнс минь уйдан гуниглана
Энэ бүхний эцэст эргээд л эхлэл юм гэж үү ? Continue reading

Before Sunrise & Before Sunset


 

 

Өчигдөр үзсэн Before Sunrise болон Before Sunset амралтын маань хамгийн зугаатай нь болж таарах шиг боллоо. Ажил ихтэй өдрүүдээ дуусгах сайхан санаа байлаа. 🙂 Энгийн нэгэн учрал, нэг өдөр, шөнө, зөрөг зам дээр таарсан эрэгтэй эмэгтэй 2-ын тухай өгүүлэх 1 л өдөр.Танд үнэхээр их таалагдсан хүнтэйгээ нэг л оройг хамт өнгөрүүлээд эргээд насан туршдаа хайрлах хувь заяа. 6 сарын дараа уулзах болзоо

 

9 жилийн дараа дурсамж дээр суурилсан номны нээлт дээр эргэн уулзах хос хоёр.Энэ киноны хэллэг, үг, шүлэг нь үнэхээр таалагдлаа. Үнэхээр мундаг зохиол юмаа. Continue reading

Зүүд Чи


Чимээгүй ирээд чив чимээгүй буцахдаа бүдэг бадаг, хэдэн мөр, хааяа зурсхийх хэсэгхэн мөчийг толгойд нь биш гэхэд ой тоонд нь үлдээгээд нэгийг бодогдуулахгүй ч асуулт үлдээгээд оддог зүүд чи өөрөө хариулт болж чаддаггүй.

Хариултаа чи тайлбарладаггүй. Нууцаар, алсаас, оночоор, зөнчөөр, тайллаар чи үгээ хэлдэг тайлж харин би түүнийг нь уншдаггүй. Сэтгэлдээ хүлээн авдаггүй, амьдралдаа хэрэгжүүлдэггүй, хоромхон ч санадаггүй.

Зүүд чи миний зүүд нойрны минь анд, зүгээр л нэг хань, холын хол аялах замын оюун санаа минь найз, харин буцах замдаа би хэлсэн үгийг чинь оромгүй мартдаг.

Continue reading

Тэр харц


Гил хар үсээ шөнөөр дүүрэн задалчихаад
Гэзгийг минь дэрлэ гэх шиг надруу ширтдэг тэр л харц
Гэгээн гуниг бүхнийг зүрхээр дүүрэн асгачихаад
Гэргийгээ март гэх шиг надруу ширтдэг тэр л харц

Нүцгэн уруулыг минь нүдээрээ эхэлж үнсдэг
Нүгэл болгоныг минь нулимсаараа угааж хардаг
Надаас бэлзэг биш дурлал нэхэж уйлдаг
Нэг л гунигтай ширтэх тэр харц . . .

by: Zaya13

Ш.Гүрбазар : Хоршоо Дэрэм


(миний дуртай шүлгүүдийн нэг. Гүрбазар өөрийнхөө CD дээр үнэхээр гоё уншсан байна лээ. Сонсоод л баймаар. Үг холболт бас тэр гаргаж байгаа хэллэг нь.Бусдад дурсагдаж, санагдаж, мөрөө үлдээсэн нэгэн амьдрал-нэгэн түүх )

Шар хамба шиг толгод зээгэлсэн говь байдаг юм
Шанд бараадсан торгоны хээ шиг сум байдаг юм
Шаглаахан хээний өнцөг шиг жижигхэн байшинд хоршоо байдаг юм
Шагайн тойромшиг хашаандаа намхан Дэрэм гурил үүрдэг юм

Дэрэм гэрээсээ гархад үүр цайдаг байсан
Дэлгүүрдээрээ очиход нар гардаг байсаан
Дэлхий үнэгчилсэн хяруунаар
Дүнсээ угалзуулж алхана
Бөхийсхийн гурилаа үүрхэд нь Бүгд найрамдах улсын төрийн дуулал эгшиглэнэ
Continue reading

Чи надад


Өртэй ч биш дээ чи надад
Өр зүрхэндээ заавал хайрлах албагүй
Өөнтөгч энэ хорвоогоос
Өөрөө би ганцаараа явах юм чинь
Хааяа нэг ирээд яах юм бэ
Хажууд минь үүрд байхгүйгээс

Хүрэн зүрхээ чагначихаад
Холхон амьдраарай надаас
Өглөгч биш дээ би
Өнө мөнх чамд хайртай байхгүй
Өнөөдөр бодож, инээж, гуниглах ч
Өөр нэг өдөр ондоо нэгний өвөрт байх болно
Дасчих гээд байдаг өвчинд
Дандаа л би нэрвэгдлээ ч
Дэндүү сайхантай нь учирах гэж л
Дотроосоо өвчилдөг нь үнэн билээ
Насан турш минь л хайрлах хүнтэй
Нэг их сайхан учирахсан, ямар би дагуулаад одох биш…

А.Хулан

Би ганцхан хувь


Би ганцхан хувь

Орчлон хүүхнээр дүүрэн гэдгийг би мэднэ
Одсон нэгнийг орлуулах нэг нь олдохгүй гэж би маргахгүй
Гэзэг нь урт ухаан нь богино гэгддэг бүсгүй хүнээр бороо орсон ч
Гэхдээ л би энэ хорвоод ганцхан хувь
Continue reading

Би бүсгүй хүн


Би бүсгүй хүн

Намайг бүсгүй хүн гэдгийг мэддэггүй байлтай
Наадаж хошигносон тоглоом чинь хэтрээд байх юм.
Омголон хүүхэд зангаа чи минь гээгээгүй байлтай
Одоо хүртэл багынх шигээ тоглоод байх юм.
Continue reading