Өнөөдрийн тэмдэглэл


Ингээд хэдхэн минутын дараа шинийн нэгэн боллоо доо. Цагаан сараар гэртээ байхгүй болохоор , бэлтгэлийг нь хамт хийхгүй болохоор их сонин юм. Байдаг л нэг өдөр шиг. Гэхдээ бас гэдэс цаанаасаа битүүръеэ гэсээр байгаад сайхан үхрийн мах авч чанаад жаахан идсэн. Дараа нь эндэхийн гэрийнхэнтэй байс бууз салат идсэн чинь хэхэ нэг наастр гэдэг юм орж байна.

Өнгөрсөн цагаан сараар айлаар яваагүй гэртээ байсан болохоор энэ удаагийинх байршил нь өөр ч нөхцөл байдал нь бараг л адилхан шахуу юм уу даа. Эмээгээ л хамгийн их санаж байна. Очоод нэг үнсүүлмээр байна. Өчигдөр ш дээ Монголын тухай илтгэл хальт тавьсан юм тэгээд дараа нь өөрийнхөө тухай ярьсан чинь эмээгээ бас гэрээ санах сэтгэл жаахан нэмэгдсэн хэхэ 

Гэхдээ одоо удахгүй Нани ирлээ дээ. Хэдэн өдөр вэ? 3хан өдрийн дараа хөөрхөн Нанигаа харах нээ. Бөөн баяр. Ирээд аль хэдийнээ бараг 6 сар болчихсон яг л байгаа газраа байгаа мэт. Хамгийн залхуугаар дотроод, сайхан тэгээд сэтгэл санаа ч өөдрөг байна дөө. Дидломын ажлаа л сайн бодохгүй бол 😦

Би уул нь Ганаатай уулзсан бас Герман Чех этэр явсан паянгаа хагас биччээд оруулна гээд мартчих юм. Уул нь блогтоо өөрийнхөө өдрийн амьдарлаа эргээд харах юмтай хөгжилтэй түүхээ бичье гэсэн чинь нэг мэдэхээд цаг намайг хүлээхгүй, дурсамж маань толгойноос зугтаад алга болчих гээд л 😛

Заа маргааш нэг мэтгэлцээнтэй, дараа нь кинүү үзнэ, нөгөөдөр хичээлгүй тэгээд хагасайнд York яваад орой нь нанигаа авна. 

Аа тий. Ойрдоо хар дарж зүүдлээдд олигтой унтахгүй юм. Ядаж байхад хар өглөө 7 цагт өнөөдөр танай тийшээ очъё гээд Лондонд байдаг нэг нь ярьж сэрээгээд, манайд ирээч гэж өөр нэг нь дуудаад хэхэ болий 

Сонин гэвэл нэг тиймэрхүү Easter амралтаараа нэг аялал бодно доо.

2 comments on “Өнөөдрийн тэмдэглэл

  1. hehe, kino uzehee bolichihvol chamd mon ih yum hiih tsag zar garna daa naizaa… tsagaan sar ch yahav saikhan ch bish muuhai ch bish bolj ongorloo…

Leave a comment