Mining and Investment in Mongolia: An Interview with Terence Ortsland


жаахан хуучин ч гэсэн ярьсан асуудлууд нь хэрэгтэй бас үнэн санагдлаа.

Katherine Young of Resourcex Investor spoke to Terence Ortslan, a mining analyst at TSO and Associates in Montreal who has been travelling to Mongolia for 20 years, about issues affecting Mongolia’s mining sector.

A recent agreement in principle between Rio Tinto, Ivanhoe Mines and the Mongolian government has investors, analysts and mining professionals wondering if the climate in Mongolia is becoming more favourable to foreign investment in the resources sector. Juniors in Mongolia like East Asia Minerals (TSX.V:EAS) and Red Hill Energy (TSX.V:RH) – who have, respectively, uranium and coal deposits in Mongolia – will likely be affected by investor perception of this deal. Katherine Young of Resourcex Investor spoke to Terence Ortslan, a mining analyst at TSO and Associates in Montreal who has been travelling to Mongolia for 20 years, about issues affecting Mongolia’s mining sector. Continue reading

түргэн тусламж


Дөнгөж гэртээ ирээд л өрөөндөө ачаагаа оруулчаад суух гэсэн чинь хаалга тогшоод… Гайхаад л энэ орой хэн билээ гэсэн шиг бодоод онгойлгосон чинь зэргэлдээ гудамжны нэг Афкан ах баахан гар дохио үзүүлээд хажууд нь 3 жаахан хүүхэд зогсчихсон байж байх юм хэхэ. Тэгсэн мань хүн өөрөө англиар ярьж чадахгүй эхнэр нь төрөх гээд түргэн тусламж дуудаад өгөөч гэж гуйж байгаа нь тэр байжээ хэхэ. 🙂

Тэгээд яриад баахан асуулт этэрт хариулаад л бараг л өөрөө эхнэрийнх нь хажууд очиж шалгахаа дөхөв. Цаанаас утсаар хэрэв бид амжиж ирэхгүй бол ингэж эх барина шүү гэж хэлж байгаа юм биш үү. Аз болж харин түргэн : минут ч болоогүй байтал хүрээд ирсэн. Хурдан бас шуурхай байгаам шүү. Хэдиййгээр өрхийн эмнэлэг шиг мөртлөө жаахан удаан үйлчилгээтэй ч иймэрхүү яаралтай цагт бол харин шуурхай бололтой.

Тэгсэн Монголд яаалаа даа. Бага дүүг төрөх гээд ээж өдөр өвдөөд эхлэхээр нь түргэн дуудсан чинь эмч нь бүүр шөнө шал согтуу ирж үү бүтэхгүй ээ Гэхдээ яваандаа сайжрах байх гэж найдаж байна шүү харин явцад нь олон хүн битгий хохироосой л гэж …

Гачин жигтэй дон


Нэг тийм сонин юм байх юм. Өдөр болгон нэг шинэ таалгадсан дуугаа дахин дахин сонсож байж юм хийж анхаарлаа хандуулж чадах юм. Хэхэ яг таарсан дуугаа олохгүй бол тэр өдөр ямар ч үр бүтээл байхгүй өнгөрнө. Илүү дутуу юм хийгээд шал өөр юм бодоод хоол унд эргүүлээд алга болчихно. 😛

Харин таарсан дуугаа олбол овоо хэдэн цаг томоотой суугаад байгаа юмаа. Нэг жаахан хүүхэд шиг санагдчихлаа. Заа ямартаа ч гэсэн хэн нэг нь над шиг ийм өвчтэй битгий байгаасай гэж найдъя тэгэхгүй бол ч гэцүүхэн эд дээ 🙂 

Уржигдар Оттын өгсөн Madonna- Frozen, өчигдөр өөлхйи нас барчихсан Шишковт Бандагийн зориулсан Мой брат гээд дуу харин өнөөдөр энэ. 😛 Continue reading

Ending is …


I wanted to cry but end up smiling

I wanted to  protect but end up hurting

I wanted to love but end up running 

I wanted to believe but end up forgetting 

I wanted to promise but end up lying 

I wanted to, wanted to just like that wanted to …

 

 

Хачин сонин мэдэхгүй мэдэх мартсан мартаагүй бодсон бодоогүй хүссэн хүсээгүй инээсэн уйлсан зугтсан хоцорсон гүйцсэн хийсэн хийгээгүй 

 

 

Тайван ч юм уу даа 

Бороо шиг ч юм уу

Бодолгүй сараачих үгсийн төгсгөл 

Хараагүй инээмсгэлэлийн төрх

Санаагүй хүслийн биелэл

Мэдээгүй мөрөөдлийн зүг

Санахгүй зүүдний тайлал

Танихгүй хүний үг

Мартсан дурлалын үнсэлт

Яваагүй газрын мөр

Гунигласан харцны нулимас

Ганцаардсан модны сүүдэр

Гэрэлтэй нарны цацраг

Инээсгэлэл

Энэ юу вэ?

Энэ хэн бэ?

Асуулт, асуудал шийдэл үгүй


Ганцаараа хүн ердөөсөө олигтой юм идэж чаддаггүй юм байнаа. Урьд нь дандаа гэрийнхэндээ юм уу хэн нэгэнд хоол хийж, нийтэд нь хүнсээ цуглуулж байсан болоод ч тэр үү их л шинэ талбар болж байх шиг байна. туршлага ч юм уу. Тэгээд тэр нь бас амархан шийдвэрлэх асуудал биш бололтой Тэгэхлээр долоо хоногийн хүнсэнд: мах, тахиа, загас, (тэдгээр нь бараг сар болох дөхдөг), талх (талаас илүү нь хөгцрөөд хаягддаг), сүү (бас л муудаад хаягдах магадлал өндөртэй), жимс (их тохиромжтой таалагдаад байгаа) гэх мэтчилэн. Харамсалтай нь хаягдал их гараад байх юм. Continue reading

Нам гүм


Ийм нэртэй бичлэг хаа нэгтэй бичиж л байсан байх. Санахгүй байна. Тэр ч нээх хамаагүй л дээ. Гол нь үг бас мэдрэмж

Өнгөрсөн долоо хоногт нэг удаан уулзаагүй найзтайгаа уулзаж хамт Тэрэлжийн тийшээ явсан юм. Мэдэхгүй ойрдоо хийх юм нь бага мөртлөө ядраад байгаатай холбоотой уу? Тэрэлжийн тал хүрэх зам хол байсан уу? Ярьсан яриа, инээсэн зүйлдээ ядарсан уу мэдэхгүй ямар ч л гэсэн буцаж ирэхэд ихэд ядарчихсан байсан. 

Машинаас гараад л шууд НАМ  ГҮМ, Чив ЧИМЭЭГҮЙ, ДУУГҮЙ орчин. Агаарыг нь бол дурдахгүй ээ. Угаасаа яаж ч Улаанбаатарын агаартай харьцуулахав. Харин тэр чимээгүй орчинг би их санасан байснаа мэдсэн. Continue reading

Хүндэтгэл!!!!!????? ! @ !


Хүндэтгэл гэж юу юм болоо? Үгүй ээ мэднэ л дээ. Гэхдээ хүний итгэл, хүндэтгэлийг шууд нэхээд олж чаддаггүй болохоор бас нэг талын хөдөлмөр бас үнэ цэнэ гэж боддог юм. Харин эсрэгээрээ хүндэтгэл, итгэл, найдвар хараг өнцөг гээд бүх харж байсан гэрэлтэй бүхэн алга болох амархан юмаа . Зөвхөн хэдэн үг, behavior, бас үнэлэмж… Continue reading

Зүүд Чи


Чимээгүй ирээд чив чимээгүй буцахдаа бүдэг бадаг, хэдэн мөр, хааяа зурсхийх хэсэгхэн мөчийг толгойд нь биш гэхэд ой тоонд нь үлдээгээд нэгийг бодогдуулахгүй ч асуулт үлдээгээд оддог зүүд чи өөрөө хариулт болж чаддаггүй.

Хариултаа чи тайлбарладаггүй. Нууцаар, алсаас, оночоор, зөнчөөр, тайллаар чи үгээ хэлдэг тайлж харин би түүнийг нь уншдаггүй. Сэтгэлдээ хүлээн авдаггүй, амьдралдаа хэрэгжүүлдэггүй, хоромхон ч санадаггүй.

Зүүд чи миний зүүд нойрны минь анд, зүгээр л нэг хань, холын хол аялах замын оюун санаа минь найз, харин буцах замдаа би хэлсэн үгийг чинь оромгүй мартдаг.

Continue reading