Gone baby Gone


Gone Baby Gone (2007): Амралтын кинонуудынхаа нэгээр сонгон үзлээ. Тэгээд дараа нь зөндөө бодлоо.

Үйл явдал нь нэгэн жаахан охин алга болсноор эхэлдэг бөгөөд эхнээсээ эрэлд оролцож байгаа хүмүүсийн маск нь бүгд өөр, зорилго нь ч эсрэгээрээ Ээж нь хүртэл…

Харин тэр дунд зөв зүйл хийх гэж оролдсон хос хоёрын амьдрал, амь нас, итгэл бүгд шалгуураар дамжиж эцэстээ шийдвэр гаргалт дээр …

Бэн Афликийн найруулж хийсэн энэхүү киноны найруулагчид нь алдартай Mystic River гээд бас нэгэн мундаг киноог хийсийм байна лээ. 😉 Үзээрэй 😀

[kml_flashembed movie="http://www.youtube.com/v/j_F_SH07nsE" width="425" height="350" wmode="transparent" /]

Хүн өөртөө хэрэгтэй, өөрийнхөө зөв гэж бодсон юмаа өөртөө итгүүлэхийн тулд юу ч хамаагүй хийж, хэлдэг гэдгийг ойлгов. Нээлт ч биш л дээ. 😛 Гэхдээ өрөвдөлтэй санагдлаа. Үнэхээр л өөрийгөө тэгж өлхөн зөвтгөж байгаа нэгэнд нэгнийг хуурах хэчнээн амархан байдаг бол. 😦 Гайхалтай.

Сайн муу тал гэж байдаггүй харин хүн өөрөө түүнийг бий болгодог бололтой. Тэр дунд нь харин хүүхэд зүгээр л хөлөө олох гэж зовоогүй алхаж сурах гэж байгаа хүүхэд хохирч байгаа нь харамсалтай.

Хүний өссөн орчин, гэр бүлээс цаашлаад дүүрэг хот нь өөрөө үндэс нь болдог гээд л. Харанхуй талдаа ч эхнээсээ дуустлаа mystery байгаа юм чинь 😀

2 comments on “Gone baby Gone

Leave a comment